| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/02150/И |
| Дугаар | 197/ШШ2025/03898 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/03898
2025 04 04 197/ШШ2025/03898
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******, ......ББСБ ХХК-ийн /РД:6105572/ гаргасан,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******, Баярсайханы ....д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 9.958.273.87 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 31-ний өдрийн 197/ШЗ2025/03496 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ......ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г..... тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд:
......ББСБ ХХК нь хариуцагч Б.....д холбогдох 9.958.273.87 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ......ББСБ ХХК нь хариуцагч Б.....д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.958.273.87 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ......ББСБ ХХК нь хариуцагч Б.....д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.958.273.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.282.38 төгрөгийн тал хувь болох 87.141.19 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч ......ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД