| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/03271/И |
| Дугаар | 197/ШШ2025/04011 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/04011
2025 04 07 197/ШШ2025/04011
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******, МПМ цогцолборт үйл ажиллагаа явуулах ....... ББСБ ХХК /РД:5373271/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,, Цэрэндондов овогтой ........т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.070.764 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэргийг 2025 оны 02 сарын 14-ны өдрийн 197/ШЗ2025/05510 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ....... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Ц......... нь ....... ББСБ ХХК-тай 2022 оны 01-р сарын 19-ны өдөр 1400000708837 дугаартай, зээлийн эрх нээх гэрээ байгуулан, 2022 оны 10 сарын 16-ны өдөр 470.000 төгрөгийг сарын 3.1%-ийн хүүтэй, 2022 оны 11 сарын 3-ны өдөр 60.000 төгрөгийг сарын 3.4%-ийн хүүтэй тус тус зээлээр авсан.
Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй 2022 оны 11 сарын 16-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн.
Иймд Ц.........оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 530.000 төгрөг, зээлийн хүү 454.248 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86.516 төгрөг, нийт төлбөр 1.070.764 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Ц......... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
....... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн 1.070.764 төгрөгийг 2025 оны 4 сарын 20-ны өдөр 357.000 төгрөг, 2025 оны 5 сарын 20-ны өдөр 357.000 төгрөг, 2025 оны 6 сарын 20-ны өдөр 357.000 төгрөг тус тус төлж бүрэн барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн эрх нээх гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ....... ББСБ ХХК нь хариуцагч Ц......... холбогдуулан зээлийн эрх нээх гэрээ-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2530.000 төгрөг, зээлийн хүү 454.248 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86.516 төгрөг, нийт төлбөр 1.070.764 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц......... нь ....... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилж буй 1.070.764 төгрөгийг хуваарийн дагуу хэсэглэн төлөлт хийх замаар бүрэн барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.070.764 төгрөгийг хариуцагч Ц......... нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хуваарийн дагуу хэсэгчлэн төлөлт хийх замаар бүрэн барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 30.248 төгрөгийн тал хувь болох 15.124 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.........оос улсын тэмдэгтийн хураамжид 15.124 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Ц......... нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД