| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00205/И |
| Дугаар | 305/ШШ2025/00235 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 305/ШШ2025/00235
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ***************-д үйл ажиллагаа явуулдаг ************ ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******************** тоотод оршин суух Г-н П-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 439,494.29 (дөрвөн зуун гучин есөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв зууны хорин ес) төгрөг, нотариатын төлбөрт 11,000(арван нэгэн мянга) төгрөг, нийт 450,494.29(дөрвөн зуун тавин мянга дөрвөн зуун ерэн дөрөв зууны хорин ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *************** ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *************** тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 439,494.29 (дөрвөн зуун гучин есөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв зууны хорин ес) төгрөг, нотариатын төлбөрт 11,000(арван нэгэн мянга) төгрөг, нийт 450,494.29(дөрвөн зуун тавин мянга дөрвөн зуун ерэн дөрөв зууны хорин ес) төгрөгийг хариуцагч Гансүхийн Пүрэвзулаас гаргуулж өгнө үү ... гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ ... ************* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.П-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь барагдуулж, зээлээ бүрэн хаасан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
************** ББСБ ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10/2811 дугаар албан бичгээр Г.П-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, Б.Ц нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 35 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгожээ.
Хариуцагч Г.П нь зээлийн гэрээний үүрэгт 439,494.29 (дөрвөн зуун гучин есөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв зууны хорин ес) төгрөг, нотариатын төлбөрт 11,000(арван нэгэн мянга) төгрөг, нийт 450,494.29(дөрвөн зуун тавин мянга дөрвөн зуун ерэн дөрөв зууны хорин ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн тул ************** ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,166(арван дөрвөн мянга нэг зуун жаран зургаа) төгрөгийн тал хувь 7,083(долоон мянга наян гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,083(долоон мянга наян гурав) төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г-н П-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 439,494.29 (дөрвөн зуун гучин есөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв зууны хорин ес) төгрөг, нотариатын төлбөрт 11,000(арван нэгэн мянга) төгрөг, нийт 450,494.29(дөрвөн зуун тавин мянга дөрвөн зуун ерэн дөрөв зууны хорин ес) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,166(арван дөрвөн мянга нэг зуун жаран зургаа) төгрөгийн тал хувь 7,083(долоон мянга наян гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,083(долоон мянга наян гурав) төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА