Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/03590

 

 

 

 

 

 

 

 

2025 03 31 197/ШШ2025/03590

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 837.827 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 197/ШЗ2025/12500 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Омни капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Д.Дэмбэрэл нь Омни капитал ББСБ ХХК-тай 2024 оны 5-р сарын 11-ны өдөр 2024-58961 дугаартай, зээлийн гэрээ байгуулан, 620.000 төгрөгийг сарын 6.4%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлөөр зээлж авсан.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй 2024 оны 10 сарын 17-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн.

Иймд Д.Дэмбэрэлд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 620.000 төгрөг, зээлийн хүү 211.627 төгрөг, бусад 6.200 төгрөг, нийт төлбөр 837.827 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Д.Дэмбэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 837.827 төгрөгийг 2025 оны 04 сард 400.000 төгрөг, 2025 оны 5 сард 437.827 төгрөгийг тус тус төлж бүрэн төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Д.Дэмбэрэлд холбогдуулан 2024 оны 5-р сарын 11-ны өдөр 2024-58961 дугаартай, зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 620.000 төгрөг, зээлийн хүү 211.627 төгрөг, бусад 6.200 төгрөг, нийт төлбөр 837.827 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Дэмбэрэл нь Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилж буй 837.827 төгрөгийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөлт хийх замаар бүрэн барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 837.827 төгрөгийг хариуцагч Д.Дэмбэрэл нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хуваарийн дагуу хэсэгчлэн төлөлт хийх замаар бүрэн барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 24.660 төгрөгийн тал хувь болох 12.330 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Дэмбэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 12.330 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Дэмбэрэл нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД