Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/03297

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 26 197/ШШ2025/03297

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,,,,,,,олбогдох зуучлалын гэрээний дагуу 3.469.740 /гурван сая дөрвөн зуун жаран есөн мянга долоон зуун дөчин/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 197/ШЗ2025/07821 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Ж.Золзаяаг төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Зоригтбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2023 оны 9 сарын 7-ны өдөр Эдү Рүүт ХХК-тай Австрали улсад хэлний бэлтгэлд суралцах зорилгоор Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр зуучлагч тал нь Австрали улсын Хэлний бэлтгэлийн сургуульд зуучилж суралцуулах, үүнтэй холбоотойгоор Австрали улсын визний материал бүрдүүлэх, зуучлуулагч тал визний бичиг баримт болон урилганы үйлчилгээний төлбөр болох 2000 ам.долларыг төлөх үүргийг гэрээний 4 дэх хэсэгт зааснаар хүлээсэн.

Виз гараагүй тохиолдолд урилганы төлбөр болох 1000 ам.долларыг буцаан олгохгүйгээр үлдсэн төлбөр 1000 ам.долларыг тухайн гэрээ хийгдсэн өдрийн ханшаар тооцон 14-20 хоногт буцаан олгохоор тус тус харилцан үүрэг хүлээсэн.

Ж.Золзаяа нь гэрээ байгуулсан өдрөө 2000 ам.долларын төлбөрийг төлсөн боловч Австрали улсын виз гараагүй тул суралцах боломжгүй болсон. Эдү рүүт-ийн зүгээс энэ талаар мэдэгдсэн бөгөөд удахгүй төлбөрийг буцаан олгоно гэсэн боловч өнөөдрийг хүртэл буцаалтыг хийхгүй байх тул гэрээний төлбөрийн үлдэгдэл 1000 ам.долларыг 2023 оны 09 сарын 07-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож, 3.469.740 төгрөгийг Эдү Рүүт ХХК-аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч: Эдү Рүүт ХХК-ийн Түвшинсайханы Анхболдоос шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Эдү Рүүт ХХК-н захирал Т.Анхболд би, нэхэмжлэгч Ж.Золзаяа-н нэхэмжилсэн 3.469.700 төгрөгийг 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Золзаяа нь хариуцагч Эдү Рүүт ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний дагуу 3.469.740 /гурван сая дөрвөн зуун жаран есөн мянга долоон зуун дөчин/ төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Эдү Рүүт ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 3.469.740 төгрөгийг 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Золзаяа-н нэхэмжлэлийн шаардлага 3.469.740 төгрөгийг хариуцагч Эдү Рүүт ХХК нь 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70.466 төгрөгийн тал хувь болох 35.233 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Эдү Рүүт ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 35.233 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.Золзаяад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Эдү Рүүт ХХК нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД