Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/04006

 

 

 

 

 

 

 

 

2025 04 07 197/ШШ2025/04006

 

 

 

Зохигчийн эвлэрлийг батлах тухай

 

 

Нийслэл дэх Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүрэн, хариуцагч ........ ХХК-ийн захирал Э....... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******, .......... ХХК-ийн гаргасан

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******, ........ ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 710.400 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: .......... ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өгсөн тайлбарт:

........... ХХК болон .......... ХХК нарын хооронд 2022 оны 05 сарын 01-ний өдөр Бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээний дагуу хариуцагч компанийн Yello кофе шоп нь дараа тооцоогоор кофены үр худалдан авч, бараа бүтээгдэхүүний төлбөр төлөх үүргийг хүлээсэн байдаг. Гэвч хариуцагч байгууллага нь 2023 оны 02 сарын 24-ний өдөр 308.750 төгрөг, 2023 оны 04 сарын 26-ний өдөр 423.250 төгрөг, 2023 оны 05 сарын 24-ний өдөр 494.000-ийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн тус тус худалдан авсан боловч төлбөрийг гэрээний 2.3-т заасан 2024 оны 02 сарын 18-ны өдөр төлөлтийг хийсэн байдаг. Иймээс Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний 6.1, 6.2-т тус тус заасны дагуу хугацаанд нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1.235.000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги тооцож алданги 617.500 төгрөг, худалдагч талд үүссэн бодит хохиролд нотариатын үйлчилгээний зардлын 21.500 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардлын 71.400 төгрөг, нийт 710.400 төгрөг хариуцагч ........ ХХК-аас гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч компанийн захирал Э....... нэхэмжлэлийн шаардлагаас 360.200 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэх санал гаргаж байгааг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч: ........ ХХК-ийн захирал Э.......гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

............. ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад эвлэрэх хэлэлцэх боломжтой. Нийт нэхэмжлэлийн үнийн дүнгээс 360.200 төгрөгийг даруй төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч .......... ХХК нь хариуцагч ........ ХХК-д холбогдуулан тус компанитай байгуулсан 2022 оны 05 сарын 01-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ-ний дагуу нийлүүлсэн барааны үнэ 1.235.000 төгрөгийг гэрээний 2.3-т заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр мөн 6.1, 6.2-т тус тул зааснаар алданги тооцож, алдангид 617.500 төгрөг, худалдагч талд үүссэн бодит хохиролд нотариатын үйлчилгээний зардлын 21.500 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардлын 71.400 төгрөг, нийт 710.400 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 360.200 төгрөгийг даруй хугацаанд төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэх санал гаргасныг нэхэмжлэгч .......... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрч маргаагүй. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

Нэхэмжлэгч .......... ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаас тус компанийн ажилтан Л.Сүрэнд олгосон 2025 оны 01 сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр тэрээр ИХШХШТХ-ийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцох бүрэн эрхтэй байх ба итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд шаардлага хангасан, хуулийн хүчин төгөлдөр гэж үзнэ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь хуульд нийцсэн, хуулиар хамгаалагдсан бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч .......... ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ........ ХХК-д холбогдох 710.400 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 360.200 төгрөгийг даруй хугацаанд төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэх санал гаргасныг нэхэмжлэгч .......... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 11.456 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .......... ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч ........ ХХК нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАЗАРХАНД