Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/03287

 

 

 

 

 

 

 

 

2025 03 26 197/ШШ2025/03287

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.660.696 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 197/ШЗ2025/00811 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Бидний нөхөд ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Г.Баяраа нь Бидний нөхөд ХЗХ-той 2023 оны 12-р сарын 16-ны өдөр 27 дугаартай, зээлийн болон барьцааны байгуулан, 6.349.900 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 12 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлөөр зээлж авсан.

Иймд Г.Баяраа-с зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 6.349.900 төгрөг, зээлийн хүү 2.793.956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 516.840 төгрөг, нийт төлбөр 9.660.696 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Г.Баяраа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бидний нөхөд ХЗХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 9.660.696 төгрөгийг 2025 оны 9 сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бидний нөхөд ХЗХ нь хариуцагч Г.Баяраад холбогдуулан 2023 оны 12-р сарын 16-ны өдөр 27 дугаартай, зээлийн болон барьцааны гэрээ-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 6.349.900 төгрөг, зээлийн хүү 2.793.956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 516.840 төгрөг, нийт төлбөр 9.660.696 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Баяраа нь Бидний нөхөд ХЗХ-той нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилж буй 9.660.696 төгрөгийг 2025 оны 9 сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Бидний нөхөд ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлага 9.660.696 төгрөгийг хариуцагч Г.Баяраа нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 169.522 төгрөгийн тал хувь болох 84.761 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Баяраа-с улсын тэмдэгтийн хураамжид 84.761 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Бидний нөхөд ХЗХ -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх 57.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Бидний нөхөд улсын тэмдэгтийн хураамжид 84.761 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Бидний нөхөд ХЗХ -д олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч Г.Баяраа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД