Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 197/ШШ2025/04172

 

 

 

 

 

 

 

 

2025 04 09 197/ШШ2025/04172

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******, Шинэ налайх 8-32 тоотод үйл ажиллагаа явуулах Ж...... /РД:ГН91122317/-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******, Дашзэвэг овогтой .....т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 01 сарын 03-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 191/ШЗ2025/00403 дугаар захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Ж...... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж...... миний бие Д......ийн хүсэлтээр 2024 оны 09 сарын 21-ний өдөр 26.000.000 төгрөгийн үнэтэй Hyundai mighty машиныг урьдчилгаа төлбөрт 10.0 сая төгрөг авч, 12 сая төгрөгт Toyota pruis 30 маркийн машинаар бартер хийж худалдсан. Үлдсэн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн дотор төлнө гэсэн боловч төлөөгүй. Гэрээнд үлдэгдэл 4.000.000 төгрөгийг сарын хугацаатай хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Улмаар гэрээний хугацаа дуусаж .....аас мөнгөө нэхэхэд өнөө маргаашгүй өгнө гэж худлаа хэлээд үлдэгдэл мөнгө 4.0 сая төгрөгийг өгөхгүй байна. Иймд Д......аас 4.000.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Д...... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага 4.000.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 07 сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, депозит дансны хуулга зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж...... нь хариуцагч Д......т холбогдуулан автомашин Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 4.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д...... нь Ж......ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилж буй 4.000.000 төгрөгийг 2025 оны 07 сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж......ын нэхэмжлэлийн шаардлага 4.000.000 төгрөгийг хариуцагч Д...... нь 2025 оны 07 сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 78.950 төгрөгийн тал хувь болох 39.475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д......аас улсын тэмдэгтийн хураамжид 39.475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж......т олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Д...... нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД