| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00081/И |
| Дугаар | 314/ШШ2025/00223 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 314/ШШ2025/00223
2025 04 14 314/ШШ2025/00223
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 28-29 тоотод байрлах ******* ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, 4 дүгээр гудамжны 409 дүгээр байрны В1-8 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 48 настай, ******* холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 15652550 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *******гийн гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 15068850 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 6275200 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 552000 төгрөгний бараа бүтээгдэхүүн худалдан авснаас нийт төлөх ёстой тооцооноос 5241500 төгрөг төлөөд үлдсэн тооцоо болох 15652550 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл тооцоо хийгээгүй учир энэхүү 15652550 төгрөгний тооцоог ******* ХХК-ны данс болох Голомт банк /3635191441/ тоот дансанд ******* гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус компанитай 1 жил гаруй хамтарч ажилласан. 2024 онд Энхболд гэгч борлуулагч өөрөө ажлын байран дээр ирж бараа борлуулалт хийсэн. Банкны зээл хөөцөлдөж, олон сар болсон ба зээл бүтээгүйн улмаас бизнест санхүүгийн хүндрэл гарсан ч боломжоороо мөнгө шилжүүлж, нягтлантай нь мөн борлуулагч ******* холбоотой байсан нийт 27556100 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжилсэн үнийн дүнгээс 8152550 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Одоо гүйлгээ муу байдаг сар учраас 1 сарын хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* нь Отгам торг ХХК-аас 37140150 төгрөгний бараа бүтээгдэхүүн татан авснаас 27556100 төгрөгний төлөлт хийж, 1431500 мянган төгрөгний буцаалт хийж үлдэгдэл тооцоо болох 8152550 төгрөгний тооцоотой нь үнэн болно. *******гийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 15652550 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 7500000 төгрөгийг төлж үлдэгдэл 8152550 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 15652550 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА