| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/06475/И |
| Дугаар | 191/ШШ2025/03068 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/03068
2025 0 /ШШ2025/03068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, дүгээр *******, ******* гудамж. ******* хоризонс, 2 давхарт байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар *******, , Улаанхуаран 02 гудамж, дүгээр байр, тоот хаягт оршин суух овогт -н /Регистрийн дугаар ЖЭ803*******65/,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр *******, -А, ХХК-ийн байр, 2 давхарт байрлах ХК-ийн нарт холбогдох,
Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 50,30,000 төгрөг, алданги 25,065,000 төгрөг, нийт 75,5,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
хариуцагч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
******* ******* ХХК нь иргэн овогтой /РД:/-тай 2020 оны сарын 28-ны өдөр МГ-20/65 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр *******, , дүгээр ээлжийн 2 дугаар блок, давхрын загварын 2 өрөө, нийт талбай 5.00 мкв, ашигтай талбай ,70 мкв орон сууцыг ,30,000 төгрөгөөр зарахаар тохирсон Захиалагч Б. нь БНСУ-д гэр бүлийн хамтаар явах болсон тул 20 оны 0 сарын -ний өдөр манай компанид өөрийн төрсөн дүү овогтой /РД: ЖБ007076/-ын нэр дээр уг орон сууц захиалгын гэрээгээ шилжүүлэх хүсэлт гаргасан тул бид хүсэлтийг хүлээн авч 20 оны 0 сарын 2-ний өдөр МГ-20-65/н тоот Орон сууц захиалгын гэрээг Б.тай байгуулсан. Гэвч захиалагч Б. нь 20 оны 07 сарын 20-ны өдөр овогтой /РД: ЖЭ803*******65/-ийн нэр дээр Орон сууц захиалгын гэрээгээ шилжүүлэх хүсэлт гаргасан тул бид хүсэлтийг хүлээн авч 20 оны 07 сарын 3-ний өдөр МГ-20-65/н /ш тоот Орон сууц худалдах худалдан авах гэрээг Б.тэй байгуулсан. Анхны захиалагч Б. нь орон сууны үнэд нийт 0,000,000 төгрөг, дараагийн захиалагч Б.ын хувьд төлөлт хийгээгүй. Сүүлийн захиалагч Б.ийн хувьд ,000,000 төгрөг төлсөн бөгөөд Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр *******, , дүгээр ээлжийн 2 дугаар блок, давхрын загварын 2 өрөө, орон сууцны ,30,000 төгрөгөөс нийт ,000,000 төгрөгийг дээрх хүмүүс төлсөн. Үлдэгдэл 50,30,000 төгрөгийг иргэн Б. нь наас зээл авч төлөх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй. ны аас 20 оны 07 сарын 3-ний өдөр 2/8 тоот албан бичгээр зээлдэгч овогтой нь ны т орон сууц худалдан авах зээлийн хүсэлт гаргасан, уг зээлийг шийдвэр 20 оны 07 сарын 3-ний өдрийн зээлийн *******ны 33 тоот шийдвэрийн дагуу 25,2,000 төгрөгийн орон сууцны зээл олгох шийдвэр гарсан тул сууцны гэрчилгээг зээлдэгч Б.ийн нэр дээр гаргаж өгнө үү гаж хэмээн хандсан. Иймд манай компани тухайн орон сууцны үлдэгдэл төлбөр тооцоо дуусаагүй боловч зээлийн шийдвэрийн дагуу төлбөр орж ирэх ны тодорхойлолтыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах материалыг захиалагчид гаргаж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл болон захиалагч нараас орон сууцны үлдэгдэл төлбөрийг огт төлөхгүй манай компанийг хохироож байна. Иймд хариуцагч нараас орон сууцны үлдэгдэл төлбөр 50,30,000 төгрөг, 20 оны 2 сарын 5-ны өдрөөс хойш нийт 2 хоногийн алданги тооцох ба нийт 55,8,50 төгрөг боловч хуулиар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги 25,065,000 төгрөг, нийт 75,5.000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч Б. нь 202 оны 0 сарын *******-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
3. Хариуцагч ны аас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
.. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх--2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, итгэмжлэл /хх-6, -2/, 2020..28-ны өдрийн МГ-20/65 дугаартай Орон сууц захиалгын гэрээ /хх-7-/, 20.0.2-ний өдрийн МГ-20/65/н дугаартай Орон сууц захиалгын гэрээ /хх-*******-/, орон сууцны захиалгын хуудас /хх-2/, Б.-н20.0.-ний өдөр гаргасан хүсэлт /хх-3/, 20.07.3-ний өдрийн МГ-20/65/х/ш дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-5-6/, Б.-н 20,06,28-гы өдөр, 20.07.20-ны өдөр гаргасан хүсэлт /хх-7, /, Б.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-8/, 20.07.3-ний өдрийн ны ын зээлийн *******ны гишүүдийн саналын хуудас /хх-20/, ******* ******* ХХК-ийн 20.08.03-ны өдрийн /5, 20.0.28-ны өдрийн /855, 20.2.06-ны өдрийн /2250 дугаартай албан бичиг /хх-22, , 2/, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-25/, ны ын 20.07.3-ний өдрийн 2/8 дугаартай тодорхойлолт /хх-55/,
.2. Хариуцагч Б.ээс ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-38/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-6/,
.3. Хариуцагч наас ирүүлсэн: итгэмжлэл /хх-32/, хариу тайлбар /хх-50/, ХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-72/, итгэмжлэл /хх-73/, 20.07.20-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ /хх-53/, Б.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б., ХК-ийн -т холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 50,30,000 төгрөг, алданги 25,065,000 төгрөг, нийт 75,5,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба үндэслэлээ хариуцагч Б.ээс орон сууц худалдан авсан гэрээний талын тухайд, хариуцагч ХК-ийн ын тухайд зээл олгохын тулд тус компанид хүсэлт гаргасны дагуу Б.ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан боловч зээлийг орон сууцны төлбөрт шилжүүлээгүй тул хариуцагч нараас орон сууцны төлбөрийн үлдэгдлийг шаардсан гэж тайлбарласан.
3. Хариуцагч Б. нь 202 оны 0 сарын *******-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан байх ба шүүхээс хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн *******0.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
. Хариуцагч ХК-ийн нь Б.тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийг олгосон, нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний тал биш тул тус хэрэг маргааны хариуцагч биш гэх тайлбарыг гарган маргажээ.
5. ******* ******* ХХК нь иргэн овогтой тай 2020 оны сарын 28-ны өдөр МГ-20/65 дугаартай Орон сууц захиалгын гэрээ /Урьдчилгаа төлбөр хуваах нөхцөлтэй/-г байгуулж Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр *******, төслийн дүгээр ээлжийн 2 дугаар блок, давхрын 2В-2 загварын 2 өрөө, нийт талбай 5.00 мкв, ашигтай талбай ,70 мкв орон сууцыг ,30,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, Б. нь орон сууцны төлбөрийн урьдчилгаа 72,065,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 72,065,000 төгрөгийг 2020 оны сарын 28-ны өдрөөс 2022 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл сар бүр төлөлт хийж төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн7-/
Дээр дурдсан гэрээний захиалагч тал болох Б. нь 20 оны 0 сарын -ний өдөр ******* ******* ХХК-д Солонгос улсад удаан хугацаагаар оршин суух болсонтой холбогдуулан тус компанитай байгуулсан гэрээг өөрийн төрсөн дүү овогтой -д шилжүүлэх хүсэлтийг гаргасан байх ба ******* ******* ХХК хүсэлтийг хүлээн авч орон сууц захиалгын гэрээг шинэчлэн байгуулжээ. /хх-ийн 3/
6. ******* ******* ХХК нь Б.тай 20 оны 0 сарын 2-ний өдөр МГ-20/65/н дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулж, орон сууцны төлбөр болох ,30,000 төгрөгөөс 8,,80 төгрөг урьдчилгаанд төлөгдсөн, үлдэгдэл 5,78,******* төгрөгийг ны энгийн орон сууцны зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь гэрээ болон орон сууцны захиалгын хуудас баримтаар тогтоогдож байна. /хх-ийн *******-2/
Б. нь 20 оны 06 сарын 28-ны өдөр ******* ******* ХХК-д наас зээл авах асуудал нь тодорхой шалтгааны улмаас хугацаа шаардлагатай болсон тул орон сууцны төлбөрийг төлөх боломжгүй болсон талаар, мөн 20 оны 07 сарын 20-ны өдөр тус компаитай байгуулсан орон сууцны захиалгын гэрээг Б.т шилжүүлэх хүсэлтийг бичгээр тус тус гаргасан байх ба ******* ******* ХХК хүсэлтийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 7, /
7. ******* ******* ХХК болон Б. нар 20 оны 07 сарын 3-ний өдөр дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Улаанбаатар хот, дүүрэг, дугаар *******, төслийн 82 дугаар байрны тоот 2 өрөө, .70 м.кв талбайтай орон сууцыг худалдах, худалдан авах, орон сууцны нийт үнэ ,30,000 төгрөг, худалдан авагч Б. орон сууцны төлбөрийг гэрээ байгуулмагц төлөх, худалдагч ******* ******* ХХК орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн баримтыг үндэслэн орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 5-6/
8. Зохигч дээр дурдсан гэрээг байгуулсан талаар маргаагүй ба гэрээний агуулга, тохиролцооноос үзэхэд талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн дугаар зүйлийн .-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчид гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.
. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөр болох ,30,000 төгрөгөөс эхний гэрээ байгуулсан Б. 8,,80 төгрөг төлж, 20 оны 0 сарын 2-ний өдөр Б. руу гэрээний үүргийг шилжүүлэн гэрээ байгуулах үед үлдэгдэл төлбөр 5,78,******* төгрөг байсан, 20 оны 07 сарын 3-ний өдөр Б. рүү гэрээг шилжүүлэн шинэчлэн байгуулснаас хойш сая төгрөгийн төлөлт хийсэн, орон сууцны төлбөрийн үлдэгдэл 50,30,000 төгрөг байгаа гэх тайлбарыг гарган, тухайн мөнгийг гаргуулахаар шаардсан.
*******. Хэрэгт авагдсан баримтаар 20 оны 0 сарын 2-ний өдөр ******* ******* ХХК болон Б. нарын хооронд орон сууц захиалгын гэрээг байгуулах үед орон сууцны үлдэгдэл төлбөр 5,78,******* төгрөг байсан, болох нь тогтоогдож байх ба хариуцагч Б.тэй байгуулсан гэрээнд энэ талаар дурдаагүй байх боловч орон сууцны төлбөрийн үлдэгдэл төлбөрийн хэмжээний талаар хариуцагч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул 20 оны 07 сарын 3-ний өдөр дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед орон сууцны төлбөрийн үлдэгдэл 5,78,******* төгрөг байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. /хх-ийн *******-, 2, 5-6/
. Б., Б. нар 20 оны 07 сарын 20-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээнд ******* ******* ХХК-тай 20 оны 0 сарын 2-ний өдөр МГ-20/65/н дугаартай Орон сууц захиалгын гэрээний зүйл болох орон сууцны захиалагчийн эрхийг 78,20,000 төгрөгөөр шилжүүлэх, 20 оны 07 сарын 2-ний өдөр 53,676,000 төгрөгийг Б.ын дансанд шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг дүүргийн ны зээлээр төлж барагдуулахаар тохиролцсон талаар дурджээ. /хх-ийн 53/
Хариуцагч Б. нь хэрэг хянан шийдвэрлэх ажилалгааны явцад 2025 оны 03 сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 20 оны 8 сард гэх найз маань байр нэр дээрээ шилжүүлээд зээл аваад өгөөч гэсэн тул ын байрыг өөрийн нэр дээр авч наас зээл авч ад өгч байсан. ******* ******* ХХК-д 50 сая төгрөгийн өртэй гэдгийг мэдээгүй. мөнгөө төлөх гэж байгаа, ******* гаруй хоногийн дараа төлнө. ******* ******* ХХК-тай уулзаж байгаа гэж хэлсэн. ын нөхөр Улаанхүүтэй уулзахад хоногийн дотор мөнгийг нь олж төлнө гэж хэлж байсан.. гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагчийн уг тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд хариуцагч Б. нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр лүү шилжүүлэн тухайн орон сууцыг барьцаалан наас зээл авсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 58/
2. ны аас 20 оны 07 сарын 3-ний өдөр ******* ******* ХХК-д зээлдэгч Б.ийн орон сууц худалдан авах зээлийн хүсэлтийг зээлийн *******ны хурлаар хэлэлцэж 25,2,000 төгрөгийн олгох шийдвэр гаргасан тул төслийн дүгээр ээлжийн *******2 дугаар блок, давхрын 2В-2 загварын 2 өрөө, .70 м.кв орон сууцны гэрчилгээг зээлдэгчийн нэр дээр гаргаж өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлсэн, улмаар ******* ******* ХХК нь дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 20 оны 08 сарын 03-ны өдөр Б.ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг хүргүүлж, гэрчилгээ олгогдсон болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан тухайн байгууллагуудын албан бичиг, хүсэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 55, 22/
3. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ны т Б.ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах асуудлыг шийдвэрлэсэн байхад зээлийн мөнгийг орон сууцны төлбөрт шилжүүлэлгүй, өөр хүний данс руу шилжүүлсэн талаар төлбөр нэхэмжилсэн албан бичгийг хүргүүлж байсан байх ба ны хүсэлтийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргуулсан тул зээлийг орон сууцны төлбөрт шилжүүлээгүй гэх үндэслэлээр ны ыг хариуцагчаар татсан гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.
. Б. нь ны тай зээлийн гэрээ байгуулан зээл авахдаа Б.ын данс руу шилжүүлэх хүсэлтийг гаргасны дагуу зээл олгогдсон болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь Б.тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу олгосон зээлийг орон сууцны төлбөрт шилжүүлэх үүргийг ******* ******* ХХК-ийн өмнө хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч ны т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
5. Хариуцагч Б. нь орон сууцыг худалдан авсан өөрийн найз Б.тай түүний орон сууцны төлбөрийг төлөх асуудлаар харилцан тохиролцсон гэх асуудал нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай 20 оны 07 сарын 3-ний өдөр байгуулсан дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул орон сууцны үлдэгдэл төлбөр 50,30,000 төгрөгийг хариуцагч Б.ээс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчээс худалдан авсан орон сууц Б.ын эзэмшилд байгаа, тэрээр орон сууцны төлбөрийг төлөх талаар Б.тэй тохиролцсон гэх асуудал нь тэдний хоорондын тохиролцооны асуудал бөгөөд зохигчийн хооронд 20 оны 07 сарын 3-ний өдөр байгуулсан дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.2. талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 8 дүгээр зүйлийн 8.-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагч Б.ээс шаардах эрхтэй.
6. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр алданги 25,065,000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсан.
20 оны 07 сарын 3-ний өдөр байгуулсан дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээний .-д Худалдан авагч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг худалдагч талд төлнө гэж заасан байх ба зохигч анз тогтоосон гэрээг Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар бичгээр байгуулж, гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутамд алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.6-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.
Зохигчийн хооронд байгуулсан гэрээнд зааснаар орон сууцны төлбөр ,30,000 төгрөгийг худалдан авагч гэрээ байгуулагдмагц худалдагч талд төлж барагдуулах үүргийг хүлээсэн боловч орон сууцны төлбөрийн үлдэгдэл 50,30,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон, уг дүнгээс гэрээнд заасан 0.5 хувиар алдангийг тооцоход 2 хоногийн алдангид 55,8,50 төгрөг гарч байх боловч нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон алданги гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.-т заасантай нийцэж байх тул хариуцагч Б.ээс алданги 25,065,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
7. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч Б.ээс 20 оны 07 сарын 3-ний өдөр байгуулсан дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууцны төлбөрийн үлдэгдэл 50,30,000 төгрөг, алданги 25,065,000 төгрөг, нийт 75,5,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, хариуцагч ХК-ийн -т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 533,25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
. Хариуцагч Б., түүний өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнэ нар 2025 оны 0 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 0 сарын -ний өдрийн ******* цаг 00 минутад товлосон бөгөөд хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.3-т зааснаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.2.2, 6, 8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн дугаар зүйлийн ., 2 дугаар зүйлийн 2.6-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Б.ээс 20 оны 07 сарын 3-ний өдөр байгуулсан дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууцны төлбөрийн үлдэгдэл 50,30,000 төгрөг, алданги 25,065,000 төгрөг, нийт 75,5,000 /далан таван сая нэг зуун ерэн таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, хариуцагч ХК-ийн -т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 533,25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд дүгээр зүйлийн .2, ., .7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР