Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/03820

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 03 197/ШШ2025/03820

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******, ...... дүүрэг,*******,*******, .....ны төв байранд үйл ажиллагаа явуулах, /РД:2578697/, ..... ХК-ийн гаргасан

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,, Сэр-Одын ......т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.063.600 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 21-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 24-ны өдрийн 197/ШЗ2025/01686 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ..... ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...С....... нь ..... ХК-тай 2023 оны 04-р сарын 24-ны өдөр 1580085217 дугаартай, барьцаат зээлийн гэрээ байгуулан 9.500.000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлөөр зээлж авсан.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй 2023 оны 06 сарын 21-ний өдрөөс үүргийн зөрчил үүсгэж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 213 хоногийн хугацаа хэтрэлттэй байна.

Иймээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж С.......аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5.383.333,42 төгрөг, зээлийн хүү 649.223,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31.043,29 төгрөг, нийт төлбөр 6.063.600,03 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: С....... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

..... ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 6.063.600,03 төгрөгийг 2025 оны 4 сард 1.000.000 төгрөг, 2025 оны 5 сард 1.000.000 төгрөг, 2025 оны 6 сард 1.000.000 төгрөг, 2025 оны 7 сард 1.000.000 төгрөг, 2025 оны 8 сард 1.000.000 төгрөг, 2025 оны 9 сард 1.063.600,03 төгрөг тус тус төлж, бүрэн барагдуулах тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү. гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ..... ХК нь хариуцагч С.......т холбогдуулан 2023 оны 04-р сарын 24-ны өдөр түүнтэй байгуулсан №1580085217 дугаартай зээлийн зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5.383.333,42 төгрөг, зээлийн хүү 649.223,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31.043,29 төгрөг, нийт төлбөр 6.063.600,03 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С....... нь ..... ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилж буй 6.063.600,03 төгрөгийг 2025 оны 4 сард 2025 оны 4 сард 1.000.000 төгрөг, 2025 оны 5 сард 1.000.000 төгрөг, 2025 оны 6 сард 1.000.000 төгрөг, 2025 оны 7 сард 1.000.000 төгрөг, 2025 оны 8 сард 1.000.000 төгрөг, 2025 оны 9 сард 1.063.600,03 төгрөгийн төлөлт хийж, бүрэн барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ..... ХК -ийн нэхэмжлэлийн шаардлага 6.063.600,03 төгрөгийг хариуцагч С....... нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сараас 2025 оны 9 сарын дотор хэсэгчлэн төлөлт хийж бүрэн барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 111.967,40 төгрөгийн тал хувь болох 55.983,8 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.......аас улсын тэмдэгтийн хураамжид 55.983,8 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..... ХК олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч С....... нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД