Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/03292

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 26 197/ШШ2025/03292

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.254.317,16 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 197/ШЗ2025/07819 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч М.Наранцэцэг нь манай Есөн Шижир Инвест ББСБ ХХК-тай 2021 оны 12-р сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 949.900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, 2022 оны 01 сарын 19-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба гэрээний хугацаа 2023 оны 12 сарын 23-ны өдөр дуусгавар болсон байна.

Иймд М.Наранцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 693.288,94 төгрөг, зээлийн хүү 451.703,13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39.125,09 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70.200 төгрөг, нийт 1.254.317,16 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: М.Наранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1.254.317,16 төгрөгийг 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна. 2025 оны 4 сард 209.000 төгрөг, 2025 оны 5 сард 209.000 төгрөг, 2025 оны 6 сард 209.000 төгрөг, 2025 оны 7 сард 209.000 төгрөг, 2025 оны 8 сард 209.000 төгрөг, 2025 оны 9 сард 209.318 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн эрх нээх гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь хариуцагч М.Наранцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.254.317,16 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Наранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 1.254.317,18 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөлт хийж бүрэн барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.254.317,16 төгрөгийг хариуцагч М.Наранцэцэг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөлт хийж бүрэн барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 34.700 төгрөгийн тал хувь болох 17.350 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 17.350 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Есөн Шижр Инвест ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч М.Наранцэцэг нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД