Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/03959

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 07 197/ШШ2025/03959

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******, 21-ийн 37 тоотод оршин суух хаягтай /РД:ХБ43021571/, Багчун овогт Өсгөөгийн .......ын гаргасан,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******, Аръяагийн .........д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.500.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Ө........ тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд:

Ө........ миний бие нь хариуцагч А..........гээс /РД:ОЮ73082001/ 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө........ нь хариуцагч А..........д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хариуцагч А.......... нь нэхэмжлэлийн шаардлага 1.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг гаргасан байна.

Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч А..........гээс 1.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Ө........ нь татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 төгрөгийн тал хувь буюу 19.475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид Ө........т буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД