| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 184/2024/10122/И |
| Дугаар | 197/ШШ2025/03624 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 197/ШШ2025/03624
2025 04 01 197/ШШ2025/03624
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.663.011 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарны 03-ны өдрийн 192/ШЗ2025/00173 дугаартай захирамжаар тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Хас банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Хас банк харилцагч Отгонбаяр овогтой Оюунтуяа-н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүний зөвшөөрсний дагуу 2023 оны 06 сарын 22-ний өдөр 1080092473 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 6.200.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3.748.831 төгрөгийг төлсөн. Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 09 сарын 07-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 72 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд үндсэн зээл 3.513.333 төгрөг, зээлийн хүү 149.678 төгрөг, нийт 3.663.011 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч: Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэгээс шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд:
Тус шүүхэд хянагдаж байгаа Хас банкны нэхэмжлэлтэй О.Оюунтуяад холбогдох хэрэгт хариуцагч нь зээлийн төлбөрөөс төлөлт хийж, 2025 оны 04 сарын 01-ний өдрийн байдлаар 2.066.666 төгрөг 80 мөнгөний үлдэгдэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1.596.344 төгрөг 30 мөнгөөр бууруулж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2.066.666 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч: О.Оюунтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй О.Оюунтуяад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн үнийн дүн 2,066.666 төгрөг гаргуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2.066.666 төгрөгийг 2023 оны 06 сард 344.445 төгрөг, 2025 оны 5 сард 344.445 төгрөг, 2025 оны 6 сард 344.445 төгрөг, 2025 оны 7 сард 344.445 төгрөг, 2025 оны 8 сард 344.445 төгрөг 2025 оны 9 сард 344.445 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч О.Оюунтуяагаас 2023 оны 06-р сарын 22-ний өдрийн 1080092473 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3.513.333 төгрөг, зээлийн хүү 149.678 төгрөг, нийт 3.663.011 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 2.066.666 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Оюунтуяа нь Хас банк ХК-ийн нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 2.066.666 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сараас 2025 оны 09 сар хүртэлх хугацаанд сар бүр тогтмол дүнгээр 344.445 төгрөгийн төлөлт хийж бүрэн барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.066.666 төгрөгийг хариуцагч О.Оюунтуяа нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сараас 2025 оны 09 сар хүртэлх хугацаанд сар бүр тогтмол дүнгээр 344.445 төгрөгийн төлөлт хийж бүрэн барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 73,558 төгрөгийн тал хувь болох 36,779 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Оюунтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 36,779 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК -д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч О.Оюунтуяа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД