Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/03873

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 04 197/ШШ2025/03873

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******, Ерөнхий Боловсролын ..... сургуулийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,, Эрхэмбаярын ......, /РД:ИТ71102914/ Дагвадоржийн .....нар холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 6.700.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Ерөнхий боловсролын ..... сургуулийн захирал Н......оос шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Хариуцагч Э......., Д......нарын хүүхэд сурагч У.....нь 2023-2024 оны хичээлийн жилд тасралтгүй суралцаж VII ангиа төгссөн боловч суралцсан хугацааны сургалтын төлбөрийн үлдэгдэл 6.700.000 төгрөгийг түүний эцэг, эх өнөөдрийг хүртэл тус сургуульд төлөөгүй байна.

Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх талаар эцэг, эхтэй нь удаа дараа уулзаж ярилцахад төлнө, хугацаа олгооч, удахгүй төлнө" гэх мэт шалтгаан хэлдэг байсан. У.Чин-Элбэрэл-н эцэг, эх сургуультай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, сургалтын төлбөр төлөөгүй байсан боловч сургуулийн захиргааны зүгээс У.Чин-Элбэрэл-г суралцах боломж олгож, хичээлд нь бүрэн хамруулж, эзэмшвэл зохих хичээлийн хөтөлбөрийг бүрэн эзэмшүүлж, амжилттай суралцаж төгссөн болох нь түүний ирцийн бүртгэл, хагас жилийн үнэлгээ, жилийн эцсийн үнэлгээ, шалгалтын үнэлгээ зэргээр нотлогдоно.

Иймд У.Чин-Элбэрэл-н 2023-2024 оны хичээлийн жилд ..... сургуульд суралцсан хугацааны төлбөрийн үлдэгдэл болох 6.700.000 /зургаан сая долоон зуун мянган/ төгрөгийг түүний эцэг Д......, эх Э....... нараас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч: Э......., Д......нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Ерөнхий боловсролын ..... сургуулийн нэхэмжилсэн 6.700.000 төгрөгийг маргаангүй тул 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж төлбөрийг бүрэн барагдуулна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын ..... сургууль нь хариуцагч Э......., Д......нараас тэдний хүүхэд болох .....ын Чин-Элбэрэл-н 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс төлөгдөөгүй үлдэгдэл 6.700.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э......., Д......нар нь ..... ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлийн шаардлага 6.700.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөлт хийж, төлбөрийг бүрэн барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ерөнхий боловсролын ..... сургуулийн нэхэмжлэлийн шаардлага 6.700.000 төгрөгийг хариуцагч Э......., Д......нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж бүрэн барагдуулна гэсэн тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 122.150 төгрөгийн тал хувь болох 61.075 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э......., Д......нараас улсын тэмдэгтийн хураамжид 61.075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ерөнхий боловсролын ..... сургуульд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Э......., Д......нар нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД