| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/03102/И |
| Дугаар | 197/ШШ2025/03822 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/03822
2025 04 03 197/ШШ2025/03822
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******, ..... ББСБ ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,, Эрдэнэбаатарын ......од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 560.803 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 197/ШЗ2025/05141 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ..... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
...Э....... нь ..... ББСБ ХХК-тай 2024 оны 04-р сарын 30-ны өдөр 62685 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулан цахим зээлийн эрх нээсэн. 2024 оны 08 сарын 15-ний өдөр 30 хоногийн хугацаатай, 6.4 хувийн хүүтэй, 415.000 төгрөгийн z000490833 тоот зээлийг зээлдэгч Э.......ын Хаан банкны 5017...268 тоот дансанд шилжүүлэн олгосон байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээл хүүгийн төлбөр огт төлөөгүй бөгөөд 2025 оны 01 сарын 22-ны өдрийн байдлаар 415.000 төгрөг, зээлийн хүү 141.653 төгрөгийн өр үүсгэсэн байна.
Иймд Э.......оос цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл бусад 4.150 төгрөг, нийт төлбөр 560.803 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Э....... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
..... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 560.803 төгрөгийг 2025 оны 04 сард 300.000 төгрөг, 2025 оны 5 сард 260.803 төгрөгийг тус тус төлж бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ..... ББСБ ХХК нь хариуцагч Э.......од холбогдуулан 2024 оны 08 сарын 15-ний өдрийн z000490833 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 415.000 төгрөг, зээлийн хүү 141.653 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрийн 4.150 төгрөг, нийт 560.803 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э....... нь ..... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилж буй 560.803 төгрөгийг 2025 оны 04 сард 300.000 төгрөг, 2025 оны 5 сард 260.803 төгрөг тус тус төлж бүрэн барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ..... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 560.803 төгрөгийг хариуцагч Э....... нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сард 300.000 төгрөг, 2025 оны 5 сард 260.803 төгрөг тус тус төлж бүрэн барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 17.475 төгрөгийн тал хувь болох 8.737,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.......оос улсын тэмдэгтийн хураамжид 8.737,5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..... ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Э....... нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД