2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/03210

 

 

 

 

 

 

 

 

 

 

202******* 04 17 191/ШШ202*******/0210

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, , ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, 2 дугаар давхарт байрлах ******* ******* ******* ******* ******* /Регистрийн дугаар 61760*******4/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, 1 дугаар байр, *******7 тоот хаягт оршин суух овогт -н /Регистрийн дугаар ХИ790*******1411, ИБД:11162491897/-д холбогдох,

 

Фидуцийн гэрээний зүйл болох маркийн улсын дугаартай автомашиныг болитоор гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бямбасүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

202 оны 08 сарын 16-ны өдөр ******* ******* ******* ******* *******, иргэн Б. нарын хооронд ЗГ00021**************7 тоот зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.ийн өмчлөлийн Јеер маркийн улсын дугаартай хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, ХХБГ208160129 тоот Фидуцийн гэрээг байгуулсан. Дээрх зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг, сарын .0 хувийн хүүтэй, сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 20-ны өдрийн дотор зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, 202 оны 08 сарын 16-ны өдөр хариуцагч Б.ийн *******0087942 тоот Хаан банкны данс руу 100,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийг олгосон боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс огт төлөлт хийгээгүй. 2024 оны 09 сарын 2-ны өдрийн байдлаар хариуцагч Б. нь үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 9,846,*******77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,1*******4,*******21 төгрөг, нийт 146,001,098 төгрөг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагч Б.ийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэх хуудсаар шаардсан боловч хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан ЗГ00021**************7 тоот зээлийн гэрээний хугацаа 202 оны 11 сарын 16-ны өдөр дууссан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 146,001,098 төгрөг гаргуулахаар байна. Иймд, 202 оны 08 сарын 16-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан №ХХБГ208160129 тоот Фидуцийн гэрээний .1.7-д "Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан эсвэл зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн Зээлдүүлэгч фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь автомашиныг хариуцагчаас бодитоор гаргуулан авахаар шаардах эрхтэй байна. Иймд, хариуцагч Б.ээс фидуцийн гэрээний зүйл болох 2019 оны 07 сарын 02-ны өдөр Монгол Улсад импортлогдсон, 1C4HJXN1KW671*******0 арлын дугаартай, маркийн улсын дугаартай автомашиныг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* болон иргэн Б. нарын хооронд хийсэн зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох маркийн улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхэд миний зүгээс татгалзах зүйл үгүй болно. Энэ - автомашин анхаас миний хөрөнгө биш бөгөөд зээлдэж авсан мөнгө төгрөгөөөс миний хувьд нэг ч төгрөгийг өөрт захиран зарцуулаагүй болно гэв.

. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-/, ******* ******* ******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-4, 6-8/, итгэмжлэл /хх-*******/, 202.08.16-ны өдрийн ЗГ00021**************7 дугаартай Зээлийн гэрээ /хх-9-11/, 202.08.16-ны өдрийн ХХБГ208160129 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх-12-1/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-14/, автомашины зээлийн хүсэлт /хх-1*******, 16/, Б.ийн иргэний үнэмлэхийн мэдээлэл /хх-17/, Зээл төлбөрийн тухай шаардах мэдэгдэл /хх-18/, зээлийн өр төлбөрийн тооцоолол /хх-19, 20/, итгэмжлэл /хх-*******8/,

.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-22/, хариу тайлбар /хх-2*******/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-1/, өмгөөлөгчөөс татгалзах,хэргийг эзгүйд хийлгэх хүсэлт /хх-*******, 6*******/,

.. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Авто тээврийн үндэсний төвийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа /хх-46-49/

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* хариуцагч Б.-д холбогдуулан фидуцийн гэрээний зүйл болох улсын дугаартай маркийн автомашиныг бодитоор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

. Хариуцагч нь фидуцийн зүйл болох автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, зээлийг өөрөө авч ашиглаагүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг маргажээ.

 

4. ******* ******* ******* ******* ******* болон Б. нар 202 оны 08 сарын 16-ны өдөр ЗГ00021**************7 дугаартай Зээлийн гэрээ болон ХХБГ2081601129 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулан, 100,000,000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар, сарын .0 хувийн хүүтэй, сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 1C4HJXFN1KW671*******0 арлын дугаартай, улсын дугаартай, цагаан өнгөтэй маркийн автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэх, автомашиныг зээлдэгчийн эзэмшил ашиглалтад байлгахаар харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар, зээлийн болон фидуцийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 9-11, 12-1/

 

*******. Зохигчийнн хооронд зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан дээр дурдсан гэрээ нь Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4*******1.2, 4*******2 дугаар зүйлийн 4*******2.1, 4*******2.2, 2******* дугаар зүйлийн 2*******.*******-д бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан байх ба талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

6. Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 4******* дугаар зүйлийн 4*******.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь 202 оны 08 сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийг зээлдэгч Б.ийн данс руу шилжүүлж, зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх ба хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй.

 

Зохигчийн хооронд 202 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан ЗГ00021**************7 дугаартай зээлийн гэрээг сарын хугацаатай буюу 202 оны 11 сарын 16-ны өдөр дуусахаар тохиролцож, зээлдэгч тухайн хугацаанд зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр зээлийн хүүг төлөх үүргийг хүлээсэн байх ба зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрт 100,000,000 төгрөг, зээлийн хүүд 9,07,972.88 төгрөг, нийт 109,07,972.88 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй байх ба хариуцагч нь зээлийн төлөлтийг огт хийгээгүй байна.

 

7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4*******2 дугаар зүйлийн 4*******2.1, 4******* дугаар зүйлийн 4*******.1-д заасны дагуу шаардах эрхтэй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах 2024 оны 09 сарын 2-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 9,846,*******76.*******6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,1*******4,*******21.6 төгрөг, нийт 146,001,097.92 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж зээлийн гэрээний үүргийг тодорхойлжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих нэхэмжлэгчийн тодорхойлсон зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй.

 

Мөн хариуцагч нь зээлийн мөнгийг өөрөө ашиглаагүй, автомашиныг өөртөө аваагүй өөр хүнд авч өгсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч зээлийн гэрээний дагуу олгогдсон мөнгийг өөр этгээд ашиглан захиран зарцуулсан гэх асуудал нь зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагч Б. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Фидуцийн гэрээний зүйл болох улсын дугаартай маркийн автомашиныг бодитоор хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Зохигчийн хооронд 202 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан ХХБГ208160129 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр зээлийн гэрээний үүрэгт зээл, түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг эргүүлэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1C4HJXFN1KW671*******0 арлын дугаартай, улсын дугаартай, цагаан өнгөтэй маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Тус гэрээний 2.2.*******-д Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохи ёсоор биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлийг барьцаалагчид үл маргах журмаар, түүний анхны шаардлагаар бодитойгоор шилжүүлж өгөх үүрэгтэй, .1.7-д "Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан эсвэл зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн Зээлдүүлэгч фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь автомашиныг хариуцагчаас бодитоор гаргуулан авахаар шаарджээ.

 

9. 1C4HJXFN1KW671*******0 арлын дугаартай, улсын дугаартай, цагаан өнгөтэй маркийн автомашины өмчлөгчөөр Б. нь 202 оны 08 сарын 16-ны өдөр бүртгэл хийлгэж, улмаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу ******* ******* ******* ******* *******-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэл хийлгэсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн түүхчилсэн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 46-49/

 

Хариуцагч нь 202 оны 08 сарын 16-ны өдөр тухайн автомашиныг грашид тавих нөхцөлтэйгөөр зээл авах хүсэлтийг гаргаж байсан боловч зээл авсны дараа автомашиныг унаж ашиглах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрч, автомашиныг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн байх ба уг тээврийн хэрэгслийн өмчлөгчийн бүртгэл нэхэмжлэгчийн нэр дээр хэвээр байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 16, 47/

 

10. Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 9,846,*******76.*******6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,1*******4,*******21.6 төгрөг, нийт 146,001,097.92 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйл болох 1C4HJXFN1KW671*******0 арлын дугаартай, улсын дугаартай, цагаан өнгөтэй маркийн автомашинаар хангуулахаар шаардсан нь зохигчийн хооронд байгуулсан гэрээ болон хуульд нийцэж байх ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авахаар шаардах эрхтэй.

 

11. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж зохигчийн хооронд 202 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан ЗГ00021**************7 дугаартай Зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 9,846,*******76.*******6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,1*******4,*******21.6 төгрөг, нийт 146,001,097.92 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 202 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан ХХБГ2081601129 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний зүйл болох 1C4HJXFN1KW671*******0 арлын дугаартай, улсын дугаартай, цагаан өнгөтэй маркийн автомашиныг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн өмчлөлд бодитоор шилжүүлэн өгөхийг хариуцагч Б.-д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

12. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 887,9************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 887,9************** төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

1. Хариуцагч Б. шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.-т зааснаар шийдвэрлэв. /хх-ийн 6*******/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4******* дугаар зүйлийн 4*******.1, 2******* дугаар зүйлийн 2*******.4 дэх хэсэгт заасныг баримтлан 202 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан ЗГ00021**************7 дугаартай зээлийн гэрээний 146,001,097.92 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 202 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан ХХБГ2081601129 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний зүйл 1C4HJXFN1KW671*******0 арлын дугаартай, улсын дугаартай, цагаан өнгөтэй маркийн автомашиныг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн өмчлөлд бодитоор шилжүүлэн өгөхийг хариуцагч Б.-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 887,9************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 887,9************** төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР