Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/03597

 

 

 

 

 

 

 

 

2025 03 31 197/ШШ2025/03597

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******, Чингэлтэй дүүрэг,*******,*******, /РД:2075377/, Голомт банк ХК-ийн гаргасан

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.290.185,76 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 31-ны өдрийн 197/ШЗ2025/03555 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...А.Мядагсүрэн нь Голомт банк ХК-тай 2024 оны 8-р сарын 05-ны өдөр ЗГ-R220021294 дугаартай, цахим зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг, жилийн 21%-ийн хүүтэй, 30 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлөөр зээлж авсан.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй 2024 оны 10 сарын 05-ны өдрөөс зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн.

Иймд А.Мядагсүрэнээс цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9.290.185,76 төгрөг, зээлийн хүү 550.323,31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.733,10 төгрөг, нийт төлбөр 9.290.185,76 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: А.Мядагсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Голомт банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 9.290.185,76 төгрөгийг 2025 оны 4 сард 1.200.000 төгрөг, 2025 оны 5 сард 1.200.000 төгрөг, 2025 оны 6 сард 1.200.000 төгрөг, 2025 оны 7 сард 1.500.000 төгрөг, 2025 оны 8 сард 1.500.000 төгрөг, 2025 оны 9 сард 2.690.185,76 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч А.Мядагсүрэнд холбогдуулан 2024 оны 8-р сарын 05-ны өдөр ЗГ-R000733975 дугаартай, цахим зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9.290.185,76 төгрөг, зээлийн хүү 550.323,31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.733,10 төгрөг, нийт төлбөр 9.290.185,76 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Мядагсүрэн нь Голомт банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилж буй 9.290.185,76 төгрөгийг хуваарийн дагуу хэсэглэн төлөлт хийх замаар бүрэн барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Голомт банк ХК -ийн нэхэмжлэлийн шаардлага 9.290.185,76 төгрөгийг хариуцагч А.Мядагсүрэн нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хуваарийн дагуу хэсэгчлэн төлөлт хийх замаар бүрэн барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 163.594 төгрөгийн тал хувь болох 81.797 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.Мядагсүрэнээс улсын тэмдэгтийн хураамжид 81.797 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч А.Мядагсүрэн нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД