Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/08

 

 

*******, *******, “******* *******” -д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор

  Шүүгдэгч К.

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч,

            Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч К., “******* *******” -н өмгөөлөгчын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, К., “******* *******” нарт холбогдох 22058 дугаартай эрүүгийн хэргийг 2 оны дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч хуулийн этгээд;

Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан шийдвэрийн огноо, дугаар: оны дугаар сарын -ны өдрийн дугаартай компанийн дүрмийн дагуу үүсгэн байгуулагдсан,

Гэрчилгээ, регистрийн дугаар: 77829 регистр дугаартай, ******* улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай,

Төрөл: Компани,

Үйл ажиллагааны чиглэл: жимс, жимсгэнэ тариалах, ойн нөхөн сэргээлт, арчлах хамгаалах, гадаад дотоод худалдаа,

/ дугаартай Сэлэнгэ аймгийн сумын Төмөр замчдын дүгээр баг гэх газарт 90 га талбай бүхий ойн санг эзэмших эрхийн гэрчилгээг 29 оны 04 дүгээр сарын -ний өдөр 0 жилийн хугацаагаар олгосон,

29 оны дүгээр сарын 22-ны өдөр дугаартай ойд арчилгаа цэвэрлэгээ хийх эрхийг жилийн хугацаагаар олгосон бөгөөд 22 оны 04 дүгээр сарын -ны өдөр жилийн хугацаагаар сунгасан/

Албан ёсны хаяг: Сэлэнгэ аймгийн сумын 6 дугаар баг Баянхангай 78 тоот. Үйл ажиллагаа явуулж байгаа байршил: Сэлэнгэ аймгийн сум Хуулийн этгээдийн оноосон нэр: “******* *******” хязгаарлагдмал хариуцлагатай компани, /хууль ёсны төлөөлөгч ,

2. Монгол улсын иргэн, овогт гийн , оны дүгээр сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “******* *******” -ийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн хотхон, дүгээр орцны 9 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

. Монгол улсын иргэн, овогт , 989 оны дугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 4 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “******* *******” -д уулын мастер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн сум, 2 дугаар баг, хотхон дүгээр орцны 9 тоотод оршин суух хаягтай, урьд:

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2 оны 0 дугаар сарын -ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар жил сарын хорих ялыг жилийн хугацаагаар тэнсэх,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 26 оны 04 дүгээр сарын -ний өдрийн 46 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гийг хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгаж шийдвэрлэсэн,

Сэлэнгэ аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 29 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

шүүгдэгч хуулийн этгээд 77829 регистрийн дугаартай “******* *******” нь 22 оны дүгээр сараас 22 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хадат уул" гэх газарт 87.2 куб амьдрах чадвартай, нойтон нарс модыг зөвшөөрөлгүй буюу хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэгт,

шүүгдэгч К. нь "******* *******” -ийн захирлаар ажиллаж байхдаа, 22 оны дүгээр сараас 22 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хадат уул” гэх газарт 87.2 м.куб амьдрах чадвартай, нойтон нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгүүлсэн буюу хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт,

шүүгдэгч ******* нь “Эрүүгийн 22058 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 22 оны 04 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд , , нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******, К., “******* *******” нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн , , 2.5 дугаар зүйлийн дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .2 дахь заалтад зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “******* ” , овогт гийн , овогт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн , дахь хэсэг, 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт тус заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч хуулийн этгээд "******* ” /РД: 77829/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “******* ” -д 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “******* " -ийн “ойн санг гэрээгээр эзэмших, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” эрхийг 2 жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49., 49.4, Иргэний уулийн 497 дугаар зүйлийн 497., 50 дугаар зүйлийн 50.-т тус тус зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “******* ” -с нийт ,74,97,65 /нэг тэрбум нэг зуун далан дөрвөн сая гурван зуун ерэн долоон мянга гурван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж, .57,807,465 /нэг тэрбум нэг зуун тавин долоон сая найман зуун долоон мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сан /Төрийн сан 000040 тоот данс/-д, 6,589,900 /арван зургаан сая таван зуун наян есөн мянга есөн зуу/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын нөөц сан /Төрийн сан 5540 тоот данс/-д тус тус төлүүлж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ын өмчлөлийн улсын дугаартай, ын өмчлөлийн 7- улсын дугаартай, өмчлөлийн улсын дугаартай ил- маркийн тээврийн хэрэгслүүдийн үнэ болон Т-55 маркийн гинжит тракторын үнэ болох нийт 27,000,000 /хорин долоон сая/ төгрөгийг шүүгдэгч хуулийн этгээд “******* ” -иас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сан /Төрийн сан 000040-тоот данс/-д оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар , 4 дэх хэсэгт тус тус зааснаар  хэрэгт хураасан 8 ширхэг гуалин модыг хураан авч, хохирол төлөхөд зарцуулж,

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дансны хуулга бүхий 4 ширхэг си ди, бичлэг бүхий ширхэг флаш диск, нууц ажиллагааны бичлэг бүхий ширхэг си ди, нууц ажиллагааны материал хавтас зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр дээж, хэрэгт хураасан ын өмчлөлийн улсын дугаартай, ..Эрдэнэбатын өмчлөлийн 7- улсын дугаартай, өмчлөлийн улсын дугаартай ил- маркийн тээврийн хэрэгслүүд болон Т-55 маркийн гинжит тракторыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өмчлөгч нарт буцаан болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч хуулийн этгээд “******* ” -ийн хууль ёсны төлөөлөгч К.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч хуулийн этгээд “******* ” -ийн хууль ёсны төлөөлөгч К.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:

            Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч *******ыг "Эрүүгийн 22058 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 22 оны 04 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Дархан- Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт гэрч , , нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан "гэрчид хууль бусаар нөлөөлсөн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн дэх хэсгийн .-т "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй" гэж .0 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно" гэж тус тус заасан.

            Шүүгдэгч *******ыг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн 22058 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байна, Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэх хугацаа нь 22 оны 04 дүгээр сарын 5, 6- ны өдрүүдэд хамаарч байгаа бөгөөд 2 оны 06 дугаар сарын 2-ний өдөр түүнийг яллагдагчаар татсан байгаа нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

            К.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан "зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн ,0 дугаар зүйлийн дэх хэсгийн .-т зааснаар уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй.

            Шүүгдэгч К.г Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн 22058 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байна.

            Шүүгдэгч К.гийн гэмт хэрэг үйлдсэн гэх хугацаа нь 22 оны дүгээр дугаар сарын -ны өдрүүдэд хамаарч байгаа бөгөөд 2 оны 06 дугаар сарын 2-ний өдөр түүнийг яллагдагчаар татсан байгаа нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн 2 дахь заалтад "гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг гэж заасан байна. Иймд шүүгдэгч К.д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ гэж дурдсан.

            Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч К. болон ******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх болон тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч 54 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тусгалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн . дэх заалтад заасан “шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгана гэснийг зөрчсөн байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.8 дугаар зүйлийн дэх хэсгийн .6 дахь заалтад шүүхийн шийдвэр нь энэ хуулийн...6.8...дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийг удирдлага болгон 2 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 2/ШТ/54 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8. дүгээр зүйлийн дэх хэсэг, 8,2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичив гэжээ.

            Шүүгдэгч К., “******* *******” -н өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

            ... Дархан-Уул аймгийн Хонгор сумын.2 дугаар багийн нутаг Хадат уул гэх газарт мод бэлтгэх ажиллагаа хууль бус гэдгийг , , , нар мэдэж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байхад эдгээр хүмүүсийг уг гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй байна.

            Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно", мөн хуулийн .2 дугаар зүйлийн дахь хэсэгт “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн бол гэмт хэрэг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно” гэж тус тус заасан байхад , , , нарын үйлдлийг шалгалгүй орхигдуулсан. Шүүхээс хэт нэг талыг барьж зөвхөн миний үйлчлүүлэгч К.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн болно.

            Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг буруугаар тайлбарлаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч К.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа шүүгдэгч “******* ” -ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв миний үйлчлүүлэгч К.г гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүгдэгч хуулийн этгээд болох “******* " -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар“ зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн адил хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

            Учир нь Эрүүгийн хуулийн .0 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэж энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн дэх хэсгийн .-д хамаарч байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ч мөн адил хамаарна гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байнга тогтвортой, бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд, төрийн албан хаагч үйлдсэн гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулж 5 жил байхаар тооцсон нь үндэслэлгүй байна.

            Гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг тогтоолгох мөрдөгчийн 22 оны дугаар сарын 2-ний өдрийн шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг хэргийн оролцогч “******* ” , *******, К. нарт танилцуулаагүй /хав 7 ху/ байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27. дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжилгээ хийлгэх шийдвэрийг танилцуулна” гэж заасныг зөрчиж, мөн хуулийн 27.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан Шинжилгээ хийлгэх үед оролцогч дараах эрхтэй:

    1. шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах;
    1. шинжээчид нэмэлт асуулт тавих;
    1. Шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах;

            .4 мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах гэсэн эрхийг хангаагүй байна.

            22 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн дугаар зүйлийн ..6-д “Шинжилгээний объектын талаарх мэдээлэл”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.-Д “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийж, тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Тодруулбал, Шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол буюу шийдвэрт шинжээчийн мэдэлд зөвхөн Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан модны хожуулын мэдээллийг хүргүүлсэн байдаг бөгөөд харин эд мөрийн баримтаар хураагдсан 8ш модыг шинжээчийн мэдэлд шилжүүлээгүй байна. Гэтэл 20 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд “Эд мөрийн баримтаар хураагдсан Шарын гол сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн гадна байрлуулсан мод, модон бүтээгдэхүүнд хэмжилт тооллогыг хийж дүгнэлт гаргалаа” гэсэн байна. /хав 76ху/

            Өөрөөр хэлбэл, шинжээч нь мөрдөгчөөс ирүүлсэн шинжилгээ хийлгүүлэх шийдвэрт дурдсан шинжилгээний объектын хүрээнд шинжилгээг хийж дүгнэлт гаргах ёстой атал хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжилгээг шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 0 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэсэн байдаг.

            Гэтэл 22 оны 4 дүгээр сарьН 5-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргах ажиллагаанд Шүүх шинжилгээний тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичгийг авч хэрэгт хавсаргаагүй, мөн зүйлийн 0. дахь хэсэгт зааснаар Шинжилгээ хийх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах ёстой атал Шинжээчид худал дүгнэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулаагүй /хав 7 ху/ байна.

            Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Шинжилгээ хийх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй, шинжилгээ хийлгэх талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, мөн шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн дугаар зүйлийн ..4, ..6, ..7-д заасан шаардлагыг хангаагүй байх тул 22.4.5-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтийг  ЭХХШТХ-н 6. дүгээр зүйлийн 7.д заасан үндэслэлээр нотлох баримтаар тооцох боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 6. дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Гэтэл 2 дугаар хавтаст хэргийн 86- тал, 95-98 талд авагдсан 8ш гуалинг ойгоос Шарын гол сум руу тээвэрлэсэн зардлын талаарх баримтууд нь бүгд эх хувиараа биш хуулбар бөгөөд хэрэв эх хувиар нь авах боломжгүй бол мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авах журмыг мөрдөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн 7-д зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй юм.

Эрүүгийн 22058 дугаартай хэрэгт хэргийн газрын үзлэгийг 22 оны дугаар сарын -ны өдөр хийсэн байдаг бөгөөд үзлэгийн тэмдэглэл хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтийн тэмдэглэлд тусгагдсан огноо нь 22 оны дугаар сарын -ны өдөр буюу Хэргийн газарт үзлэг хийхээс 5 хоногийн өмнө авсан зураг болж таарч байна. Үүнээс үзэхэд хэргийн газарт хэзээ үзлэг хийсэн нь ойлгомжгүй бөгөөд уг үзлэгийн явцыг хуульд заасан журмын дагуу дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлж аваагүй учир нотлох баримтад тооцох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2. дугаар зүйлийн дахь хэсгийн .0-д “Хэргийн газарт үзлэг хийх ажиллагааны явцад тэмдэглэл үйлдэж, дуу, дүрсний бичлэг хийх эсвэл гэрэл зураг авч бэхжүүлнэ”, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, авсан гэрэл зураг, үйлдсэн гар зураг, ул мөрөөс авсан хэв нотлох баримт болно” гэж заасныг зөрчсөн байх тул хэрэгт авагдсан Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хав 52-62ху/, Гэрэл зургийн үзүүлэлт /хав 6-7ху/ зэргийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дээрх хэрэгт авагдсан 22 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 20 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх талаар хүсэлт гаргасан боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт үүнийг хэрхэн үгүйсгэсэн, няцаасан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хууль заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг. Гэвч анхан шатны шүүхээс эрүүгийн 22058 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа оролцогчийн эрхийг зөрчсөн, нотлох баримт цуглуулах бэхжүүлэх ажиллагааг холбогдох хууль журмын дагуу явуулаагүй зөрчил байсаар байтал хэт нэг талыг барьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэг, мөн хуулийн 9.8 дугаар зүйлийн дэх хэсгийг .6-д заасныг тус тус ноцтой зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхээс 22058 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 2/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч “******* ” -д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан, шүүгдэгч К.д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч К.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт, *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнд тооцож дүгнэлт хийсэн боловч тогтоох хэсэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар бичээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн . дэх заалтад заасан "шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тусгана" гэсэн заалтыг зөрчсөн байгаа учраас шийтгэх тогтоолыг зөвтгүүлж өөрчлөлт оруулахаар  прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч тайлбартаа:

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан гэх үндэслэлээр гомдол гаргасан.

Нэгдүгээрт: Шүүгдэгч К. нь "******* " -ийн захирлаар ажиллаж байхдаа 22 оны сараас сарын 7-ны хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг , , , , , , , , нарыг хөлслөн зөвшөөрөлгүйгээр 87м куб нойтон нарс модыг бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. К. нь , , , , , , , , нар хувийн хэрэгцээнд нь шаардлагатай мөнгө, бензин зэргийг зээлээр өгдөг байсан. Энэ нөхцөл байдлууд нь  тогтоогддог. Түүнээс К. нь эдгээр хүмүүст хаанаас, хэрхэн, яаж мод бэлтгэх талаар зааж зөвлөсөн, зөвшөөрөл өгсөн, урьдчилсан үгсэн тохиролцсон нөхцөл байдал байхгүй. Харин дээрх хүмүүс нь өөрсдөө "******* " -д зарж, ашиг олох зорилгоор уулнаас мод бэлтгэсэн байдаг юм. Энэ бэлтгэх үйл ажиллагаа нь хууль бус байсан гэдгийг өөрсдөө мэдэж байсан талаар гэрчийн мэдүүлгүүд байдаг.

Эдгээр хүмүүсийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэгт тооцогдоно гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .2 дугаар зүйлийн дахь хэсэгт Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн бол хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно хэмээн заасан. Гэтэл нь , , , гэх хүмүүсийн үйлдлийг шалгалгүй орхигдуулсан. Ингэхээр шүүх хэт нэг талыг барьж К.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар "******* " -ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн -т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж шийдсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй.

Хоёрдугаарт: Анхан шатны шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийсэн. К.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн -д зааснаар гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин "******* " компанийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. К.д холбогдох 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байгаа. Гэтэл "******* " компанид холбогдох 24.6 дугаар зүйлийн -д заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 5 жил гэж шүүх дүгнэсэн. Эрүүгийн хуулийн .0 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэж энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно хэмээн заасан. Тухайн хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг 5 жилээр тооцохоор байгаа. Гэтэл эрх зүйн байдлыг нь дордуулж хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар шийдсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.  Мөн энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зөрчлийг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй.  Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогчид танилцуулаагүй, эрхийг нь хангаагүй. шинжилгээний объектын дагуу шинжилгээг тогтоосон хугацаанд хийнэ гэснийг зөрчсөн байдаг. Шүүх шинжилгээний тухай хуулийн 0.2-т зааснаар шинжээчийн хувийн баримт бичиг, тусгай мэргэжил чадварыг нотолсон баримт бичгийг авч хэрэгт хавсаргаагүй, эрх үүргийг танилцуулаагүй. Мөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой 6 сая төгрөгийг төлүүлэхээр шийдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг эх хувиар нь хэрэв эрхийг нь авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлаж авна. 4 дэх хэсэгт энэ хуулийн 6.. дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулан ирүүлсэн байна гэж заасан. Ингэж байж нотлох баримтын шаардлага хангахаар байгаа. Гэтэл хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 86-, 95- 98 дугаар талд авагдсан гуалинг Шарын гол сум руу тээвэрлэсэн талаарх баримтууд нь бүгд хуулбар байдаг. Эдгээрийг нотлох баримтаар тооцох боломжгүй байхад дүгнэлт хийгээд хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үзлэг хийх ажиллагаа, үзлэгийг баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлт  2 хоорондоо он сарын хувьд зөрүүтэй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2. дугаар зүйлийн 0-д заасныг зөрчсөн. Шийтгэх тогтоолыг тодорхойлох хэсэгт гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдлын талаар тодорхой дурдах ёстой гэтэл дурдсан нөхцөл байдал байдаггүй. Өмгөөлөгчийн гаргасан санал, хөнгөрүүлэх, цагаатгах баримтыг дүгнэж, няцаасан үндэслэл байхгүй. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байгаа бол хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхой үндэслэл бүхий тайлбарлаж бичих ёстой ч энэ талаар дурдаагүй. Улсын Дээд шүүхийн 20 оны дугаар зөвлөмжийн 2.2.9 дээр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэргийг шүүх ял оногдуулахдаа харгалзан тодорхой заах ёстой. Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч тайлбартаа:

Нэгдүгээрт: “******* *******” ХК-ийн захирал К.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэх зүйлчлэлээр зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. К. нь "******* " компанийг данс тооцооны хувьд удирдаж явдаг. К. мод бэлтгэ гэж даалгасныг тогтоосон юм байхгүй.  Гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээ байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдэж К.гийн үйлдлийг цагаатгах үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт: ******* -ийг Хонгор сумын Хадат Ухаа гэдэг газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Нэр бүхий мод бэлтгэж байгаа хүмүүст "мод бэлтгэ" гэж газар зааж өгсөн асуудал байхгүй. Дээрх хүмүүс нь “******* ” -аас мөнгө зээлдэг, машин авдаг, ууланд мод бэлтгээд зардаг хүмүүс юм.  Шүүх хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоогоогүй хэргийн нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Эдгээр хүмүүс "******* " компаниас мөнгө зээлээд машин авчихсан.  Уг машин нь гэмт хэргийн улмаас хураагдчихсан. Журмын хашаанд очоод “хураагдсан машин байна уу” гэхэд гаргаад явчихсан байсан. Ийм хууль бус ажиллагаа хэрэг шалгах явцад гарсан. Ууланд хураагдчихсан хууль бус модыг зөөж Шарын гол суманд аваачиж эд мөрийн баримтаар хурааж авсан. Ингэхдээ Хонгор сумаас мөнгө гаргаад машин хөлсөлж  ачуулсан нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой ямар ч хамаагүй. К.д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ гэмт хэрэг үйлдээгүй гэж цагаатгах ёстой гэж үзэж байгаа. Иймд “******* ” -д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч К. тайлбартаа:

Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч К., “******* *******” -н өмгөөлөгчын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч “******* *******” , *******, К. нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. дүгээр зүйлийн ., .т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч хуулийн этгээд 77829 регистрийн дугаартай “******* *******” нь 22 оны дүгээр сараас 22 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хадат уул" гэх газарт 87.2 куб амьдрах чадвартай, нойтон нарс модыг зөвшөөрөлгүй буюу хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэгт,

шүүгдэгч К. нь "******* *******” -ийн захирлаар ажиллаж байхдаа, 22 оны дүгээр сараас 22 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хадат уул” гэх газарт 87.2 м.куб амьдрах чадвартай, нойтон нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгүүлсэн буюу хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт,

шүүгдэгч ******* нь “Эрүүгийн 22058 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 22 оны 04 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд , , нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн , 24.6 дугаар зүйлийн , 2.5 дугаар зүйлийн .т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .2 дахь заалтад зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “******* ” , овогт гийн , овогт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн , дахь хэсэг, 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт тус заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч хуулийн этгээд "******* ” /РД: 77829/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “******* ” -д 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоосон заалт байхгүй байна.

Аливаа шүүхийн шийдвэр нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулахын зэрэгцээгээр нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй үйлдсэн этгээдийн бурууг нотлох, гэм буруутай эсэхийг хөтөлбөргүйгээр тогтоох улмаар үйлдсэн гэм бурууд нь тохирсон ял оногдуулах зорилготойгоор бичигдсэн эрх зүйн онцгой үүрэг бүхий акт билээ.

Энэ ч утгаар Улсын дээд шүүх “хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс” нийт шүүгчдийн хуралдаанаар “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журам” баталсан байдаг.

Уг аргачлалд: Шүүх хэргийг хянан хэлэлцээд тогтоосон үйл баримтыг дүгнэж бичихдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг түшиглэн харьцуулах, нягтлах, батлах, үгүйсгэх зэрэг танин мэдэхүйн аргуудыг хэрэглэн сэргээн тогтоосон үйл явдлыг шүүгч өөрийн үг, өгүүлэмжээр, ойлгомжтой байдлаар дүрслэн илэрхийлж бичнэ.

 Эрх зүйн дүгнэлтэд буюу шүүгдэгчийг гэм буруутайд тооцож дүгнэсэн хэсэгт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-2.5 дахь хэсгүүдэд заасан зүйлсийг нэг бүрчлэн дүгнэж бичих бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэргийн зүйлчлэл, түүний объектив болон субъөктив шинжид хамаарах элемент (бүрдүүлбэр) нэг бүрд бүрэн нийцэж байгааг тодорхойлсон үндэслэл, өөр өрсөлдөх хэм хэмжээний талаарх дүгнэлт гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж, хэр хэмжээ, үйлдэл, үр дагавар хоорондын шалтгаант холбоо зэргийн талаарх дүгнэлтийг багтаана.

Тогтоолын тогтоох хэсэгт: Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт заасан үндэслэлүүдийг удирдлага болгон шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, түүнд оногдуулсан ял болон хэргийн талаар шүүхээс гаргасан бусад шийдвэрүүдийг нэг бүрчлэн зааж байхаар аргачлалд тусгажээ.

Шүүхээс гарсан энэхүү эрх зүйн акт нь “тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байна гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн -т тодорхойлсон бөгөөд шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 9.8 дугаар зүйлийн .6-д заасан шаардлагыг хангаагүй бол   “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлд оруулж мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн .-т зааснаар “шүүхийн шийдвэрийг хүчингүй” болгодог.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн ... шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тусгалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь “шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгана гэснийг зөрчсөн... “ гэснийг хүлээн авч байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн .-т заасан үндэслэлээр хүчингүй  болгож байгаа тул   шүүгдэгч К., “******* *******” -н өмгөөлөгч нараас давж заалдах журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн .., 9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           .Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч К., “******* *******” -н өмгөөлөгчын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

2. Шүүгдэгч К.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТӨМӨРХҮҮ

                ШҮҮГЧ                                                          Ц.АМАРЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР