| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/03741/И |
| Дугаар | 197/ШШ2025/03874 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/03874
2025 04 04 197/ШШ2025/03874
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******, Дунд гол гудамж ............. үйлчилгээний төв 1 давхар 109 тоотод үйл ажиллагаа явуулах,*******, ......ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******лол,,, Балдандоржийн ......,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж 70 дугаар байрны 162 тоотод оршин суух хаягтай, /РД:ТА97080602/, Цогтбаатарын ...... нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үйлчилгээний талбайн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.356.476 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 197/ШЗ2025/06278 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ......ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
Иргэн Ц......., Б....... нар нь 2024 оны 03 сарын 01-ний өдөр 2024/Y-09 дугаартай Үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Y/25024/-2024 дугаартай Ашиглалт, үйлчилгээг зохицуулах менежментийн гэрээ-г ......ХХК-тай тус тус байгуулан**************, Дунд гол гудамж ............. үйлчилгээний төвийн 2 давхар ... тоот 61.7 мкв талбайтай үйлчилгээний талбайг гоо сайхны худалдааны үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар 2024 оны 03 сарын 14-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай түрээсэлж, түрээсийн төлбөрт сар бүр 3.393.500 төгрөг, менежментийн төлбөрт 925.500 төгрөг болон ашиглалтын зардлыг сар бүр тоолуурын заалтыг үндэслэн төлж байхаар харилцан тохиролцсон.
Гэтэл түрээслэгч нарын зүгээс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 22-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт 17.843.242 төгрөг төлөхөөс 11.625.500 төгрөг, менежментийн болон ашиглалтын зардалд 5.033.453 төгрөг төлөхөөс 1.878.421 төгрөг тус тус төлж, нийт 9.372.774 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсныг барьцаа 3.393.500 төгрөгийг нь суутган авчсан. Одоо үлдсэн 5.979.274 төгрөгийн тооцоо байгаа боловч үүнээс нийт 3.570.984 төгрөгийг нэхэмжлэлээр шаардаж байгаа болно.
Түрээслэгч нар нь 3.570.984 төгрөгийн үлдэгдлийг 2024 оны 10 сард багтаан төлөхөөр амаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу алданги тооцон алдангид 1.785.492 төгрөг, нийт 5.356.476 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч: ......ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтэд:
...Хариуцагч Ц....... нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч 5.356.476 төгрөгийг дангаараа төлж барагдуулна гэсэн тайлбар гаргасантай танилцаад хариуцагч Б.......аас татгалзаж байна. Хариуцагч Ц.......ы зөвшөөрлөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч: Ц....... нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
......ХХК-ийн нэхэмжилсэн 5.356.476 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 08 сарын 31-ны дотор төлж барагдуулна.
2025 оны 04 сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг,
2025 оны 05 сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг,
2025 оны 06 сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг,
2025 оны 07 сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг,
2025 оны 08 сарын 25-ны өдөр 356.476 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан Үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ, Ашиглалт, үйлчилгээг зохицуулах менежментийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ......ХХК нь хариуцагч Б......., Ц....... нарт холбогдуулан үйлчилгээний талбайн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 5.376.476 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ......ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5.376.476 төгрөгийг хариуцагч Ц....... нь дангаар хариуцан төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 356.476 төгрөг тус тус төлж бүрэн барагдуулж дуусгана гэсэн тайлбар өгсөн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч ......ХХК нь хариуцагч Б.......ад холбогдох шаардлагаас татгалзсан хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ......ХХК-ийн хариуцагч Б......., Ц....... нарт холбогдох үйлчилгээний талбайн түрээсийн гэрээний үүрэгт 5.376.476 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Б.......ад холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Ц....... нь нэхэмжилсэн 5.376.476 төгрөгийг 2025 оны 04 сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 сарын 25-ны өдрийн хооронд хэсэгчилсэн төлбөр гүйцэтгэх замаар хариуцан төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 100.654 төгрөгийн тал хувь болох 50.327 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.......аас улсын тэмдэгтийн хураамжид 50.327 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ......ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Ц....... нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД