Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/09

 

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

  Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч ******* /цахимаар/

           Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 2000002 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, ******* оны 0 дугаар сарын 08-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” -нд хүнд машин механизмын засварчин ажилтай, ам бүл , эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан- Уул аймгийн Дархан сумын дугаар баг хотхоны дүгээр байрны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Монгол Улсын иргэн, овогт , 992 оны 07 дугаар сарын -ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин, гагнуурчин мэргэжилтэй, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” -нд хүнд машин механизмын засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, хадам ээжийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын дүгээр баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" Төрийн өмчит хувьцаат компанийн үйлдвэрийн засварын граж дотор байсан дугуй хүрдэнд ороосон 250 килограмм 750,000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан металлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, байгууллагын эзэмшлийн улсын дугаартай Старекс загварын тээврийн хэрэгслийн багажид ачиж үйлдвэрийн бүсээс авч гарахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 2, 3. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* овогт ******* *******, овогт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн дэх хэсэг, 3. дүгээр зүйлийн дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн , 3. дүгээр зүйлийн , 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

Шүүгдэгч ******* овогт ******* *******, овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн . 3. дүгээр зүйлийн , 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн , , 3, дүгээр зүйлийн дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бур 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, шүүгдэгч *******т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг Хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч *******, ******* нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73, 7 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр гол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

... Шийтгэх тогтоолыг 2023 оны 0 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, раах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “гэмт хэрэгт бэлтгэх нь гэмт санаагаа бодит үйлдлээр хараахан хэрэгжүүлээгүй, зөвхөн нөхцөлийг бүрдүүлсэн байх”, гэмт хэргийн хор уршиг учраагүй байх", “бэлтгэх ажиллагаа гэмт этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас зогсоогдсон байх" зэрэг шинжээр гэмт хэрэгт завдах, төгссөн гэмт хэргээс ялгагдаж байдаг гэж дүгнэсэн атал яллагдагч *******, ******* нарын гэмт хэргийн халдлагын зүйл болох 250 килограмм төмөр утсыг тээврийн хэрэгсэлд ачин үйлдвэрийн бүсээс авч гарахаар оролдсон үйлдлийг гэмт санаагаа бодит үйлдлээр хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч гийн “...Миний бие *******оос “Ямар учиртай эд зүйл машинаас гарч ирэв" гэж асуухад "Хойд төмрийн цэг дээр аваачиж өгөх гэж байгаад мартсан байна" гэх зүйлийг хэлсэн...” гэх мэдүүлэг, *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би дотроо өөрсдөө шалгаж байгаа юм чинь гээд ашиглахгүй удаж байгаа төмөр утсыг машинд ачиж төмөр бэлтгэх цехэд тушаагаад мөнгө болгоод байгууллага дотроо хувцасны өрөөндөө засвар хийхэд хэрэглэх бодолтой байсан юм,,.” гэх мэдүүлэг, *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...граж дотор хуулсан 2 дугуй төмөр утас байсныг байгууллагын төмөр авах цэгт аваачаад өгчих үү гэж хэлэхээр нь за тэгье гээд граж гор байсан 2 ширхэг дугуй хэлбэртэй төмөр утсыг старекс машины арын ачааны хэсэгт ачсан..." гэх мэдүүлгүүдээр *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт санаа зорилго тогтоогдож байх бөгөөд өөрсдийн шунахай зорилгыг гүйцэлдүүлэхээр байгууллагын эд хөрөнгийг засвар хийж байсан тээврийн хэрэгсэлд ачиж, улмаар гэмт хэрэг үйлдэгдэж буйг мэдээгүй гэрч болох Д.ийг ашиглан тээврийн хэрэгслийг жолоодуулан явж байгууллагын хяналтын бүсээс гарахаар завдсан болох нь хангалттай тогтоогддог.

Гэмт хэргийн завдалтын үед субъект тодорхой үр дүнд хүрэхэд чиглэсэн үйлдэл хийсэн байдаг бол бэлтгэх үед ирээдүйд гэмт хэрэг үйлдэх нөхцөл “бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдгаараа гэмт хэргийн завдалт болон бэлтгэх үе шат ялгагдах бөгөөд анхан шатны шүүхээс гэмт хэрэгт бэлтгэх, завдах үе шатуудад хууль зүйн алдаатай дүгнэлт хийж дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал болох шүүгдэгч нарын халдлагын зүйлийг өмчлөгчийн эзэмшлээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах идэвхтэй үйлдэл хийж эхэлснийг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Анхан шатны шүүх дүгнэхдээ тухайн старекс маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөн хийсэн, үйлдвэрийн бүсээс гарах чиглэлийн хөдөлгөөнд оролцсон нь , шүүгдэгч нараас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу гэрч Д., нарын үйлдлээр хийгдсэн гэж дүгнэхдээ Д.ийн “...Тухайн үед ******* надтай утсаар ярьж засвар үйлчилгээ хийсэн шар старексыг унаж шалгаж үзэх хэрэгтэй байгаа талаар механик т мэдэгдэхэд таныг дуудаад унаж шалгаад үзчих өөрөө ажилтай завгүй байна гэж хэлсэн гэхээр нь би *******ид итгээд механик тай холбогдож намайг улсын дугаартай шар старекс машиныг шалгаж үз гэж хэлсэн юм уу гэж асууж тодруулаагүй болон тухайн тээврийн хэрэгслийг унаж шалгахдаа дотор гадна талд ямар нэгэн эд зүйл ачсан болон өөр эвдрэл гэмтэл байгаа эсэхийг шалгаж үзээгүй нь миний буруу. Тээврийн хэрэгслийг шалгаж үзэхээр катын гражид очиход шалгаж үзэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь асаалттай байсан ба унаж үзэхэд бэлэн гэж хэлэхээр нь тээврийн хэрэгслийг шалгаж үзэлгүй жолоодсон юм. Тэгээд жолоодох үед арын хэсэгт эд зүйл ачсан эсэхийг мэдээгүй. Механик яг надтай өөрөө холбогдож дээрх тээврийн хэрэгслийг шалгаж үзэх галаар ажлын чиглэл өгөөгүй ба засварчин *******ийн хэлсэн үгэнд итгэж л тээврийн хэрэгслийг унаж явсан юм...” гэх мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэг, .2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Эсэргүүцлийн агуулга нь анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. Прокуророос *******, ******* нарыг бүлэглэн машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч үйлдвэрийн байрнаас гарахыг завдсан гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн дэх хэсэг, 3. дүгээр зүйлийн , 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлаад мөн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс шүүгдэгч ******* ******* нар нь тухайн эд зүйлийг тээврийн хэрэгслийн тээшинд ачиж үйлдвэрийн бүсээс гарах боломжгүй гэдгийг урьдчилан мэдэж байсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзээд прокурорын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон санаа зорилго тогтоогдож байгаа бөгөөд өөрсдийн шунахайн зорилгыг гүйцэлдүүлэхээр байгууллагын эд хөрөнгийг засвар хийж байсан тээврийн хэрэгсэлд ачиж улмаар гэмт хэрэг үйлдэгдэж буйг мэдээгүй ийг ашиглан тээврийн хэрэгслийг жолоодуулан явж байгууллагын хяналтын бүсээс гарахаар завдсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн. Гэмт хэргийн халдлагын үед субъект нь тодорхой үр дүнд хүрэхэд чиглэсэн үйлдэл хийсэн байдаг бол бэлтгэх үед ирээдүйд гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдгаараа гэмт хэргийн завдалт болон бэлтгэх үе шат нь ялгагддаг. Анхан шатны шүүх дүгнэхдээ тухайн старекс маркийн тээврийн хэрэгсэл үйлдвэрийн бүсээс гарах чиглэлийн хөдөлгөөнд оролцсон нь шүүгдэгч нараас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу гэрч н., н.Сэргэлэн нарын үйлдлээр хийгдсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0 дугаар сарын 9-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Анхан шатын шүүхийн 2023 оны 0 дугаар сарын 9-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* тайлбартаа:

Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн үеийн 750 кг хөнгөн цагааныг тухайн үед буцаагаад авчихсан байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* тайлбартаа:

Шүүгдэгч *******, ******* нар нь эрх зүйн ухамсрын хүрээнд үйлдвэрийн хашаанаас тухайн үйлдвэрийн өмчлөлийн зүйлийг гаргаж болохгүй гэдгийг маш сайн ойлгож байсан. Бүсчлэлээс гарсан тохиолдолд харуулын пост дээр байнга шалгадаг. Эрх зүйн асуудлыг ойлгож байсан гэж харж байна. Ийм нөхцөл байдал байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Дархан-уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэм буруутай этгээдээс үйлдсэн хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт буруу байна. Шүүхийн дүгнэлт буруу байснаар гэм буруутай этгээдүүдэд оногдуулах эрүүгийн хариуцлага оновчтой зөв болж чадсангүй.

Энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Тухайлбал:

2023 оны 05 дугаар сарын 5-ны өдөр Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн засварын граж дотор байсан дугуй хүрдэнд ороосон 250 кг жинтэй 750 000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан металлыг шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн улсын дугаартай Хьюндай Старекс загварын тээврийн хэрэгслийн багажид ачиж, үйлдвэрийн бүсээс гаргах явцад харуул, хамгаалалтын ажилтан уг тээврийн хэрэгсэлд шалгалт хийх явцад илрүүлсэн байна.

Гэмт хэрэг үйлдэхийг завдах гэдэг нь: Хэн нэгэн этгээд гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, бусдад хор, хохирол учруулахаар өөрөө болон бусадтай үгсэн тохиролцон бодож, төлөвлөн улмаар тэр үйлдлээ хийж эхэлсэн боловч гэмт этгээдүүдээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрч чадаагүй байх шинжийг илэрхийлдэг.

Тухайн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нар Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн засварын граж дотор байсан дугуй хүрдэнд ороосон 250 кг жинтэй 750 000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан металлыг улсын дугаартай Хьюндай Старекс загварын тээврийн хэрэгслийн багажид ачиж, үйлдвэрийн бүсээс гаргах явцад харуул хамгаалалтын ажилтан уг тээврийн хэрэгсэлд шалгалт хийх явцад илэрч, гэмт хэрэг туйлдаа хүрээгүй таслан зогсоогдсон байх тул шүүгдэгч нар бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэж байсан гэж үзжээ. Гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх явцын гол анхаарах шалгуур нөхцөл бол Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх, ашиг сонирхолд шууд заналхийлсэн шинж байхгүй ёстой байдаг.

Гэтэл тухайн нөхцөл байдлаас үзэхэд Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн өмчлөлийн 750 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг үйлдвэрийн засварын гражаас тээврийн хэрэгсэлд ачиж гаргаснаас өмчлөгч этгээдийн өмчлөлд халдсан гэж үзэх ба улмаар үйлдвэрийн хяналтын бүсээс гарах явцдаа хамгаалалтын ажилтан илрүүлснээр гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байна.

Хэрвээ Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн өмчлөлийн 750 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл үйлдвэрийн засварын граж дотроо байж гэмт этгээдүүд хамгаалалтын ажилтнуудтай тохиролцох болон бусад аргаар үйлдвэрийн хяналтын бүсээс саадгүй гаргах аргаа боловсруулах явцдаа уг үйлдэл илэрсэн бол гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж /тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлж байсан/ гэж үзэж болно.

Энэ үед эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх, ашиг сонирхолд шууд заналхийлсэн нөхцөл байдал байхгүй байгааг анхаарах нь зүйтэй.

Дээд шатны прокурор анхан шатны шүүх дээрх хэргийг гэмт хэрэг бэлтгэх үйл явц гэж дүгнэсэн дүгнэлтийг хууль бус гэж үзэж эсэргүүцэл бичсэн ба шүүх уг хэргийг хулгайлах гэмт хэргийн завдалт гэж үзсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах асуудал яригдах тул энэ талаар дээд шатны прокурор эсэргүүцэлдээ дурдаагүй байна гэж үзэхийн зэрэгцээгээр давж заалдах шатны шүүх ч ямар нэг дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Түүнээс гадна анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд ноцтойгоор нөлөөлж болох доорх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй байна.

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2023 оны 05 дугаар сарын 5-ны өдөр 09 цаг 0 минутын орчим намайг ажил дээрээ авто катын гражид сэлбэг хүлээгээд сууж байтал механик над руу залгаад “ Хажууд чинь байгаа засварчид юу хийж байна. Чи хараад өгөөч. ” гэж хэлэхээр нь би катын граж дотор байдаг өрөөнөөс засварын том заал руу харахад , ******* хоёр шар өнгөтэй старекс маркийн автомашины арын тээш рүү том бөөрөнхий хэлбэртэй эд зүйлийг өргөж ачиж байсан. .... Тэр 2 ахыг эд зүйл ачиж байх үед тухайн машины жолооны хүрд дээр туранхай биетэй, бор царайтай эмэгтэй сууж байсан. Би тэр жолоочийг танина. Манай байгууллагад жолооч хийдэг. эгч байсан.

