Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/1205

 

 

 

 

  2023            12             19                                        2023/ДШМ/1205        

 

 Э.Н, Л.Т нарт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч Э.Н-гийн өмгөөлөгч Ж.Энхтуяа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/981 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Т-гийн өмгөөлөгч Б.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Н, Л.Т нарт холбогдох эрүүгийн 2209003430774 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ...... овгийн ...-ын Н, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, ... оюутан, ам бүл .., ...-ийн хамт ... суух бүртгэлтэй боловч ... дүүргийн .. дугаар хороо, .. хотхоны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................./;

2. ... овгийн ...-ийн Т, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... нарын хамт ... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ............./.

Шүүгдэгч Э.Н нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр “Газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр хохирогч Д.Ю-д итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, улмаар түүнээс 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40-19 тоотоос 10.000.000 төгрөгийг Г.М-ийн эзэмшлийн Хаан банкны 5400614498 дугаар дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан,

мөн цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 10 дугаар сард “Хүнсний дэлгүүрүүдийн нэгдсэн групп” гэсэн фэйсбүүкийн группт “8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэх зарыг байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Т.С-с 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх Хангай хотхоны ойролцоо байрлах автомашины зам дээр тээврийн хэрэгсэл дотор өөрийн эзэмшлийн Хаан банкны 5302002964 тоот дансаар 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Э.Н, Л.Т нар нь бүлэглэн фэйсбүүкээр “8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэсэн зарыг байршуулан хохирогч Б.Т-т “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг 6-н нэрийн дэлгүүрийг 8 нэрийн хүнсний дэлгүүр болгох зөвшөөрөл гаргаж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны 37 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 400.000 төгрөгийг, нийт 5.000.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Л.Т-ийн үйлдлийг 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Л.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад байж Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, шүүгдэгч Л.Т-д эрх бүхий байгууллагын хяналтад байж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж, ялтнууд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тэдний оршин суугаа газрын буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын энэ хэрэгт цагдан хоригдсон тус бүр 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Н-гоос 5.050.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ю-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хохирогч Д.Ю-д төлөх 5.050.000 төгрөгийн хохирлыг 3 сарын хугацаанд нөхөн төлөх үүргийг шүүгдэгч Э.Н-д хүлээлгэж, хохирогч Т.С, Б.Т, Д.Ю нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Л.Т бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.С, Б.Т нарын гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол нөхөн төлөгдсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хадгалж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч Б.Тамир гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Л.Т-г яллагдагч Э.Н-той бүлэглэн фэйсбүүкээр “8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэсэн зарыг байршуулан цахим хэрэгсэл ашиглан хохирогч Б.Т-т тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөг бэлнээр авч залилсан гэж яллагдагчаар татсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр Л.Т-г хохирогч Б.Т-г залилсан гэх үйлдэлд холбогдолгүй болох нь тогтоогдсон гэж үзэж байна.

Учир нь, анх Э.Н нь фэйсбүүк хаяг нээж, улмаар тусгай зөвшөөрөл гаргах талаар зар тавьсан, зарын дагуу хохирогч Б.Т нь Э.Н-той холбогдож уулзсан, түүнд мөнгөө өгсөн, хоорондоо гэрээ хэлцэл байгуулсан нь тогтоогдсон.

Харин Л.Т-ийн хувьд “Төгс ти эн интэрнэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар гэрчилгээн дээр бүртгэлтэй, мөн эмээгийнхээ түрээсэлдэг орон байранд цаашид үйл ажиллагаа явуулахаар ороод байсан. Хохирогч Б.Т нь Э.Н-той уулзахаар очиход нь хамт байж байгаад зөрч гарч байсан, Л.Тнь компанийн захирал учир хариуцлага хүлээх ёстой гэсэн хохирогчийн мэдүүлэг зэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хүрээнд шалгаж тогтоосон гэх үйл баримтуудаар Л.Т залилах гэмт хэрэгт хамааралтай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан “... нотлох баримтыг нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах ...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, нотлох баримтуудыг дутуу хянасан гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр с арын 27-ны өдрийн 2023/ШЦТ/981 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Л.Т-д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Н-гийн өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Давж заалдах гомдолд нотлох баримтыг тал бүрээс нь шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэсэн байна. Шүүгдэгч Э.Н тусгай зөвшөөрөл гаргаж өгнө зэрэг зар тавих үйл ажиллагааг явуулахад шүүгдэгч Л.Т дэмжлэг үзүүлж орон байраар хангадаг, мөн нэр бүхий 4 хохирогчийг залилж гэмт хэрэг үйлдэгдэх бүхий л үед хамт байлцаж, залилсан мөнгийг хамт захиран зарцуулсан нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, мэдүүлгүүдээр нотлогддог. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч Б.Тамирын гаргасан давж заалдах гомдлолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Э.Н нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр “Газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр хохирогч Д.Ю-д итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, улмаар түүнээс 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40-19 тоотоос 10.000.000 төгрөгийг Г.М-ийн эзэмшлийн Хаан банкны 5400614498 дугаар дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Д.Ю-ын Э.Н-той харилцаж байсан гэх зурвасууд /1 хх 12-18/,

хохирогч Д.Ю-ын “...2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр өөрийн фэйсбүүкээр “газрын зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл гаргаж зөвлөгөө өгнө” гэж Энэрэл гэх хүний нэртэй, утасны дугаартай зар байхаар нь тухайн зарын дагуу утсаар нь холбогдож “эгч нь дэлгүүр ажиллуулдаг юм, газрын зөвшөөрөл гаргуулах гээд чадахгүй байна, уг нь биеэ даасан 74 м.кв дэлгүүр байгаа, би ерөөсөө хөөцөлдөж мэдэхгүй байна, та нар газрын гэрчилгээ гаргаж өгч чадах уу” гэхэд, “болно, танд судалж байгаад хариу өгье” гэж хэлсэн. Тэгээд сарын дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Энэрэл гэх эмэгтэй 99852663 утсаар холбогдож “таны газрын зөвшөөрлийг гаргаж болох юм байна. Манай ажилтан гаргаж чадна гээд тантай уулзахаар очих байх” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ажил дээр “Э намайг явууллаа” гэж Н гэх эмэгтэй орж ирсэн. Н гэх эмэгтэй нь “би энэ ажлыг чадна, урьд нь манай аав цагдаад байхдаа ийм зөвшөөрөл гаргаж байсан” гэж хэлсэн. Тэгээд “би таны бичиг баримтыг хөөцөлдөх учраас нотариатаар орж танаар итгэмжлэл гаргуулан авъя” гэж хэлсэн. Тэгээд нотариатын газар орж гэрээ хийж, итгэмжлэл гаргуулан авсан. Тэгээд маргааш нь Н дахин ирж “таны асуудлаар газрын хүмүүстэй уулзаж ярилцсан, тэгээд тэд нар 10.000.000 төгрөг нэхэж байна” гэж хэлээд “таны энэ газрын бичиг баримтыг 30 хоног гаргаад өгье гэж байна” гэхээр нь би “та нар эхлээд гаргаад өгөөч, тэр хооронд би мөнгөө бэлдэж байя” гэж хэлсэн. ...Тэгээд би итгэмжлэл хийсэн үнэмлэхийн хаягаар Төв аймаг явж шалгасан чинь хаяг дээрээ тийм хүн байдаггүй байсан. Учир нь надаас мөнгө нэхээд байхаар нь үнэн ярьж байгаа эсэхийг шалгаж үзсэн худлаа байсан. Тэгээд шалгаад байхгүй болохоор нь Э№ийн хаягаар Э-ийн оффисийг заалгаж очсон. Ингээд чиний явуулсан хүн ирж уулзсан. Тэгээд хаяг дээрээ байдаггүй юм байна гэх хэлэхэд, тэр Э гэх эмэгтэй “та тэр хүнд итгэж болно, манай хаяг байнга энд байж л байна. Н бид нар хамтарч ажилладаг” гэж хэлсэн. Мөн Э-ийн нөхөр гэх М гэх хүн “та Нд мөнгөө өгөөгүй болохоор ажлыг чинь хөөцөлдөх боломжгүй байна” гэсэн. Мөн “та Нд итгэхгүй бол миний данс руу мөнгөө хийж болно, мөнгө хүлээлцэх тухай гэрээ хийе” гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнд итгэж “би одоо мөнгөгүй байна, би машинаа зараад мөнгө олоод өгье” гэж хэлээд явсан. Тэгээд дараа нь машинаа зараад 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн гэрээс 10.000.000 төгрөгийг М-ийн Хаан банкны 5400614498 тоот данс руу өөрийн Хаан банкны 5028228677 тоот данснаас шилжүүлэн өгсөн. Тэгээд мөнгө өгснөөс хойш чимээгүй болсон. ...Би Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 11 дүгээр байрны 73 тоотод буюу өргөтгөлийн хэсэгт газрын зөвшөөрөл гаргуулахаар анх тохирсон. Манай дэлгүүр маань ямар нэгэн бичиг баримтгүй газрын төлбөр төлдөг, үл хөдлөх хөрөнгийн татвар төлдөг, улсад данстай одоо ганцхан газрын зөвшөөрөл гаргуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах шаардлагатай байсан. ...Н-той 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 90 хоногийн хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, мөн М-той 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан... Тухайн зарыг фэйсбүүкээс харсан ба зургийг нь дарж авсан тэр зураг байхгүй гар утаснаас устсан байна.... 2021 оны 12 дугаар сарын 17- нд М ярихдаа над руу орж ирсэн мөнгөнөөс би 2.000.000 төгрөг авсан. 8.000.000 төгрөгийг Н руу явуулсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд мөнгөө авъя гэхэд М-оос над руу 1.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд үлдэгдэл мөнгөө нэхэхэд Н тухайн үед аавынхаа хагалгаанд 10.000.000 төгрөг хэрэгтэй гэж байсан. Түүндээ зарцуулсан байх гэж хэлсэн. ...гомдолтой байна үлдэгдэл 9.000.000 төгрөгөө төлүүлэх хүсэлтэй байна... Н эхлээд ирээд “Ивээлт шийр хайрхан” ХХК-ийн нэрээр гэрээ байгуулсан. Тэгээд би машинаа зараад мөнгөтэй болчихсон учраас Н-гийн хаяг болох Төв аймаг руу явж очиж шалгахад уг хаяг дээр байдаггүй, 10 гаран жилийн өмнө зарагдсан гэж нэг залуу хэлсэн. Тэгээд би итгэхгүй болохоор М, Э нартай холбогдохдоо оффис дээр нь очиж хаягийг нь шалгасан талаараа хэлэхэд Мягмардорж тэгвэл надад итгээд манай компанитай гэрээ байгуулчих гээд дансны дугаар өгөөд надаас мөнгөө шилжүүлээрэй гээд дансны дугаар өгөхөөр нь би машинаа зарсан мөнгөнөөсөө 10.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1 хх 28-31, 33-34/,

гэрч Г.М-ийн “...Н гэх эмэгтэй 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр манай компанид төслийн менежерээр ажилд орсон ба манайд янз бүрийн хүмүүс орж ирээд ажил ярьдаг... Тэгсэн тухайн үед надтай Ю гэх эмэгтэй ирж уулзаж газрын гэрчилгээ гаргуулан авах талаар ярьсан. Тухайн үед би газрын гэрчилгээ гаргадаггүй, хүн амьтнаас сураглаж өгье гээд гаргасан. Тэгсэн Н хажуу талаас сонсоод “би наад асуудлыг чинь гаргаад өгье” гэж хэлээд манай аав цагдаагийн хошууч, цагдаад ажилладаг, манай ээж Тагнуулын ерөнхий газарт ажилладаг, эгч прокурорын ерөнхий газрын хүний нөөц хариуцсан дарга гэж надад хэлсэн. Тэгээд би Нгоос “ийм ажил хийж чадах уу” гэж асуусан. Тэгсэн өмнө нь аавтайгаа газрын лиценз хөөцөлдөж авч байсан гэсэн. Тэгэхээр нь “тэгвэл чи аавтайгаа яриад чадах чадахгүйгээ шийдээрэй” гэж хэлсэн. Тэгсэн хэд хоногийн дараа “наад ажлыг чинь би авъя, би хөөцөлдөж өгье” гэж хэлсэн. Тэгээд “чи Ю-тай өөрөө очиж уулз” гэж хэлээд явуулсан. Тэгээд хэд хоногийн дараа “гэрээгээ байгуулчихлаа өмнөөс нь итгэмжлэл бичүүлээд авчихлаа” гэж надад хэлсэн. Тэгээд би гэрээ байгуулсан юм байх гэж бодоод байж байсан. Тэгсэн Н надад хэлэхдээ “тэр эмэгтэй надад мөнгөө өгөхгүй гэж байна” гэж хэлсэн. ...Тэгээд та над дээр компани дээрээ гэрээ хийгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд компаний нэрээр гэрээ хийж өгсөн... Тэгээд Ю ажил дээр ирж надтай гэрээ байгуулж 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр миний данс руу Ю газрын гэрчилгээ гаргаж өгөх ажлын хөлс гэж 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Н-д тухайн шилжүүлсэн мөнгийг Н-гийн Хаан банкны 5721697652 тоот данс руу 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрөө 8.000.000 төгрөг шилжүүлсэн. Учир нь, тухайн үед Н-гоос гэрээ хийж өгснөөр 10 хувийг өгье гэсэн болохоор 10.000.000 төгрөгийн 10 хувь буюу 1.000.000 төгрөгийг авч, мөн Н-гоос 1.000.000 төгрөгийг дахин нэмж зээлэн 8.000.000 төгрөгийг би Н руу шилжүүлсэн. Үүнээс 4 хоногийн дараа би Н руу 450.000 төгрөг болон 50.000 төгрөгөөр нийт 500.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Тэрнээс хойш буюу 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н руу 500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэгээд тэрнээс хойш Н надтай холбогдоогүй. Тэгээд би болон эхнэр залгахад тухайд үед утсаа авахаа байгаад бид хоёрын утсыг блок хийгээд алга болсон... Л-ийн Э, бид хоёр 2020 оны 9 дүгээр сараас хамт амьдарч байгаа. Хамтран амьдрагчийн харилцаатай, тухайн үед бид хоёр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюутны гудамж 16 дугаар байрын 4/1 тоотод видео студи, төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Одоо ч гэсэн дээрх газарт үйл ажиллагаа явуулж байгаа манайх төсөл бичдэг болохоор Нийслэлийн эрүүл мэндийн газарт тусгай зөвшөөрөл хүсэх бүх төрлийн эмнэлгийн чиглэлээр сайн чанарын төсөл хурдан шуурхай бичнэ гэж л зар байршуулсан. Тэрнээс бус газрын зөвшөөрөл олгох талаар зар байршуулаагүй... Төсөл бичиж өгөх зар доор иргэд дугаараа үлдээдэг ба тухайн үед Ю нь дугаараа өгч эхнэр Э-тэй анх холбогдож манай ажил дээр ирж биеэр уулзаж байсан. Тэгээд ярихдаа юу ярьсныг санахгүй байна... Н тухайн үед мөнгөний хэрэгтэй байна, аав хагалгаанд орно гээд яваад байсан. Тэгээд газрын гэрчилгээ гаргах, зөвшөөрөл гаргуулна гэж Ю нь орж ирсэн ба тухайн үед яриаг нь сонсоод Н “би гаргаж өгч чадна” гэж хэлээд тэр хүнтэй холбогдсон. Тухайн ажил бол манай компанийн ажил биш байсан. Компанийн нэр дээр гэрээ хийгээд өгвөл 10 хувийг нь өгье гэхээр нь би зөвшөөрөөд гэрээ хийж өгсөн. Ю-тай би 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Н нь Ю-тай гэрээ байгуулсан, мөн итгэмжлэл хийлгэсэн гэж хэлэхээр нь Н-д итгээд гэрээ байгуулж өгсөн. Н надад гэрээ хийчихлээ гэж хэлсэн боловч хийгээгүй болохыг нь саяхан мэдсэн. Ю эгч над руу өнгөрсөн оны буюу 2021 оны 12 сард холбогдож эхэлсэн. Тэгээд “яг юу болоод байна вэ” гээд Н-г хайгаад олоогүй, гэрт нь очсон чинь ээж нь хүүхэдтэй нь байсан. Н байгаагүй, Н хэлэхдээ намайг авсан мэтээр ойлгуулсан байсныг Ю гэх хүнд болсон үйл явдлыг ярьж дансны хуулга баримтаа үзүүлж үнэн зөвийг ойлгуулсан... “Ивээлт шийр хайрхан” ХХК нь манай компанид гэрээ хийхээр тамга тэмдгээ үлдээсэн байсан, дараа нь 2 тамга нь алга болсон байхаар нь Нгийн ээж рүү залгаж тамга аваад явсан байна гэж яриад нэг орой очиход хүн байхгүй байсан. Тэгээд дараа нь ээж нь над руу залгаад надад “Ивээлт шийр хайрхан” ХХК-ийн тамгыг авчирч өгсөн. Ю-ын ажлыг аваад итгэмжлэл бичүүлээд нотариат ороод батлуулаад ир гэж хэлсэн. “Ивээлт шийр хайрхан” ХХК-ийн нэрээр яагаад гэрээ хийсэн талаар мэдэхгүй байна, ээж нь энэ компанийн тамгыг авчирч өгсөн. ...” /1хх 36-37, 39-40/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

гэрч Л.Э-ийн “...М бол манай нөхөр, бид сүүлийн 2 жил хамт амьдарч байна. Н болохоор яг хэдэн сард орж ирснийг нь санахгүй байна. Ажлын зараар манай бичиг хэргийн ажилтнаар орж ирсэн. Ю болохоор зараар орж ирсэн хүн байгаа юм. Ю нь коронагийн үеэр манай бичиг баримтын зөвлөгөө өгнө гэсэн зарын дагуу орж ирсэн. 99852663 дугаарыг нэлээн олон жил ашиглаж байна, багадаа 2-3 жил барьж байна. Би тусгай зөвшөөрөл гаргах талаар зар тавьж байгаагүй. Би хүнсний дэлгүүрийн 6 нэрийн дэлгүүрийг 8 нэрийн болгох баримтын зөвлөгөө өгөх гэсэн зарын дагуу Ю эхлээд надтай утсаар холбогдоод учир битүүлэг, ойлгомжгүй зүйл яриад, уулзаад дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэхээр нь би оффис дээрээ дуудсан. Тэгээд Ю гэж хүн ирж уулзаад хүнсний дэлгүүрээсээ шал өөр юм яриад байсан. Тэгээд надад “эгчийн дүү манайх 10 гаран жил дэлгүүр ажиллуулж байна, эгч нь сунгалт дээр асуудал байхгүй өөрөө хийчихнэ, эгч нь өөр юм асуумаар байна гээд “ажиллуулж байсан дэлгүүр нь 1 давхрын 3 өрөө байран дээр өргөтгөлийг 2001 онд барьсан, гэхдээ бичиг баримтыг нь аваагүй, кадастр хийлгэсэн гэж ярьсан. Тэгээд 2004 онд өргөтгөсөн байран дээр байрны гэрчилгээ гаргахгүй болсон, энэ үед өөрөө гадаад руу яваад гэрчилгээгээ гаргуулж чадаагүй гэж хэлсэн. Ю-ыг ирж уулзахад манай нөхөр М, Н 2 сонсоод байж байсан. Н ярианд оролцоогүй. Тэгээд би наадахыг чинь судалъя гэж хэлсэн, бичиг баримтуудаа бүгдийг нь авч ирээд харуулаад аваад явсан. Тэгээд Ю-ыг гараад явсны дараа М бид 2 гаргаад өгчихдөг бол гэж ярилцаж байсан чинь Н “би гаргаад өгье, би гаргаж чадна” гэж хэлэхээр нь “чамд гаргаж өгч байсан удаа байна уу” гэж асуухад Н “би чадна, зуслангийн газрын гэрчилгээгээ гаргаж байсан” гэж хэлэхээр нь би эцэг, эхээсээ асуу гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Н надад би гаргаж өгч чадах юм байна, ямар ч асуудалгүй” гэж хэлсэн. М бид 2 энэ ажилд оролцохгүй гэж бодож байсан, тухайн үедээ наад хүнтэйгээ уулзаад нотариатаар орж гэрээгээ хийгээрэй гэж хэлээд явуулсан. Тэгсэн чинь Н над руу нотариатаар гэрээ хийгээд итгэмжлэл бичүүлээд авчихлаа гэж ярьсан, дараа нь Н надад энэ хүн миний гэрийн хаягийг хөдөө байдаг болохоор мөнгөө шилжүүлэхгүй гээд байна, та 2 компани дээрээ гэрээ хийгээд өгөөч гэж гуйсан. Тэгээд дараа нь Ю нь залгаад энэ хүүхэд чинь Төв аймгийнх юм байна, би мөнгө өгөхгүй, би хотод байдаг гэрийн хаягтай хүнд мөнгөө өгмөөр байна гэж хэлсэн. Тэгээд манай “Марс Шейр мелоди” ХХК-ийн нэрээр гэрээ хийсэн. Тэгээд гэрээ хийснийхээ орой 21 цагийн үед мөнгө нь орж ирсэн. Тэгээд Н та 2 компани дээрээ гэрээ хийчих, дүү нь 1.000.000 төгрөгийг зуучлалын хөлс болгож өгье гэж тохиролцсон. Тэгээд орой нь 10.000.000 төгрөг манай нөхрийн дансаар орж ирэхээр нь зуучлалын 1.000.000 төгрөг болон 1.000.000 төгрөгийг зээлж авахаар болоод 8.000.000 төгрөгийг нь Нгийн данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш “Н аавынх нь бие өвдөж байна. Аав нь хагалгаанд орсон, хүүхдийнх нь бие муу, хүүхэд нь үхэх гээд явж байна” гэж ярьж шалтаг хэлээд ажилдаа ирэхээ больсон. Тэгж байснаа 3-4 хоногийн дараа 500.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь 500.000 төгрөгийг нь нөхрийнхөө данснаас Нгийн данс руу шилжүүлсэн, тэгээд алга болсон... Ю залгаад Н алга болчихсон гэж утсаар ярихаар нь Н руу М залгахад блоклосон байсан, дараа нь миний дугаарыг авахгүй байхаар нь уурлаад зурвас бичсэн чинь “би зүгээр ш дээ, хүүхэд өвдөөд эмнэлэгт байна” гэж ярьж байсан. “Ивээлт шийр хайрхан” ХХК-ийн тамга нь номын тавиур дээр байсныг надад мэдэгдэлгүй аваад явсан байсан. Дараа нь тэр тамгыг ээжээс нь буцааж авсан. Манай компанитай ямар ч холбоогүй. ...” /1 хх 45-46/,

гэрч Б.Ө-ын “...2020 онд сонгуулиас өмнө фэйсбүүк дээр “зээлийн бичиг баримт бүрдүүлнэ, тусгай зөвшөөрөл хөөцөлдөж өгнө” гэсэн зар явж байхаар нь утсаар яриад Х гэдэг залуутай уулзаж мөнгө төлж жижиг дунд үйлдвэрлэлээс зээл авах гээд төсөл бичүүлсэн. Тухайн үед Х гээд залуу түүний нарийн бичиг Э, менежер М гэх залуу гээд 3-лаа байсан. Тэгээд 2020 оны 4 дүгээр сараас хойш Э, М нар Х-тэй цалин өгөхгүй гэдэг шалтгаанаас болж хэрэлдээд манайд ажилд оръё гээд хүрч ирээд 4-5 хоног ажлаад явцгаасан... Тэрнээс хойш холбоо бариагүй. Н гэж хүнийг бол танихгүй. “Ивээлт шийр хайрхан” ХХК-ийг 2014 онд байгуулж байсан, энэ компанийн үйл ажиллагааны чиглэлүүдийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан төмөр хийцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа, тухайн үед сумын төвийн тохижилтын ажил хийх гэж байгуулсан боловч компаниар болохгүй гэхээр нь тэр чигт нь орхичихсон байгаа. Улсын бүртгэлээс хасуулаагүй...” /1 хх 174/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Д.Ю-ын Хаан банк дахь 5028228677 дугаартай дансны хуулга, Э.Н-д 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэл, “Ивээлт шийр хайрхан” ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх 0030 дугаар гэрээ, “Маарс шэйр мелоди” ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх 0062 дугаар гэрээ, “Маарс шэйр мелоди” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Ивээлт шийр хайрхан” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хх 59-69, 195/,

“Маарс шэйр мелоди” ХХК-ийн Э.Н-той байгуулсан 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ /харилцааны менежер албан тушаал/ /1 хх 71-77/,

шүүгдэгч Э.Н-гийн Хаан банк дахь 5721697652 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, дансны 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны гүйлгээнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 78-85/,

Г.М-ийн Хаан банкны 5400614498 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, “Маарс шэйр мелоди” ХХК-ий хийж гүйцэтгэж байсан гэх ажлын гэрээнүүд /1 хх 88-116/,

2. Шүүгдэгч Э.Н нь цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 10 дугаар сард “Хүнсний дэлгүүрүүдийн нэгдсэн групп” гэсэн фэйсбүүкийн группт “8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэх зарыг байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Т.С-оос 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх Хангай хотхоны ойролцоо байрлах автомашины зам дээр тээврийн хэрэгсэл дотор өөрийн эзэмшлийн Хаан банкны 5302002964 тоот дансаар 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Т.С-ын “...2021 оны 10 дугаар сард фэйсбүүкээс “Хүнсний дэлгүүрүүдийн нэгдсэн групп”-ыг үзэж байтал нэг хүн “8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэсэн зар байсан ба тус постын доор “мэдээлэл авъя” гэж сэтгэгдэл үлдээхэд 1 хоногийн дараа над руу 94111981 гэсэн дугаараас эмэгтэй хүн холбогдоод “манайх 8 нэрийн хүнсний дэлгүүрийн зөвшөөрөл гаргадаг юм, та бичиг баримтаа бүрдүүлээд надтай уулзаарай” гэсэн. Би нөхөртэйгөө ярилцаад Н гэх эмэгтэйтэй 32-ын тойргийн урагшаа Хангай хотхоны орчимд уулзтал “манайх 8 нэрийн зөвшөөрөл гаргаж өгдөг компани байгаа юм” гээд компанийнхаа үл хөдлөхийн гэрчилгээг үзүүлээд “та надад итгэхгүй байгаа бол миний зургийг аваад үлдэж болно найдвартай” гээд ...надад хамгийн сүүлийн хугацаа 12 дугаар сарын 15-ны өдөр таны 8 нэрийн хүнсний дэлгүүрийн зөвшөөрлийг гаргаж өгнө гэж амласан юм. ...Одоо хүртэл Н гэх эмэгтэй надад дэлгүүрийн зөвшөөрөл гаргаж өгөөгүй, мөн миний мөнгийг эргүүлж өгөөгүй байна. Эхэндээ дэлгүүрийн зөвшөөрлийг өгнө гэж ярьдаг байсан боловч сүүлдээ бүтэхгүй болсон, таны мөнгийг буцааж өгнө гэж ярьдаг байсан. Фэйсбүүкийн зарын дагуу танилцаад, над руу залгаж уулзсан юм. Би 8 нэрийн хүнсний дэлгүүрийн зөвшөөрөл гаргуулан авах зорилгоор Н гэгчид 2.500.000 төгрөгийг өгсөн...”, “...Нөхөр бид хоёр Н гэх эмэгтэйтэй Сүхбаатар дүүргийн Хангай хотхоны шинэ зам дээр автомашин дотор уулзсан, тэгээд би өөрийн гар утаснаасаа мөнгийг шууд Хаан банкны 5302002964 дугаартай Н гэх данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн. ...Би бүрдүүлж өгөөгүй харин над руу нэг дугаараас Дүнжингаравын нэг цэгийн үйлчилгээнээс залгаад танай бүрдүүлсэн материал буруу байна буцаагдсан шүү гэж хэлсэн. Э.Н тэгэхээр манай материалыг бүрдүүлж өгсөн юм шиг байна лээ...” гэж, мөн гэрчээр өгсөн “...Манайх 2020 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 59-170 тоотод хүнсний дэлгүүр нээгээд ажиллуулж байгаа. Би дэлгүүрээ найман нэрийн болгоё гэж боддог байсан. Гэтэл фэйсбүүкээр Э.Н гэх хаягтай эмэгтэй дэлгүүрийн архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэсэн байхаар нь 94111981 гэсэн дугаараар холбогдож асуутал 2.500.000 төгрөг болон би хувиараа ийм зөвшөөрөл гаргадаг гэсэн өөрийгөө Нийслэлд таньдаг хүнтэй гэсэн нөхөр бид хоёр итгээд 2.500.000 төгрөгийг Хаан банкны 5302002964 дугаартай данс руу өөрийн 58083025794 дугаарын данснаас 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн. Түүнээс хойш гарчихлаа та хоёр бараагаа аваад байж бай, маргааш гарна гэх зэргээр байнга худлаа ярьж залилуулсан байгаа. ...” /2 хх 140-142, 144, 146-147/,

