Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 197/ШШ2025/04091

 

 

 

 

 

 

 

 

2025 04 08 197/ШШ2025/04091

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******, 706 тоотод үйл ажиллагаа явуулах ......... ББСБ ХХК /РД:5928907-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,, Ганбаатар овогтой ........д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.530.737,09 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг 2025 оны 01 сарын 03-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 191/ШЗ2025/00467 дугаар захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ......... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Г......... нь ......... ХХК-тай 2023 оны оны 12-р сарын 15-ны өдөр 202312000061 дугаартай, хэрэглээний лизингийн зээлийн гэрээ байгуулан, 6.149.900 төгрөгийг сарын 3.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлөөр зээлж авсан.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй 2024 оны 02 сарын 16-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Иймд Г.........гаас хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5.412.213,33 төгрөг, зээлийн хүү 1.118.523,76 төгрөг, нийт төлбөр 6.530.737,09 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Г......... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

......... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 6.530.737 төгрөгийг 2025 оны 4 сарын 22-нд 500.000 төгрөг, 2025 оны 5 сарын 22-нд 500.000 төгрөг, 2025 оны 6 сарын 22-нд 500.000 төгрөг, 2025 оны 7 сарын 22-нд 500.000 төгрөг, 2025 оны 8 сарын 22-нд 500.000 төгрөг, 2025 оны 9 сарын 22-нд 500.000 төгрөг, 2025 оны 10 сарын 22-нд 500.000 төгрөг, 2025 оны 11 сарын 22-нд 500.000 төгрөг, 2025 оны 12 сарын 22-нд 500.000 төгрөг, 2026 оны 01 сарын 22-нд 500.000 төгрөг, 2026 оны 02 сарын 22-нд 500.000 төгрөг, 2026 оны 03 сарын 22-нд 500.000 төгрөг, 2026 оны 4 сарын 22-нд 500.000 төгрөг тус тус төлж бүрэн төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан хэрэглээний лизингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ......... ББСБ ХХК нь хариуцагч Г.........д холбогдуулан 2023 оны оны 12-р сарын 15-ны өдөр 202312000061 дугаартай, Хэрэглээний зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5.412.213,33 төгрөг, зээлийн хүү 1.118.523,76 төгрөг, нийт төлбөр 6.530.737,09 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г......... нь ......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилж буй 6.530.737,09 төгрөгийг хуваарийн дуу хэсэглэн төлөлт хийх замаар бүрэн барагдуулна гэсэн тайлбарыг тус шүүх цахимаар /вайберь/ ирүүлсэн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6.530.737,09 төгрөгийг хариуцагч Г......... нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хуваарийн дагуу хэсэгчлэн төлөлт хийх замаар бүрэн барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 119.442 төгрөгийн тал хувь болох 59.721 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.........гаас улсын тэмдэгтийн хураамжид 59.721 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Г......... нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД