Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 111/ШШ2025/0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар *******ийн гомдолтой, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******эд холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876992 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдлыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            “Гомдол гаргагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан гомдолдоо: “******* нь аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ******* сумын ******* 3-р багаас сумын ИТХ-д нэр дэвшсэн. Сонгуульд нэр дэвшихэд Төрийн банканд өөрийн нэр дээр тоот хандивын данс нээлгэсэн уг дансанд 500.000 төгрөгийн хандив орсныг сонгуулийн ухуулагч нарын цалин, сонгогчдоор тойроход авто машины шатахуунд зарцуулсан. Харин хандивын дансаа хуулийн хугацаанд хаалгачихаад оторт явсан боловч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч ******* утсаар яриад 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр аймагт ир гэсний дагуу ирж уулзахад Сонгуулийн хуульд зааснаар “нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтааж зардлын тайландаа хувийн аудитаар дүгнэлт гаргуулж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 д зааснаар 10 000 000 / арван сая/ төгрөгөөр торгосон 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876992 дугаар шийтгэлийн хуудас гардуулсан байна. ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын ******* 3 дугаар багт амьдардаг бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 27-нд их хэмжээний цас орж өвөлжилт хүндэрч зудын нөхцөл байдалтай болсон тул тус аймгийн ******* сумын ******* 1-р багийн нутгийн зааг болох гэдэг газарт ганц гэрээр ганцаараа өвөлжсөн. Сумтайгаа болон ар гэртэйгээ 2 сар гаруй хугацаанд ямар нэрэн холбоо барьж чадалгүй байсаар 2025 оны 01 дүгээр сарын дундуур ирсэн байна.

       Улсын байцаагчаас захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”, 15 дугаар зүйлийн 15.1.1-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах; 15.1.4. захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “... оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож сонсох ажиллагаа явуулах” зэрэг хууль заасан ажиллагаа явуулалгүй Шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн мэргэжилтэн, улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876992 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

           Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн 2025 оны 01 сарын 1/11 албан бичгээр Баянхонгор аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хариуцлага хүлээлгэж хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлнэ үү гэж дурдсан албан бичгийн дагуу асуудлыг шалган үзэхэд тухайн нэр дэвшигч данс нээлгэж, дансаар орлого зарлага дамжсан тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн заасан хариуцлага хүлээлгэсэн болно. *******ийн ******* нь 0876992 дугаар шийтгэлийн хуудас бичсэн шийдвэрийг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрч байна.” гэжээ.

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

     Гомдол гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******эд холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876992 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргасан. 

     Гомдлыг бүхэлд нь хангаж Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876992 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

    1. Гомдол гаргагч шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876992 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа тухайд:

    1.1. Гомдол гаргагч: Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”, 15 дугаар зүйлийн 15.1.1-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах; 15.1.4. захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, “24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “... оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, “24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож сонсох ажиллагаа явуулах” зэрэг хууль заасан ажиллагаа явуулаагүй учраас маргаж байгаа 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876992 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

    1.2. Хариуцагч: Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн 2025 оны 01 сарын 1/11 албан бичгээр Баянхонгор аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хариуцлага хүлээлгэж хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлнэ үү гэж дурдсан албан бичгийн дагуу асуудлыг шалган үзэхэд тухайн нэр дэвшигч данс нээлгэж, дансаар орлого зарлага дамжсан тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан хариуцлага хүлээлгэсэн болно. ******* нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876992 дугаар шийтгэлийн хуудас бичсэн шийдвэрийг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрч байна.” Гэхдээ энэ нь эдгээр хүмүүс нэхэмжлэл гаргаж байгаа нь эрхтэй гэж үзсэн болохоос би гаргасан шийтгэлийн хуудсаа хууль бус гэж хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл биш юм гэв.

      1.3. 2024 оны  10 дугаар сарын 11-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль явагдсан. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу ******* нь сонгууль явагдаж дуусаад 30 хоногийн дотор зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлээгүй гэдэгт хэргийн оролцогчид болон хэргийн бусад оролцогчид маргаагүй боловч хэрэгт авагдсан баримтаас харахад *******эд шийтгэвэр оногдуулахдаа  2025 оны 02  дугаар сарын 25-ны өдөр дуудан шийтгэлийн хуудастай танилцуулан, мөн өдрөө буюу 02 дугаар сарын 25-ны өдрөө 0876992 дугаар шийтгэлийн хуудсаар 10,0000,000 төгрөгөөр торгосон нь хууль бус байна. Учир нь *******эд тайлбар гаргах боломжит хугацаа олгоогүй байна гэж үзлээ.

     Гомдол гаргагч *******ийн шүүхэд гаргасан “надад тайлан гаргах хугацаа байгаагүй, мөн тайланг 30 хоногийн дотор гаргадаг гэж мэдээгүй, 2024 оны 11 дүгээр сард манай ******* суманд их хэмжээний цас орж би ганц гэрээр ганцаараа малаа аваад ******* суманд отроор явж 2 сар гэрийнхэнтэйгээ холбогдож чадаагүй” гэх тайлбар болон Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар албан бичгүүдээс харахад *******ийн нутаглаж байсан газарт өвөлжилтийн байдал хүндэрсэн байгалийн давагдагүй хүчин нөлөөнд байсан байх тул хуулийн хугацаанд тайлангаа гаргаж өгөх боломжгүй байсан гэж үзлээ.

   Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасан “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх” эрхээр *******ийг хангаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож сонсох ажиллагаа явуулна” гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзлээ.

    1.4. 2024 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль явагдсан байх бөгөөд Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газраас 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 1/11 дугаар “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” албан бичгийг ирүүлсэн байх бөгөөд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч ******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.2-д “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 0876992 дугаар шийтгэлийн хуудсыг гаргасан нь  буруу байна гэж үзлээ.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 24 дүгээр зүйлийн 24.2,  26 дугаар зүйлийн 26.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч *******ийн гомдлыг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876992 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

               

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.САЙНБИЛЭГ