гэрч Б.Б-ийн “...Манайх дэлгүүрээ 8 нэрийн болгоё гэж боддог байсан. Тэгтэл фэйсбүүкээр Э.Н гэх хаягтай дэлгүүрийн архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэсэн байхаар нь 94111981 гэсэн дугаараар манай эхнэр холбогдож асуутал 2.500.000 төгрөг болно тэр эмэгтэй өөрийгөө хувиараа ийм зөвшөөрөл гаргадаг өөрийгөө Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт таньдаг хүнтэй гэхээр нь эхнэр бид хоёр Н гэх эмэгтэйтэй 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн Хангай хотхоны хойд зам болох шинэ зам дээр миний автомашинд уулзаад хажууд нь 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш гарчихлаа, та хоёр бараагаа аваад байж бай, маргааш гарна гэх зэргээр байнга худлаа ярьж залилуулсан байгаа. Э.Н ганцаараа баахан бичиг баримт барьчихсан энд бас ажилтай явж байна гээд уулзсан. ...” /2 хх 149-150/ гэсэн мэдүүлгүүд,

Т.С-ын эзэмшлийн Хаан банкны 5083025794 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 160/,

Э.Н-гийн эзэмшлийн Хаан банкны 5302002964 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, уг дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 170-171/,

3. Шүүгдэгч Э.Н, Л.Т нар нь бүлэглэн фэйсбүүкээр “8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэсэн зарыг байршуулан хохирогч Б.Т-т “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг 6-н нэрийн дэлгүүрийг 8 нэрийн хүнсний дэлгүүр болгох зөвшөөрөл гаргаж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны 37 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 400.000 төгрөгийг, нийт 5.000.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан болох нь:

Гэрч Б.Т-ийн “...2021 оны 9 дүгээр сарын 20-ны үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр урд талын 47 дугаар байрны 1 давхарт Го го гэх нэртэй хүнсний дэлгүүрийг нээж ажиллуулж эхэлсэн. Өөрийн хүнсний дэлгүүрийг өргөтгөж 8 нэрийн хүнсний дэлгүүр болгох сонирхолтой байсны дагуу фэйсбүүкийн “Хүнсний дэлгүүрүүдийн нэгдсэн групп”-д хүнсний дэлгүүрийг 8 нэрийнх болгож тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэсэн зар оруулсан байсны дагуу 94111981 дугаарт залгаж Э.Н гэх хүнтэй холбогдсон. Утсаар ярихад Э.Н нь холбогдох бичиг баримтаа цуглуулаад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны 37 тоотод “Төгс Ти Эн Интернэшнл” ХХК дээр ирж уулзаарай гэсэн. Үүний дагуу холбогдох материалаа бүрдүүлээд тус компанийн байранд 2021 оны 10 сарын эхээр очиж уулзсан. “Төгс Ти Эн Интернэшнл” ХХК-ийн байранд очих үед тус компанийн захирал Л.Т, менежер Э.Н нар байсан. Уулзах үед “асуудалгүй танай дэлгүүрийг 8 нэрийнх болгож чадна, манай компаниар дамжуулж тусгай зөвшөөрөл гаргаж болно, Нийслэлийн захирагчийн албанд ажилладаг зөвшөөрөл олгодог хүн нь манай компанитай хамтарч ажилладаг юм” гэж хэлсэн. Тухайн үед тэр хүнийхээ нэрийг хэлээгүй. Тэгээд компанийн менежер Э.Н-гийн  үгэнд итгэж гэрээ байгуулахаар болсон бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Төгс Ти Эн Интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч менежер Н-той ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар ажлын хөлс 8.000.000 төгрөг бөгөөд тусгай зөвшөөрөл гаргасны дараа төлбөрийг 100 хувь бэлнээр өгнө гэж заасан байсан. Гэрээ хийснээс хойш 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өөр Н манай Го го дэлгүүр дээр ирж Нийслэлийн захирагчийн албаны хүнд мөнгө өгөхгүй бол ажил бүтэхгүй байна гэсэн тэгэхээр нь би тус өдрөө 1.000.000 төгрөгийг бэлнээр Нд өгч баримт үйлдсэн. Үүний дараа 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 4.000.000 төгрөгийг бэлнээр нэмж “Төгс Ти Эн Интернэшнл” ХХК-ийн байран дээр Нд өгч нотариат орж 5.000.000 төгрөгийг Нд хүлээлгэж өгсөн гэх баримт үйлдсэн...” /1 хх 157-158/,

