Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/03697

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 02 197/ШШ2025/03697

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,,,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,548,103 /арван сая таван зуун дөчин найман мянга нэг зуун гурав/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/00276 дугаартай захирамжаар тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Хаан банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Г.Батхуяг нь Хаан банк ХК-ийн Үйлдвэр комбинат тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/201844207283 тоот зээлийн гэрээ, БГХ/201844207283 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ тус тус байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4,833,671 төгрөг дээр 2,000,000 төгрөгийг нэмэлтээр авч, нийт 6,833,671 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалттай зээл авсан.

Зээлдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/201844207283 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,125,346 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 460,035 төгрөг, нийт 3,585,381 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар зээлдэгчид мэдэгдсэн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа 2021 оны 12 сарын 24-ны өдөр дуусгавар болсон байна.

Иймд зээлдэгч Г.Батхуягаас үндсэн зээлийн төлбөрт 4.174.653,5 төгрөг, зээлийн хүү 5.777.545,5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 547.904,2 төгрөг, нотариатын зардалд 48.000 төгрөг, нийт 10.548.103 төгрөг /арван сая таван зуун дөчин найман мянга нэг зуун гурав/ гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч: Г.Батхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хаан банк ХК нэхэмжлэлтэй Г.Батхуягт холбогдох хэрэгт нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2025 оны 04 сараас 2026 оны 03 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулах тул хариуцагчийн зөвшөөрлийг батлуулж өгнө үү. гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч Г.Батхуягт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.548.103 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Батхуяг нь нэхэмжлэлийн шаардлага 10.548.103 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзулын гаргасан нэхэмжлэлийн шаардлага 10,548,103 төгрөгийг хариуцагч Г.Батхуяг бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 183.720 төгрөгийн тал хувь болох 91.860 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Батхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 91.860 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК -д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Г.Батхуяг нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД