Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 197/ШШ2025/04132

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 08 197/ШШ2025/04132

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******, 29-5 тоотод үйл ажиллагаа явуулах /РД:2658275 /, .......... ХХК-ийн гаргасан,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,*******,*******,*******, .......... ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.518.755 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 01 сарын 03-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 191/ШЗ2025/01139 дугаар захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: .......... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд:

.......... ХХК нэхэмжлэлтэй .......... ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч төлбөрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .......... ХХК нь хариуцагч .......... ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.518.755 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хариуцагч .......... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч барагдуулсан үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг гаргасан байна.

Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч .......... ХХК нь хариуцагч .......... ХХК-д холбогдуулж гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.518.755 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр татгалзсан хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.251 төгрөгийн тал хувь буюу 19.625,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч .......... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 19.625,5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид .......... ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД