Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/03377

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 27 197/ШШ2025/03377

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******,, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.476.810,83 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч, иргэний хэргийг 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 197/ШЗ2025/02346 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Ард Кредит ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Нарантуяа нь Ард Кредит ББСБ ХХК-тай 2019 оны оны 07-р сарын 02-ний өдөр CIF-141038457 дугаартай, цахим зээлийн гэрээ байгуулан, 1.590.000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 22 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлөөр зээлж авсан.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй 2022 оны 07 сарын 02-ны өдрөөс гэрээний хугацаа дуусгавар болсон. үүргээ зөрчиж эхэлсэн.

Иймд Ц.Нарантуяа-с цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1.590.000 төгрөг, зээлийн хүү 1.881.310,83 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 5.500 төгрөг, нийт төлбөр 3.476.810,83 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Ц.Нарантуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ард Кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 3.476.810,83 төгрөгийг 2025 оны 4 сард 300.000 төгрөг, 2025 оны 5 сард 300.000 төгрөг, 2025 оны 6 сард 300.000 төгрөг, 2025 оны 7 сард 300.000 төгрөг, 2025 оны 8 сард 300.000 төгрөг, 2025 оны 9 сард 1.976.810,83 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ард Кредит ББСБ ХХК нь хариуцагч Ц.Нарантуяад холбогдуулан 2019 оны оны 07-р сарын 02-ний өдрийн CIF-141038457 дугаартай, цахим зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1.590.000 төгрөг, зээлийн хүү 1.881.310,83 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 5.500 төгрөг, нийт төлбөр 3.476.810,83 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Нарантуяа нь Ард кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилж буй 3.476.810,83 төгрөгийг 2025 оны 4 сард 300.000 төгрөг, 2025 оны 5 сард 300.000 төгрөг, 2025 оны 6 сард 300.000 төгрөг, 2025 оны 7 сард 300.000 төгрөг, 2025 оны 8 сард 300.000 төгрөг, 2025 оны 9 сард 1.976.810,83 төгрөгийн төлөлт хийж, бүрэн барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ард Кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.476.810,53 төгрөгийг хариуцагч Ц.Нарантуяа 2025 оны 09 сарын дотор сар бүр хэсэгчилсэн төлөлт хийж бүрэн барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70.581 төгрөгийн тал хувь болох 35.290,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Нарантуяа-с улсын тэмдэгтийн хураамжид 35.290,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ард Кредит ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ц.Нарантуяа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД