| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/03995/И |
| Дугаар | 197/ШШ2025/03867 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/03867
2025 04 04 197/ШШ2025/03867
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,******* өөрийн байранд үйл ажиллагаа явуулах /РД:9910859/, ...... Сууц өмчлөгчдийн холбооны гаргасан,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,*******, Нийслэл хүрээ өргөн чөлөө, ...... хотхон 821 байр 1201 тоотод оршин суух хаягтай, Дашдаваагийн ......т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийг зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2.199.842 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 сарын 21-ны өдрийн 197/ШЗ2025/06867 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ...... СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд:
...... СӨХ-ны нэхэмжлэлтэй Д.......т холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д....... нь 2024 оны 3 сард байраа зарсан тул 595.000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Үлдэгдэл 1.604.842 төгрөгийг тухайн байрыг худалдан авч амьдарч байгаа оршин суугчаас нэхэмжлэх тул Д.......т холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...... Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.......т холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийг зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2.199.842 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.......т холбогдуулж гаргасан шаардлагаас татгалзсан хүсэлтийг ...... Сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Алтанцэцэг нь тус шүүхэд бичгээр 2025 оны 04 сарын 04-ны өдөр гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.......ээс нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийг зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2.199.842 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээс нэхэмжлэгч ...... Сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Алтанцэцэг нь татгалзсан хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 50150 төгрөгийн тал хувь болох 25.074 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ...... Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД