| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
| Хэргийн индекс | 122/2024/0022/З |
| Дугаар | 122/ШШ2025/0009 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 122/ШШ2025/0009
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.******* би Сүхбаатар аймгийн сумын Монгол Ардын намын хороо, мөн тус намаас нэр дэвшсэн Б.******* нарын нэр бүхий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 төлөөлөгчийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Сүхбаатар аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгож, уг хуралдааны тооллогын комиссын 1 дугаартай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох санал хураалтын дүнг гаргасан тухай тогтоол, тус тооллогын комиссын 2 дугаартай Засаг даргыг сонгох санал хураалтын дүнг гаргасан тухай тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаартай “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”, 4 дугаартай “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 5 дугаартай “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг батлах тухай”, 6 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн сумын Монгол Ардын намын хорооны дарга Д., мөн тус намаас нэр дэвшсэн Б.*******, Р.*******, Р.*******, Г.*******, М.*******, Э.*******, Б.*******, Л.*******, С.******* нар 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлтдээ: Сүхбаатар аймгийн сумын Монгол Ардын намын хороо, мөн тус намаас нэр дэвшсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д., Б.*******, Р.*******, Р.*******, Г.*******, М.*******, Э.*******, Б.*******, Л.*******, С.******* бид нар, Сүхбаатар аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Сүхбаатар аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгож, уг хуралдааны тооллогын комиссын 1 дугаартай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох санал хураалтын дүнг гаргасан тухай тогтоол, тус тооллогын комиссын 2 дугаартай Засаг даргыг сонгох санал хураалтын дүнг гаргасан тухай тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаартай “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”, 4 дугаартай “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 5 дугаартай “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг батлах тухай”, 6 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж үүний дагуу захиргааны хэрэг үүсгэж шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа.
Одоо А.гийн сонгуулийн хууль зөрчсөн эсэх асуудлыг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, мөн сумын Засаг дарга болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлуудыг хүлээлгэн өгсөн тул бид шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул шүүх хуралдаан хийхгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх нь нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн сумын Монгол Ардын намын хороо, мөн тус намаас нэр дэвшсэн Б.******* нарын нэр бүхий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 төлөөлөгчийн Сүхбаатар аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгож, уг хуралдааны тооллогын комиссын 1 дугаартай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох санал хураалтын дүнг гаргасан тухай тогтоол, тус тооллогын комиссын 2 дугаартай Засаг даргыг сонгох санал хураалтын дүнг гаргасан тухай тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаартай “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”, 4 дугаартай “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 5 дугаартай “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг батлах тухай”, 6 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах эрхтэй гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нар нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Сүхбаатар аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн сумын Монгол Ардын намын хорооны дарга Д., мөн тус намаас нэр дэвшсэн Б.*******, Р.*******, Р.*******, Г.*******, М.*******, Э.*******, Б.*******, Л.*******, С.******* нар нь “Сүхбаатар аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгож, уг хуралдааны тооллогын комиссын 1 дугаартай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох санал хураалтын дүнг гаргасан тухай тогтоол, тус тооллогын комиссын 2 дугаартай Засаг даргыг сонгох санал хураалтын дүнг гаргасан тухай тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаартай “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”, 4 дугаартай “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 5 дугаартай “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг батлах тухай”, 6 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА