Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
Хэргийн индекс | 149/2020/00446/И |
Дугаар | 208/МА2021/00017 |
Огноо | 2021-05-25 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 208/МА2021/00017
Сэлэнгэ аймгийн ******* ******* газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: *************************
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал
Шүүгчид Г.Давааренчин
Б.Эрдэнэхиши
Оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Хариуцагч Ц.******* /цахим/
Хариуцагчийн өмгөөлөгч /цахим/
ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг оролцуулав.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Эрүүл ******* газрын нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох 7.830.000 төгрөг гаргуулах тухай ******************индекстэй, 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сэлэнгэ аймгийн Эрүүл ******* ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эрүүл ******* тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтын дагуу 2019 онд Эрүүл ******* байгууллагуудаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож, мөнгөн тэтгэмжийг авах эрх үүссэн нэр бүхий ажилтан, ажилчдын дотроос Сайхан сумын Эрүүл ******* төвийн асрагч ******* овогтой *******ийн тэтгэмжийн 7.830.000 төгрөг нь мөн тэтгэвэр тогтоолгосон Мандал сумын нэгдсэн эмнэлгийн сувилагч *******ийн *******ийн ХААН банкны тоот харилцах дансанд андуурагдан шилжиж орсон асуудал гарсан. Эрүүл ******* яамны 2019 оны 06 сарын 07-ны өдрийн /а/2565 дугаартай "Тэтгэмж олгох тухай "албан бичгийн хавсралтаар 9 хүнд тэтгэмж олгох шийдвэр гарсны дагуу 2019 оны 07 сарын 22-ны өдөр *******ийн *******ийн тоот дансанд 19.163.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн өдөр буюу 2019 оны 07 сарын 22-ны өдөр *******гийн *******ийн 5048060967 тоот дансанд шилжигдэх тэтгэмжийн 7.830.000 төгрөг нь данс андуурагдан Ц.*******ийн тоот дансанд 7.830.030 төгрөг шилжигдсэн байдаг. ...2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Эрүүл ******* байгууллагаас өндөр настны тэтгэвэрт гарсан эмнэлгийн ажилтан *******гийн *******ийн тэтгэмжийн 7.830.000 төгрөг данс андуурагдан *******ийн *******ийн дансанд орж улмаар түүнийг Ц.******* захиран зарцуулсан байх тул түүнээс данс андуурагдан шилжигдсэн тэтгэмжийн мөнгө 7.830.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргаж байна.. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч Ц.******* нь улсад нийтдээ 35 жил ажилласан бөгөөд 35 жилийг ******* ******* байгууллагад ажилласан байдаг. Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд ...55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно." гэж заасны дагуу Ц.******* нь 2019 оны 3 дугаар сард өндөр настны тэтгэврээ тогтоолгосон. Өндөр настны тэтгэвэр тогтоолгосондоо холбогдон хуульд зааснаар тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг Сэлэнгэ аймгийн Эрүүл ******* газраас Ц.*******т олгосон байдаг. Сэлэнгэ аймгийн Эрүүл ******* газраас Ц.*******т нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2 дугаар хэсгийн а-д зааснаар түүний үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлсний дунджаар бодож тогтоогоогүй байна. Сэлэнгэ аймгийн Эрүүл ******* газраас 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 26,993,000 төгрөгийг Ц.*******т тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмж болгож шилжүүлсэн. Сэлэнгэ аймгийн Эрүүл ******* газраас 7,830,000 төгрөгийн шилжүүлгийг өөр хүний тэтгэмж байсан данс андуурч Ц.******* руу шилжүүлсэн гэж шүүхэд мэдүүлж буй нь үндэслэлгүй учраас Сэлэнгэ аймгийн Эрүүл ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаартай шийдвэрээр:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Гал овогт *******ийн *******ээс 7830000 /долоон сая найман зуун гучин мянга/төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл ******* *******т олгосугай.
2.Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл ******* ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар 140230 төгрөгийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******ээс 140230 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн орлогод оруулсугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шийдвэрт дурьдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул гомдол гаргаж давж заалдаж байна. Өөрөөр хэлбэл Ц.*******ийг ...үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээд гэж үзнэ гээд дээрх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Дээрх үндэслэлээр түүнийг буруутгаж байгаа нь Монгол Улсын Иргэний хуульд заасан нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй хохирол учруулаагүй, үүрэг хүлээгээгүй байх тул нөгөө талаар дээрх хор хохирлыг санаатай буюу хайхрамжгүй эс үйлдлээрээ үүрэг хүлээсэн Сэлэнгэ аймгийн Эрүүл ******* газрын зохих албан тушаалтан хариуцах ёстой юм, хохирсон буюу 3 дахь этгээдийн өмнөөс иргэн Ц.******* тэтгэврээ авсны төлөө данс андуурч хөрөнгөжсөн хэмээн хариуцлага хүлээхгүй гэж байх тул дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... давж заалдах гомдол гаргасан учир нь би мөнгийг андуурагдсан гэж бодохгүй байна. Би сүүлд авч байсан цалингийнхаа хувиар мөнгө авна гэж бодож байна. Учир нь 3 болон 5 жилийн тэтгэмжийн тушаал адилхан байдаг. Тухайн мөнгийг орсон гэдгийг би мэдээгүй, надад энэ талаар хэн ч хэлээгүй. Анх Эрүүл ******* газрын хүн хэлэхдээ адилхан хүний мөнгө таны данс руу андуурагдаад орсон байна гэхэд нь мэдсэн. Тэгээд би олон жил ажилласан, өр ширгүй байгаа юм чинь зээл аваад өгчихье гэж бодож гэрээ хийсэн юм. Гэхдээ энэ мөнгө нь надад орох ёстой тэтгэмжийн мөнгөтэй адилхан байсан тул үрчихсэн юм. Энэ мөнгийг гэхдээ би шууд үрээгүй. Миний дансанд 7 сард орсноос хойш 9 сард би мэдсэн. ... Эрүүл ******* газрын Ц.*******гийн буруутай үйл ажиллагаа гэж байгаа. Тэгвэл их олон хүн дамжиж банк мөнгийг хийдэг. Банк бол хэзээ ч хүний дансыг андуурахгүй. Мөн н.******* гэдэг хүн сар бүр мөнгөө асууж залгадаг байсан юм билээ. Надад орох ёстой байсан мөнгө орох болоогүй гэж бодож байтал ороод ирсэн. н.******* мөнгөө асууж байхад нь намайг үрэхээс өмнө буцаан авах боломжтой байсан гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлийг хангаж гарсан шийдвэр гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүл ******* салбараас тэтгэвэрт гарсан бүх ажилчдын тэтгэврийн мөнгийг бодож Эрүүл ******* *******т олгосноор Эрүүл ******* ******* захиран зарцуулах эрхийг эдэлдэг. Тийм учраас 9 хүний 103,313,000 төгрөгийг тус тусын дансанд шилжүүлэхийг үүрэг болгож тушаал гаргасан байдаг. Ингээд шилжүүлэх үед 8 дугаарт Ц.*******, 9 дугаарт Р.******* гэдэг хүний бүртгэл байсан. Уг бүртгэлээс хуулбарлахдаа Р.*******ийн тэтгэмжийн мөнгийг Ц.*******ийн дансанд хуулбарласнаар мөнгө нь андуурагдаж орсон. Тэгээд 9 сард энэ талаар мэдээд Ц.*******тэй холбоо барьж 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр уулзахад би хүлээн зөвшөөрч байна та нар надад хугацаа өгвөл төлж барагдуулъя гэж баталгаа бичиж өгсөн. ... Маргаан үүсгэдэг зүйл нь өөрт нь орох мөнгө дутуу орсон гэдэг боловч энэ талаар нотолсон нотлох баримт хэргийн материалд байдаггүй. Өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэдэг ч Ц.*******ийн хувьд хүний мөнгийг захиран зарцуулж, хувьдаа завшиж байгаа нь үндэслэлгүй хөрөнгөжих юм. Энэ асуудалд ямар нэг албан тушаалтан хариуцлага хүлээх ёсгүй. Яагаад гэвэл Ц.******* нь хувьдаа ашигласан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл ******* ******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан данс андуурагдан шилжсэн 7.830.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргажээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлоо анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй, Ц.******* тэтгэврээ авсны төлөө данс андуурч хөрөнгөжсөн этгээд болох боломжгүй юм. Сэлэнгэ аймгийн ******* ******* газрын зохих албан тушаалтан хариуцлагаа хүлээх ёстой. Шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл ******* ******* нь тухайн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нэгдсэн эмнэлэг, өрхийн ******* ******* төв, сум багийн ******* ******* төв гэх мэт нэгж байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг ба Эрүүл ******* тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтын дагуу 2019 онд ******* ******* байгууллагуудаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож, мөнгөн тэтгэмжийг авах, түүнчлэн хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан эмнэлгийн албан хаагчдад 103.314.000 төгрөгийн мөнгөн тэтгэмж тус тус олгохоор нэр бүхий 65 ажилтан, ажилчдын ХААН банканд эзэмшдэг дансны жагсаалтыг гаргаж хавсралтаар хүргүүлжээ.
Уг жагсаалтад Сайхан сумын Эрүүл ******* төвийн асрагч ******* овогтой *******ийн тэтгэмжийн 7.830.000 төгрөг нь мөн тэтгэвэр тогтоолгосон Мандал сумын нэгдсэн эмнэлгийн сувилагч *******ийн *******ийн ХААН банкны тоот харилцах дансанд андуурагдан шилжиж орсон болох нь нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 45-58 дугаар талд авагдсан төлбөрийн хүсэлт, Эрүүл ******* яамны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн а/2565 дугаар бүхий албан бичиг, Ц.*******, Р.******* нарын Эрүүл ******* төвд хандаж гаргасан тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл, Эрүүл ******* газрын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/53 дугаар бүхий тушаал, түүний хавсралт, Р.*******ийн нийгмийн даатгалын лавлагаа, тэтгэвэр тогтоолтын хуудас, 2019 оны 06 дугаар сард тэтгэмж авах ******* ******* ажилтны нэр тэтгэмжийн хэмжээ бүхий жагсаалт буюу хавсралт зэрэг баримтуудаар нотлогджээ.
2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Эрүүл ******* байгууллагаас өндөр настны тэтгэвэрт гарсан Сайхан сумын эмнэлгийн ажилтан *******гийн *******ийн тэтгэмжийн 7.830.000 төгрөг Мандал сумын эмнэлгийн ажилтан *******ийн *******ийн дансанд андуурагдан орсон талаар хариуцагч Ц.******* маргаангүй байна.
Хариуцагч уг мөнгийг захиран зарцуулсан одоо өгөх боломжгүй байгаа талаараа тайлбарладаг ба уг мөнгийг данс андуурагдан шилжих бололцоог бий болгосон Эрүүл ******* газрын ажилтан Ц.*******г хариуцлага хүлээх ёстой гэж маргадаг.
Эрүүл ******* газрын ажилтан Ц.******* өөрийн хариуцсан ажилдаа хайнга хариуцлагагүй хандаж, тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Сайхан сумын ******* ******* төвийн ажилтан Р.*******ийн тэтгэмжийн мөнгийг Ц.*******ийн дансанд шилжүүлж Р.*******ийн эрх ашгийг одоог хүртэл хохироосоор байгааг дурьдах нь зүйтэй.
Гэвч хариуцагч Ц.******* нь өөрийн 19.163.000 төгрөгийн тэтгэмж дээр нэмж, Р.*******ийн авах ёстой 7.830.000 төгрөгийг өөрийн дансанд орж ирснээр эзэмшиж, улмаар захиран зарцуулснаар түүний мөнгөн хөрөнгө тэр хэмжээгээр нэмэгдсэн байх ба ийнхүү данс андуурагдсан гүйлгээ хийгдсэнээр хариуцагч Ц.*******ийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд гэж үзнэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл ******* газрын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.
Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргааныг Үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг гэж эрх зүйн дүгнэлт хийж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хариуцагч Ц.******* нь уг мөнгийг би авах ёстой, миний авах тэтгэмжийн хэмжээг буруу бодсон байж болзошгүй гэж маргаж байгаа боловч энэ талаараа холбогдох байгууллагуудад хандаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул түүний татгалзлыг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй байна.
Харин хариуцагч нь тэтгэмж буруу бодож олгосон талаархи маргаанаа холбогдох байгууллагад жич хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 140.230 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