| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 184/2024/10069/И |
| Дугаар | 197/ШШ2025/03705 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2025/03705
2025 04 02 197/ШШ2025/03705
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,*******, ..... ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,, Гүрсэдийн ......д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 822.144,96 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/00054 дугаартай захирамжаар тус шүүхэд шилжүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ..... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
....... нь .....-тай 2021 оны 12 сарын 24-ний өдөр ЗГХ2125453Х тоот зээлийн гэрээ байгуулан 1.099.900 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 39,6 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээг компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан.
Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 563 хоногийн хугацаа хэтрүүлсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 сарын 24-ны өдөр дуусгавар болсон.
Хариуцагч иргэн .......-ээс зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт үнсэн зээлийн үлдэгдэл 463.526,52 төгрөг, зээлийн хүү 299.892,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.725,93 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг, нийт 822.144,6 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч: Г....... нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Гүрсэдийн ...... миний бие .....-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 822.144,6 төгрөгийг 2025 оны 03 сар, 2025 оны 04 сард хуваан төлж барагдуулна, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг мөн төлнө. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ..... ХХК нь хариуцагч Г.......д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үнсэн зээлийн үлдэгдэл 463.526,52 төгрөг, зээлийн хүү 299.892,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.725,93 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг, нийт 822.144,6 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Г....... нь ..... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 822.144,96 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сар, 2025 оны 04 сард тус тус хэсэгчлэн бүрэн төлж дуусгана гэсэн тайлбарыг тус шүүхэд бичгээр гаргасан.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ..... ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 822.144,96 төгрөгийг хариуцагч Г....... нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 3, 4 дүгээр саруудад төлбөрийг хуваан төлж, бүрэн барагдуулна гэсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.300 төгрөгийн тал хувь буюу 12.150 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.......гээс улсын тэмдэгтийн хураамжид 12.150 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ..... ХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Г....... нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД