Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/03376

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 27 197/ШШ2025/03376

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******, Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******, /РД:2677377/, Капитрон банк ХК-ийн гаргасан

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт 12.415.835 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 197/ШЗ2025/00793 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Капитрон банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Б.Цогцолмон нь Капитрон банк ХК-тай 2024 оны 5-р сарын 24-ны өдөр MN150030003095015801 дугаартай, цахим зээлийн гэрээ байгуулан 11.440.000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлөөр зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчин, зээлийн хуваарьт төлбөрийг төлөхгүй 2024 оны 06 сараас эхлэн үүргийн зөрчил үүсгэсэн. Зээлдэгч нь 2024 оны 05 сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 11.332.347 төгрөг, зээлийн хүү 1.061.388 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22.100 төгрөг, нийт төлбөр 12.415.835 төгрөгийн төлбөр тооцооны үлдэгдэлтэй байна.

Иймд Б.Цогцолмонгоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.415.835 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч: Б.Цогцолмон нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 12.415.835 төгрөгийг 2025 оны 6 сард 2.039.305 төгрөг, 2025 оны 7 сард 2.039.305 төгрөг, 2025 оны 8 сард 2.039.305 төгрөг, 2025 оны 9 сард 2.039.305 төгрөг, 2025 оны 10 сард 2.039.305 төгрөг, 2025 оны 11 сард 2.039.305,5 төгрөг тус тус төлж, бүрэн барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим цалингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, хүүгийн тооцоолол зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк ХК нь хариуцагч Б.Цогцолмонд холбогдуулан 2024 оны 5-р сарын 24-ны өдөр MN150030003095015801 дугаартай цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 11.332.347 төгрөг, зээлийн хүү 1.061.388 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22.100 төгрөг, нийт 12.415.835 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Цогцолмон нь Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилж буй 12.415.835 төгрөгийг 2025 оны 06 дугаар сараас 2025 оны 11 сар хүртэлх хугацаанд сар бүр тогтмол дүнгээр 2.039.305 төгрөгийн төлбөр гүйцэтгэх байдлаар бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар өгсөн ба хариуцагчийн төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12.415.835 төгрөгийг хариуцагч Б.Цогцолмон нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сараас 2025 оны 11 сар хүртэлх хугацаанд сар бүр тогтмол дүнгээр 2.039.305 төгрөгийн төлбөр гүйцэтгэн бүрэн төлж барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 213.603,36 төгрөгийн тал хувь болох 106.801,68 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Цогцолмонгоос улсын тэмдэгтийн хураамжид 106.801,68 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банк ХК олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Цогцолмон нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД

 

 

 

 

 

 

 

 

 

 

ё