| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/03990/И |
| Дугаар | 197/ШШ2025/03809 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/03809
2025 04 03 197/ШШ2025/03809
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******, 15 давхарт байрлах /РД:6207618/, ....ХК-ийн гаргасан,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,*******,*******, Хишигдаваа овогтой .....д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 324,894.20 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ....ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Загдзүсэм тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд:
....ХК нь хариуцагч Х......гаас нэхэмжилсэн 324,894.20 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ....ХК нь хариуцагч Х......д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 324,894.20 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ....ХК нь хариуцагч Х......д холбогдуулж гаргасан зээлийн гэрээний үүрэгт 324,894.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,397 төгрөгийн тал хувь болох 5,198.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч .... ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД