Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00847

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00847

 

ЖДҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/00777 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЖДҮГ-ын хариуцагч Э ХХК, И.Г-, Г.С-, Г.Г-, Р.Б-, Н.Н-, М.М- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 124 695 959 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагч нарын өмгөөлөгч М.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 болон Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны А-55 дугаар тушаалаар батлагдсан Төсөл сонгон шалгаруулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний А-62 дугаар тушаалыг тус тус үндэслэн Зээлдэгч Э ХХК, түүнийг төлөөлж захирал Н.Г- нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2016/3-94 тоот зээл болон 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2016/Б-94 тоот барьцааны гэрээ байгуулан 140 000 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Н.Н-, М.М- нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, 1 дүгээр хороолол, 5 дугаар байр, 41 тоотод байрлах, Ү-2003001048 улсын бүртгэлийн дугаартай, 45 м.кв талбайтай орон сууц, И.Г-ынөмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сум 2 дугаар баг, Аргал Бөхөг 7 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 5 тоотод байрлах, Г-1401001305 улсын бүртгэлийн дугаартай, 18623283909047 нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Н.Г-ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Орхон сум 2 дугаар багийн нутаг Овоот хороолол гудамжинд орших, Г-1308000813 улсын бүртгэлийн дугаартай, 18538440816933 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Н.Г-ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Орхон сум 2 дугаар багийн нутаг Овоот хороолол гудамжинд орших, Г-1308000810 улсын бүртгэлийн дугаартай, 18538440780949 нэгж талбарын дугаартай, 866 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Н.Г-ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Орхон сум 2 дугаар багийн нутаг Овоот хороолол гудамжинд орших, Г-1308000812 улсын бүртгэлийн дугаартай, 18538440799940 нэгж талбарын дугаартай, 758 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Г.С-гийн өмчлөлийн, Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал Бөхөг 7 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж,4 тоотод байрлах, Г-1401001304 улсын бүртгэлийн дугаартай, 18623283844046 нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Н.Г-ын өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал Бөхөг 7 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 1 тоотод байрлах, Г-1401001301 улсын бүртгэлийн дугаартай, 000422886 гэрчилгээний дугаартай, 18623283679043 нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Г.Г-ын өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал бөхөг 7 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 3 тоотод байрлах, Г-1401001303 улсын бүртгэлийн дугаартай, 18623283794045 нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Р.Б-ын өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал Бөхөг 7 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 2 тоотод байрлах, Г-1401001302 улсын бүртгэлийн дугаартай, 18623283729044 нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Д.С-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байр, 8 тоотод байрлах, Ү-2204009065 улсын бүртгэлийн дугаартай, 39 м.кв талбайтай орон сууц зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, хүү төлөх төлбөрийн хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөрт 3 343 890 төгрөг, хүүгийн төлбөрт 9 285 821 төгрөг төлж нийт 12 629 711 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 742 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2016/3-94 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлд 136 656 109 төгрөг, зээлийн хүүд 213 253 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 213 123 төгрөг, нотариатын зардал 48 000 төгрөг, нийт 137 130 485 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд дээр дурдсан барьцаа хөрөнгө болох газар, үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эргэн төлөлт хийсэн учраас Э ХХК-тай хийсэн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, зээлийн төлбөрт 124 065 083 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 104 524 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 478 353 төгрөг, нийт 124 695 959 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд 10 барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлагыг гаргаж байна. Зээл авснаас хойш, шүүхэд хандахаас өмнө 27 229 711 төгрөг төлсөн. Нэхэмжлэл гаргаснаас хойш нийт 14 600 000 төгрөг төлсөн. Хариуцагчтай 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 2016/Б-94 тоот Барьцааны гэрээний дагуу барьцаанд бүртгэгдсэн Д.С-гийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байр, 8 тоотод байрлах, Ү-2204009065 улсын бүртгэлийн дугаартай, 000137531 гэрчилгээний дугаартай, 39 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэлд дурдалгүй орхигдуулсан байсныг залруулан нийт 10 барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна гэжээ.

 

Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч И.Г-, Н.Н-, Р.Б-, Г.Г-, Г.С-, М.М- нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анх үйлдвэрлэл эрхлэх зорилгоор Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх санд төсөл гаргасан. Тухайн үед төсөлд зориулагдан 1 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. Гэтэл төсөл олгох байгууллага тухайн мөнгийг олгох боломжгүй болгоод энэ мөнгийг 200 000 000 төгрөг болгон бууруулсан. 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээл олгох байсан боловч тухайн өдөр зээл олгохгүйгээр 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 200 000 000 төгрөгийн зээл олгохоо болиод 140 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Энэ үнийн дүнгийн хэлбэлзлээс болоод бид тухайн төслийн хүрээнд бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломжгүй болсон. Бид авсан 140 000 000 төгрөгтөө тааруулаад бид чулуун хийцний үйлдвэр байгуулж үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл төрийн байгууллагын шийдвэрийн дагуу манай үйл ажиллагааг хотын төвд явуулахыг хориглосон. Ингээд бид цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй боломжгүй болсон. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуульд заасан шаардах эрх үүсээгүй. Мөн талууд гэрээгээр тусдаа хугацаа тогтоож энэ хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээг цуцлах нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Мөн зээлийн гэрээг цуцлах боломжгүй байхад зээлийн гэрээний үндсэн төлбөрийг бүхэлд нь шаардах нь үндэслэлгүй. Цар тахал болон төрийн байгууллагаас бидний үйл ажиллагааг зогсоосон нь үүрэг гүйцэтгэгч өөрийн буруугаас болж үүргээ гүйцэтгэж чадаагүй нөхцөл үүсээгүй байна. Үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас болж бид үүргээ гүйцэтгэж чадаагүй. Иргэний хуульд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас болж, үүрэг гүйцэтгэгч тухайн төлбөрийг төлж чадахгүй нь хугацаа хэтэрсэн гэх үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 124 695 959 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч сүүлд 3 дугаар сард төлсөн 2 000 000 төгрөгийг хасаагүй байна. Хэдийгээр бид зээлийн эргэн төлөлтийн хувиараа зөрчсөн ч бага багаар тодорхой хэмжээний мөнгөн төлбөр төлж байсан. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нь хуульд нийцэхгүй байна. Бид гэрээгээ шинэчилье, сар бүрийн зээлийн эргэн төлөлтийг багасгах хүсэлтийг удаа дараа Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сан-руу албан бичиг явуулсан. Хэдий ч ямар нэгэн хариу өгөөгүй. Иймээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө гэрээг цуцлах, зээлийн үлдэгдлийг бүхэлд нь төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах боломжгүй Манай зүгээс гэрээ байгуулснаас хойш 27 229 711 төгрөг төлсөн. Нэхэмжлэл гаргаснаас хойш 14 600 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч талын төлсөн мөнгөний дүнтэй маргаан байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Э ХХК, И.Г- нараас зээлийн гэрээний үүрэгт 122 482 485 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖДҮГ-т олгож, нэхэмжлэлээс 2 213 474 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Э ХХК, И.Г- нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Н.Н-, М.М- нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, 1 дүгээр хороолол, 5 дугаар байр, 41 тоотод байрлах, Ү-2003001048 улсын бүртгэлийн дугаартай, 45 м.кв талбайтай орон сууц, И.Г-ынөмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сум 2 дугаар баг, Аргал Бөхөг 7 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 5 тоотод байрлах, Г-1401001305 улсын бүртгэлийн дугаартай, 18623283909047 нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Н.Г-ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Орхон сум 2 дугаар багийн нутаг Овоот хороолол гудамжинд орших, Г-1308000813 улсын бүртгэлийн дугаартай, 18538440816933 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Н.Г-ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Орхон сум 2 дугаар багийн нутаг Овоот хороолол гудамжинд орших, Г-1308000810 улсын бүртгэлийн дугаартай, 18538440780949 нэгж талбарын дугаартай, 866 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Н.Г-ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Орхон сум 2 дугаар багийн нутаг Овоот хороолол гудамжинд орших, Г-1308000812 улсын бүртгэлийн дугаартай, 18538440799940 нэгж талбарын дугаартай, 758 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Г.С-гийн өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал Бөхөг 7 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж,4 тоотод байрлах, Г-1401001304 улсын бүртгэлийн дугаартай, 18623283844046 нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Н.Г-ын өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал Бөхөг 7 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 1 тоотод байрлах, Г-1401001301 улсын бүртгэлийн дугаартай, 000422886 гэрчилгээний дугаартай, 18623283679043 нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Г.Г-ын өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал бөхөг 7 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 3 тоотод байрлах, Г-1401001303 улсын бүртгэлийн дугаартай, 18623283794045 нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Р.Б-ын өмчлөлийн Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал Бөхөг 7 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 2 тоотод байрлах, Г-1401001302 улсын бүртгэлийн дугаартай, 18623283729044 нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Д.С-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байр, 8 тоотод байрлах, Ү-2204009065 улсын бүртгэлийн дугаартай, 39 м.кв талбайтай орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 122 482 485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖДҮГ-т олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э ХХК, И.Г- нараас улсын тэмдэгтийн хураамжид 840 562 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А давж заалдах гомдолдоо:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь анх үйлдвэрлэл эрхлэх зорилгоор Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх санд Чулуун хийцийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх зорилгоор зээл хүсэхэд 1 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан боловч төсөл олгох байгууллага тухайн мөнгийг олгох боломжгүй болгоод 200 000 000 төгрөг болгон бууруулсан. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зээл олгоход 140 000 000 төгрөгийн зээл олгогдсон. Энэ үнийн дүнгийн хэлбэлзлээс болоод тухайн төслийн хүрээнд бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломжгүй болсон хэдий ч бид батлагдсан мөнгөний хэмжээнд тааруулан чулуун хийцийн үйлдвэрээ байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Төрийн байгууллагын шийдвэрийн дагуу манай компанийн нүүснээр цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсонтой холбоотойгоор зээлийн эргэн төлөлтөд алдагдал гарсан хэдий боловч төлсөөр байсан. Бидний Жижиг дунд үйлдвэрийн газраас авсан зээл 5 жилийн хугацаатай буюу 2022 оны 7 дугаар сарын 20-нд дуусах байтал Жижиг дунд үйлдвэрийн газраас зээлийн гэрээний хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалж, 137 130 485 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуульд заасан шаардах эрх үүсээгүй гэж байна. Зээлийн гэрээгээр тусдаа хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээг цуцлах нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Мөн зээлийн гэрээг цуцлах боломжгүй байхад зээлийн гэрээний үндсэн төлбөрийг бүхэлд нь шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ЖДҮГ- нь хариуцагч Э ХХК, И.Г-, Г.С-, Г.Г-, Р.Б-, Н.Н-, М.М- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 137 130 485 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 124 695 959 төгрөгийг гаргуулах, төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны 10 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нь 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 2016/Б-94 дугаартай барьцааны гэрээний дагуу бүртгэгдсэн Д.С- /СЮ62120100/-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байр, 8 тоот хаягтай, улсын бүртгэлийн Ү-2204009065 дугаартай, 39 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэлд дурдалгүй орхигдуулсан байсныг залруулан нийт 10 барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

Шүүх уг шаардлагыг хариуцагчид гардуулсан боловч барьцааны зүйлийн өмчлөгч Д.С-д уг шаардлагыг гардуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй атлаа уг шаардлагад заасан Д.С-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Шүүх нэхэмжлэлд заагдсан этгээдэд нэхэмжлэлийг гардуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзнэ. Түүнээс гадна нэхэмжлэлд заасан этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй атлаа түүний өмчлөлийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг зөрчсөн байна.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүй гаргасан шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй бөгөөд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/00777 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 770 362 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