Тухайн үед катын гражны том заалыг дотроос нь цоожилсон байсан. Яагаад гэвэл намайг механик дуудахад нь би гражнаас гарах гэтэл цоожилсон байсан юм.

, ******* хоёр намайг харчхаад машины багажаас бууж ирээд надтай юм яриагүй. Харсан зүйлийг механикт хэлсэн.” гэх мэдүүлэг /-р хавтаст хэргийн 25 тал/,

Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Миний бие 2023 оны 05 дугаар сарын 5-ны өглөө 07 цаг 0 минутад ажил дээрээ очиж тухайн өдөр ажиллах ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон хийж гүйцэтгэх ажлын талаар үүрэг өгөөд ажилд нь гаргасан.

Удалгүй залгаад “Ахаа шар старексийг гарахад нь шалга гэж хэлээрэй. Юм гаргаж байна” гэх мэдээллийг өгсөн юм. Тэгээд би харуулын албатай холбогдож улсын дугаартай тээврийн хэрэгслийг гарах үед нь заавал шалга гэж хэлсэн.

  цаг 27 минутад   над руу залгаад “ Машинд засвар хийгээд дууслаа. Гэмтэл арилсан эсэхийг шалгах хэрэгтэй байна. Жолооч Д.ээр шалгуулчих уу.” гэж асуухаар нь Би өөрөө шалгана гэж хэлсэн. Д.т уг авто машины шалга гэсэн үүрэг өгөөгүй. гэх мэдүүлэг /-р хавтаст хэргийн 39 тал/,

Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 5-ны өдөр 08 цагт Гансүхээс ээлж хүлээж авсан. Тухайн үед улсын дугаартай мөнгөлөг өнгийн старекс маркийн тээврийн хэрэгслийг шалгаж хүлээж авах зааварчилгааг механикчаас авч уг машинтай граж дотор ороход *******, хоёр байсан. Өөр хүн байгаагүй.

Би шар старекс машиныг жолоодож *******, 2 гражийн хаалгыг надад нээж өгөөд машины урд хамт сууж үйлдвэрийн хяналтын 5 дугаар пост дээр очиход харуул бид нарыг зогсоож машинд шалгалт хийхэд арын ачааны хэсгээс хайрцагтай эд зүйл, 2 ширхэг бөөрөнхий хэлбэртэй овор хэмжээ ихтэй эд зүйлийг харуулын 2 залуу машинаас өргөж буулгаж авч үлдсэн.” гэх мэдүүлэг / -р хавтаст хэргийн 35 тал/,

Гэрч   “... Хяналтын 5-р цэгт үүрэг гүйцэтгэж байхад улсын дугаартай тээврийн хэрэгслийг ээлжийн жолооч Д. жолоодож, *******, хоёр сууж ирсэн.” / -р хавтаст хэргийн тал/, гэсэн байна.

Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд:

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн засварын граж дотор байсан дугуй хүрдэнд ороосон 250 кг жинтэй 750 000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан металлыг улсын дугаартай Хьюндай Старекс загварын тээврийн хэрэгслийн багажид ачиж үйлдвэрийн хяналтын бүсээс гаргахыг оролдсон этгээдүүд бол Д. *******, хоёр байхад шүүгдэгч Д. энэ үйлдэл холбогдолд ямар нотлох баримтаар хэрхэн холбогдсон нь ойлгомжгүй бөгөөд уг автомашиныг ээлжийн жолооч шалгаж үзэхээр үйлдвэрийн бүсээр гарч байна гэж харуул хамгаалалтын ажилтныг хуурч мэхлэх, төөрөгдөлд оруулах зорилго агуулж байсан байж болзошгүй  нөхцөл байдал байгааг шүүх, прокурор анхаарч үзэх шаардлагатай байна.

Прокурор хэргийн үйл баримтыг хөтөлбөргүй, бүрэн тогтоох үүднээс гэрч, шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг хэзээнээс өөрчлөгдөж өөрөөр мэдүүлэг өгөх болсон шалгаан нөхцөлийг нарийвчлан тогтоож эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүхийн аль нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа, аль нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгааг тодорхой дурдсан шийдвэр гаргах ёстой гэж давж заалдах шатны шүүх үзэж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн ., .2., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           . Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

            2. Шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

           3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

    ГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

               ШҮҮГЧ                                                          З.ТӨМӨРХҮҮ

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР