| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/01518/И |
| Дугаар | 197/ШШ2025/03816 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/03816
2025 04 03 197/ШШ2025/03816
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******, Твин тауэр 1 байр 13 давхарт үйл ажиллагаа явуулах .......... ХХК /РД:6062296-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******,, Нямбаяр овогтой .......т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.565.210,38 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 24-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 29-ны өдрийн 197/ШЗ2025/02624 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: .......... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Н........ нь .......... ХХК-тай 2021 оны 9-р сарын 21-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулан 1.099.900 төгрөгийг, сарын 2.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлөөр зээлж авсан.
Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй 2021 оны 11 сарын 20-ны өдрөөс зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн.
Иймд Н........ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 804.115,4 төгрөг, зээлийн хүү 668.854,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92.240,73 төгрөг, нийт төлбөр 1.565.210,38 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Н........ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
.......... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 1.565.210,38 төгрөгийг 2025 оны 4 сард 390.000 төгрөг, 2025 оны 5 сард 390.000 төгрөг, 2025 оны 6 сард 390.000 төгрөг, 2025 оны 7 сард 395.210 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .......... ХХК нь хариуцагч Н........т холбогдуулан 2021 оны 9-р сарын 21-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулан зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 804.115,4 төгрөг, зээлийн хүү 668.854,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92.240,73 төгрөг, нийт төлбөр 1.565.210,38 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н........ нь .......... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилж буй 1.565.210,38 төгрөгийг 2025 оны 7 сарын дотор бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .......... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.565.210,38 төгрөгийг хариуцагч Н........ нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 сарын дотор бүрэн төлж барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 39.993,37 төгрөгийн тал хувь болох 19.996,7 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н........ улсын тэмдэгтийн хураамжид 19.996,7 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .......... ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Н........ нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД