Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/03300

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 26 197/ШШ2025/03300

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******, Чингэлтэй дүүрэг,*******,*******,*******,*******, /РД:2075377/, Голомт банк ХК-ийн гаргасан

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,лол,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.551.675,01 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 14-ны өдрийн 197/ШЗ2025/05502 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Ш.Мөнхзул нь Голомт банк ХК-тай 2024 оны 5-р сарын 30-ны өдөр ЗГ-R000169300 дугаартай, цахим зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг, жилийн 21%-ийн хүүтэй, 30 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлөөр зээлж авсан.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй 2025 оны 01 сарын 21-ний байдлаар 83 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Иймд Ш.Мөнхзулаас цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8.960.178,98 төгрөг, зээлийн хүү 585.890,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.605,99 төгрөг, нийт төлбөр 9.551.675,01 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Ш.Мөнхзул нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Голомт банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 9.551.675,01 төгрөгийг 2025 оны 4 сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 5 сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 6 сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 7 сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 8 сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 9 сарын 30-ны өдөр 4.551.675 төгрөг тус тус төлж, 6 сарын хугацаанд бүрэн барагдуулна. гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Ш.Мөнхзулд холбогдуулан 2024 оны 05 сарын 30-ны өдөр ЗГ-R000169300 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8.960.178,98 төгрөг, зээлийн хүү 585.890,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.605,99 төгрөг, нийт төлбөр 9.551.675,01 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Мөнхзул нь Голомт банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилж буй 9.551.675,01 төгрөгийг 2025 оны 4 сарын 30-нд 1.000.000 төгрөг, 2025 оны 5 сарын 30-нд 1.000.000 төгрөг, 2025 оны 6 сарын 30-нд 1.000.000 төгрөг, 2025 оны 7 сарын 30-нд 1.000.000 төгрөг, 2025 оны 8 сарын 30-нд 1.000.000 төгрөг, 2025 оны 9 сарын 30-нд 4.551.675 төгрөгийн төлөлт хийж бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Голомт банк ХК -ийн нэхэмжлэлийн шаардлага 9.551.675,01 төгрөгийг хариуцагч Ш.Мөнхзул нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сарын 30-ны өдрөөс 2025 оны 9 сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөлт хийх замаар бүрэн төлж барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 167.778 төгрөгийн тал хувь болох 83.889 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ш.Мөнхзул улсын тэмдэгтийн хураамжид 83.899 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ш.Мөнхзул нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД

 

 

 

 

 

 

 

 

 

 

ё