 хохирогч Б.Т-ийн “...Би мөнгөө бэлнээр эхлээд 1.000.000 төгрөг, дараа 4.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг бэлнээр Э.Н-гийн ажил дээр байхдаа буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 27-37 тоотод Э.Н-д өгсөн. Би мөнгө өгч байгаа ямар нэгэн баримт нотариатын баталгаа баймаар байна гэж хэлж байсан. Надаас ямар ч баримтгүй мөнгө авчих гээд байдаг байсан. Э.Н-той уулзах гээд очих болгонд Л.Т хамт байдаг байсан. Т нь өөрөө надад баталгаатай зөвшөөрөл гаргах суваг байгаа, бид нар сая 2021 оны 8 дугаар сард 8-н нэрийн хүнсний дэлгүүрийн зөвшөөрөл гаргасан гэж хэлж байсан. Манай дэлгүүр дээр ирж уулзахдаа хүртэл Н, Т хоёр хамт ирдэг байсан. Бүх уулзалтыг Н зохион байгуулдаг. ...Над руу өргөдлөө татаад авчихаач гэж байсан. ...Тбайрлаж байсан байрных нь эзэн нь байсан... Н надад 2021 оны 8 дугаар сард 15 газрын зөвшөөрөл гаргаж байсан гэсэн боловч хаана байдаг газруудыг гаргасан талаар хэлээгүй. Т-тай 3-4 удаа уулзаж байсан, надад цагдаагийн формтой хувцас түрүүвчээ үзүүлж итгэл төрүүлж байсан. ...Т-гийн аавтай нь уулзахад хохирлыг чинь барагдуулна гэж ярьж байсан...” /1 хх 152-153, 155/,

гэрч М.Б-ийн “...Би ажиллах нь ажиллаж байсан гэхдээ надтай ажлын гэрээ байгуулаагүй. Тах өөрөө ажилтай болохоор машин бариад Нтой цуг ойр зуурын юманд явж бай гэж хэлдэг байсан. Цалин мөнгө байх байгаа, би өөрөө их иддэг машинтай болохоор машинд бензин хийгээд явдаг байсан. Тах надад анх тайлбарлахдаа “бичиг баримт бүрдүүлэн компани нээж байгаа, үйл ажиллагаа эхлээгүй, удахгүй эхэлнэ, жигдэртэл ажилгүй байгаа юм чинь юманд явж өгч байгаач гэж хэлж байсан. ...Тах ирчихээр нь би явдаггүй тэр 2 хамт явдаг байсан. Хүмүүсийг байран дээрээ дуудаж, уулздаг байсан. Хүмүүс орж ирэхээр намайг гарч бай, залгая гэдэг байсан.  ...Тах орой 19 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад ирдэг байсан. Хааяа өдөр цайны цагаараа ирж хоол идчихээд явдаг байсан. Хоёулаа нийлж нээж байгаа гэж Тах надад хэлж байсан...” /2 хх 106-107/ гэсэн мэдүүлгүүд,

“Төгс Ти Эн Интернэшнл” ХХК-ийг төлөөлж Э.Н болон “Додь Харгана” ХХК-ийг төлөөлж Б.Т нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 06 дугаар ажил гүйцэтгэх гэрээ /Нийслэлийн захирагчийн албанаас 8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл авах материал бүрдүүлж өгөх, тусгай зөвшөөрөл авах/, “Төгс Ти Эн Интернэшнл” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүгдэгч Э.Н-гийн 2021 оны 11 дүгээр сарын 24- ний өдөр гараар бичиж өгсөн “Хэлцэл”, Э.Н, хохирогч Б.Т нарын мессежээр харьцсан зурвасууд /1 хх 179-188/,

Шүүгдэгч Л.Т-гаас гаргаж өгсөн гар утсан дээр хийсэн дүрсгүй, ярианы бичлэг, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 145-148/,

Улаанбаатар хотын захирагчийн албанаас 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн 05/598 дугаар албан бичиг /1 хх 191-192/,

Шүүгдэгч Л.Т-ийн Хаан банк дахь 5302209551 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 2-6/,

“Төгс Ти Эн Интернэшнл” ХХК-ийн үүсгэн байгуулсан баримт бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээ /2 хх 9-10/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Н-г “үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан”, шүүгдэгч Л.Төгснасанг “бүлэглэн бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Н-г үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн хохирогч Д.Ю-д “газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч 10.000.000 төгрөг, хохирогч Т.С-д “8 нэрийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч 2.500.000 төгрөг, Л.Т-тай бүлэглэн хохирогч Б.Т-т “8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Т-г Э.Н-той бүлэглэн хохирогч Б.Т-т “8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Л.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 1 жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  шийтгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч Б.Тамираас “...Шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан “... нотлох баримтыг нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах ...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, нотлох баримтуудыг дутуу хянасан гэж үзэж байна. Иймд Л.Т-д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

Шүүгдэгч Э.Н нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн хохирогч Д.Ю-д “газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж 10.000.000 төгрөг, хохирогч Т.С-д “8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж 2.500.000 төгрөг, Э.Н, Л.Тнар нь бүлэглэн хохирогч Б.Т-т “8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж 5.000.000 төгрөгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон тэдгээрийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч Б.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/981 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч Б.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

                             ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ

 

                             ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР