Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 197/ШШ2025/04108

 

 

 

 

 

 

 

 

2025 04 08 197/ШШ2025/04108

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******, ...... ХХК-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,, Утас:88227669/ Шижир овогтой .....д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ болон гэрээний хохиролд тооцон нийт 3.004.462 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол,Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/01148 дугаартай захирамжаар тус шүүхэд харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ...... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

...Ш...... нь ...... ХХК-тай 2022 оны 03 сарын 24-нд туршилтын гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа манай компаниас зээлээр бараа бүтээгдэхүүн худалдан авч, үлдэгдэл 2.276.465 төгрөг төлөөгүй, мөн баримтын тооцооны үлдэгдэл 558.000 төгрөг төлөөгүй өнөөг хүрсэн.

Иймд Ш......гаас компанид төлөх ёстой нийт төлбөр 2.834.462 төгрөг, хугацаандаа төлөөгүйн улмаас компанид учруулсан хохирол болох 170.000 төгрөг, нийт 3.004.462 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. гэжээ.

 

Хариуцагч: Ш...... нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт::

Нэхэмжлэлийн шаардлага нийт шаардлага 3.004.462 төгрөгөөс 2.376.462,41 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 800.000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн байгаа. Одоо үлдэгдэл төлбөр болох 1.576.762,41 төгрөгийг 2025 оны 04 сарын 15-ны өдрийн дотор төлж баарагдуулна. гэжээ.

 

Нэхэмжлэгч: ...... ХХК-аас шүүхэд гаргасан хүсэлтэд:

...Хариуцагч Ш...... нь ...... ХХК-д төлөх ёстой төлбөрөөс төлж барагдуулан, үлдэгдэл 1.576.462,41 төгрөгийн төлбөрөө 2025 оны 04 сарын 15-нд төлж барагдуулах хүсэлт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасган, нийт 1.576.462,41 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон талуудаас хэрэгт гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч Ш......д холбогдуулан зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ болон гэрээний хохиролд нийт 3.004.462 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш...... нь ...... ХХК-д төлөх ёстой төлбөрөөс төлж барагдуулсаар 1.576.462,41 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1.576.462,41 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ш...... нь нэхэмжлэлээс үлдсэн төлбөрийн 1.576.762,41 төгрөгийг 2025 оны 04 сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.

Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч Ш......д холбогдуулан зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ болон гэрээний хохиролд нийт 3.004.462 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган 1.576.462,41 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ш...... нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сарын 15-ны дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэргийн нөхцөлд зохигч талууд нэхэмжлэлийн үнийн тодорхой хэмжээнд буюу 1.576.762,41 төгрөгийн хэмжээнд харилцан тохирч эвлэрэн хэлэлцсэн гэж дүгнэхээр байна.

 

Хэргийн зохигч талуудын дээрх тохиролцоо хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66.201 төгрөгийн тал хувь болох 33.100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ш......гаас нэхэмжлэлийн багасгасан шаардлага 1.576.462,41 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 40.173 төгрөгийн тал хувь болох 20.086 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч Ш......гаас зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ болон гэрээний хохиролд нийт 3.004.462 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагын хэмжээг багасгаж, 1.576.462,41 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ш...... нь хүлээн зөвшөөрч 2025 оны 04 сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66.201 төгрөгийн тал хувь болох 33.100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ш......гаас улсын тэмдэгтийн хураамжид 20.086 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Некст групп ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ш...... нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

  

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД