Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/03602

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 31 197/ШШ2025/03602

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******лол,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,,,,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Эдэлгээний хугацаа дуусаагүй албаны дүрэмт хувцасны төлбөр 1.849.428 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 сарын 27-ны өдрийн 197/ШЗ2025/08010 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн Цагдаагийн газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Хариуцагч Г.Амартүвшин нь Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст нийтийн хэв журмыг хамгаалах тасагт дэд ахлагч цолтой, жижүүрээр ажиллаж байгаад албанаас чөлөөлөгдсөн. ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 416 дугаартай нэхэмжлэхээр эдэлгээний хугацаа дуусаагүй албаны дүрэмт хувцасны төлбөр болох 1.849.428 төгрөгийг Г.Амартүвшин-с гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

 

Хариуцагч: Г.Амартүвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэхэмжилсэн 1.849.428 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 6 сарын хугацаанд, сард 300.000 төгрөгийн төлөлт хийж, бүрэн барагдуулж дуусгана. гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан нэхэмжлэх баримт, халагдаж, чөлөөлөгдсөн алба хаагчдын эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны баримт зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Цагдаагийн газар нь хариуцагч Г.Амартүвшинд холбогдуулан алба хаагчдын эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны үнэ 1.849.428 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Г.Амартүвшин нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн 1.849.428 төгрөгийг 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг тус шүүхэд бичгээр гаргасан байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Цагдаагийн газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хариуцагч Г.Амартүвшинээс нэхэмжлэлийн үнийн дүн 1.849.428 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 44.540 төгрөгийн тал хувь буюу 22.270 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г.Амартүвшин-с эдэлгээний хугацаа дуусаагүй албаны дүрэмт хувцасны үнэ 1.849.428 төгрөг гаргуулахыг хүссэн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Амартүвшин нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.3 дахь заалтад зааснаар  нэхэмжлэгч Баянгол дүүргийн Цагдаагийн газар нь нь улмын тэмдэгтийн хураамж төлөөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Амартүвшинээс улсын тэмдэгтийн хураамжид 22.270 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

4. Энэхүү захирамжийг хариуцагч Г.Амартүвшин нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД