Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/03599

 

 

 

 

 

 

 

 

2025 03 31 197/ШШ2025/03599

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс гэж төлсөн 450.000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 197/ШЗ2025/09625 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Д.Сугар-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие*******,*******, 136б байрны 1008 тоот байрны агуулахын хаалганд төмөр хаалт хийлгэх захиалга өгч 2025 оны 01 сарын 12-нд зөөврийн сууц нэртэй цахим хуудаст холбогдон захиалга өгсөн. Захиалгын дагуу 96059229 дугаараас холбогдон хэмжээ авч урьдчилгаа 200.000 төгрөгийг Хаан банкны /5072020992/ Ж.Баттулга данс руу шилжүүлсэн.

2025 оны 01 сарын 30-ны өдөр захиалгын дагуу ирж суурилуулан үлдэгдэл 250.000 төгрөг шилжүүлсэн. Төмөр хаалт захиалга, зургийн дагуу байгаагүй учир шаардлага тавьж завсарлуулахаар болсон. Одоог хүртэл утсаа авахгүй байгаа тул нийт 450.000 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

Хариуцагч: Ж.Батхуяг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д.Сугар-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 450.000 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2025 оны 04 сард 200.000 төгрөг, 2025 оны 05 сард 250.000 төгрөг тус тус төлж бүрэн барагдуулна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Сугар-Эрдэнэ нь хариуцагч Ж.Батхуягт холбогдуулан ажлын хөлсөнд төлсөн 450.000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Сугар-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн 450.000 төгрөгийг 2025 оны 04 сард 200.000 төгрөг, 2025 оны 05 сард 250.000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Сугар-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага 450.000 төгрөгийг хариуцагч Ж.Батхуяг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 14.150 төгрөгийн тал хувь болох 7.075 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Батхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 7.075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Сугар-Эрдэнэд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ж.Батхуяг нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД