| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 101/2024/10057/И |
| Дугаар | 197/ШШ2025/03539 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2025/03539
2025 03 31 197/ШШ2025/03539
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,*******, Гомбосүрэн овогтой Эрдэнэтогтохоос гаргасан
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/01893 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Г.Эрдэнэтогтох нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие 2024 оны 01 сарын 03-нд Төрмөнх овогтой Мөнхтогтох нь надаас 2,000,000 төгрөг зээлж аваад сүүлийн хугацаа 2024 оны 04 сард буцааж өгнө гэж аман гэрээ хийж миний 5133022132 данснаас Т.Мөнхтогтохын хаан банкны 5016682525 тоот данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн.
Гэвч одоог хүртэл мөнгийг минь өгөхгүй байсан тул миний 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч: Т.Мөнхтогтох нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт:
Төрмөнх овогтой Мөнхтогтох миний бие 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Хаан банкны 5133022132 тоот Гомбосүрэн Эрдэнэтогтох гэсэн дансанд 2025 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл 2 сая төгрөгийг хувааж төлөх хүсэлтэй байна..... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Эрдэнэтогтохоос хариуцагч Т.Мөнхтогтоход холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Т.Мөнхтогтох нь нэхэмжилж буй 2,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Хаан банкны 5133022132 тоот Гомбосүрэн Эрдэнэтогтох гэсэн дансанд 2025 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл төлж барагдуулж дуусгана гэсэн тайлбар өгч, Г.Эрдэнэтогтохын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Эрдэнэтогтохын гаргасан хариуцагч Т.Мөнхтогтохоос зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 01-ээс 2025 оны 07 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын дүн 2,000,000 төгрөгийг төлж дуусгана гэсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийн тал хувь буюу 23,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Эрдэнэтогтоход олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч Т.Мөнхтогтох нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД