| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00577/И |
| Дугаар | 317/ШШ2025/00280 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 317/ШШ2025/00280
|
2025 03 11 |
317/ШШ2025/00280 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Таймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овогт О У,
Хариуцагч: тоотод оршин суух Т овогт Т Сд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: О.У,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х,
Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтанчимэг,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч О.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.У миний бие анх Таймгийн Э сумын нутаг дэвсгэр Ш задгайд байрлах газарт нэгж талбарын *** дугаарт бүртгэгдсэн 3 га газрыг аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаар захирамжаар, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулж, 000695648 дугаартай, Газар эзэмших эрхийн гэрчилгээ авч одоог хүртэл хууль ёсоор эзэмшиж байна.
Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 16-ны №04176-2020/006 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г шинэчлэн байгуулсан. 2022 онд энэхүү газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Таймгийн Э сумын Газрын албатай №04176-2022/00253 дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулж, Улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгүүлсэн. Ингээд эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаар бүхий, *** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.
Гэтэл миний эзэмшлийн газрын тал хэсэгт буюу 1,5 га газар дээр Т.С гэх хүн байшин барьж, жуулчны жижиг отог барьчихсан хууль бусаар эзэмшиж байна. Миний бие удаа дараа очиж, миний эзэмшлийн газрыг чөлөөлж өгөх талаар шаардлага тавьсан боловч хүлээж авахгүй, өнөөдрийг хүртэл газрыг чөлөөлж өгөхгүй, хууль бусаар эзэмшиж, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөөр байна.
Иймд миний эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаар бүхий, *** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг Т.Сгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х миний бие О.У гаргасан хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Т.С нь ТШ задгайд төрж, өсөн өнөөдрийг хүртэл тус газарт нөхөр, хүүхдүүдийн хамт амьдарч байгаа ба хариуцагч Т.Сгийн төрж өссөн ТШ задгай гэх газар нь түүний аав, ээж, эмээ, өвөө ч мөн амьдарч байсан газар юм. О.У нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Таймгийн Э сумын Засаг даргын А/255 дугаар шийдвэрээр газар ашиглах эрхтэй болсон хэмээн бичсэн байх боловч хариуцагч Т.С нь гэр бүлийн хамтаар 2017 оноос ч өмнө өөрсдийн одоо амьдарч буй газартаа амьдарч байсан. Т.Сгийн төрж, өссөн цагаасаа хойш амьдарч, дээр нь барилга байшин барин амьдарч байгаа тус газрыг Т.Сд огт мэдэгдэхгүйгээр өөр нэгэн этгээдэд эзэмшүүлэх боломжгүй. Учир нь хууль тогтоомжийн дагуу газар олгохдоо тухайн газар хэн нэгэн этгээдийн эзэмшил, ашиглалтын газартай давхцаж байгаа эсэх, тухайн газрыг олгосноор өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй эсэхийг заавал тогтоосон байх ёстой бөгөөд дээрх ажиллагаа явагдаагүй, Т.Сд түүний амьдарч буй газрыг өөр бусад этгээдэд эзэмшүүлж буй талаар огт мэдэгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс О.У иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-4), Таймгийн Э сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/118 дугаар албан бичиг (хх-5), Таймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07/82 дугаар албан бичгийн хуулбар (хх-6), О.У *** нэгж талбарын дугаар бүхийн, 3 га газрын газар эзэмших гэрчилгээний хуулбар (хх-7), Таймгийн Э сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаар захирамжийн хуулбар (хх-8), 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 220 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний хуулбар (хх-9-12), 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 04176-2020/006 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний хуулбар (хх-13-16), О.У эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг (хх-17), О.У *** нэгж талбарын дугаар бүхий, 3га газрын газар эзэмших гэрчилгээний хуулбар (хх-18), 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04176-2022/00253 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний хуулбар (хх-19-22), О.У *** нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зураг (хх-23), 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б шүүхэд гаргасан хүсэлт (хх-36),О.У 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд гаргасан хүсэлт (хх-37),О.У 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд гаргасан хүсэлт, зураг (хх-47-49), (хх-), 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-101), Таймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 123/ШЗ2024/0560 дугаар захирамжийн хуулбар (хх-102-104), 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-125) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Хариуцагчаас Т.Сгийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-27), 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд гаргасан хүсэлт (хх-34), Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг (хх-35), 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0379 дүгээр итгэмжлэл (хх-44), 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-45), 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-46), 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-50), Налайх дүүргийн Налайх хот тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 168 дугаар албан бичиг, хавсралт (хх-51-61), 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-87-88), Таймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 123/ШЗ2024/0444 дүгээр захирамжийн хуулбар (хх-89-91), Горхи-Тбайгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 409 дүгээр албан бичиг (хх-126), өмгөөлөгч Э.Хы 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25/17 дугаар албан бичиг (хх-127), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/5084 дүгээр албан бичиг (хх-129), Таймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07/01 дүгээр албан бичиг (хх-130), Т.Сгийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Таймгийн Засаг даргад гаргасан гомдол (хх-131-132), 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-177), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
5. Шүүхээс Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/1945 дугаар албан бичиг (хх-82), Таймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 321 дүгээр албан бичиг (хх-106), Таймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 123/ШЗ2024/0560 дугаар захирамжийн хуулбар (хх-107-109), зэрэг баримтуудыг шүүх бүрүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Шүүх О.У нэхэмжлэлтэй, Т.Сд холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.-Нэхэмжлэгч О.У нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2017 онд Г.Д гэх хүнээс өөрийн авлагад тухайн газрын эрхийг шилжүүлж авсан. Жил болгон тухайн газрын төлбөрийг төлөөд явж байсан. 2019 онд хэмжээ авах гээд очиход айл ирээд худаг гаргаж, гэр барьсан байсан. Энд хүмүүс юм бариад байна гээд газрын албанаас асуухаар мэдэхгүй гэсэн. Нэг хүнтэй тааралдсан. Өөдөөс загнаж, уурлаад байсан. Нэрийг нь асуухад хариу өгөөгүй. Таймгийн Э сумын Засаг дарга болон газрын албатай ярихаар шүүхэд ханд гэж хэлсэн. 2023 онд ойр хавийн хүмүүсээс асууж байж хэн гэдэг хүн байгаа талаар нэрийг олсон. Барилга барих зөвшөөрөл өгөөгүй байсан. Шүүхэд баримт бичиг бүрдүүлж өгөхөд дараагийн шатны байгууллагад гомдол гаргах ёстой гэж буцаагдсан. Дээд шатны байгууллагад гомдол гаргаад дараа нь шүүхэд хандсан. Хариуцагч Т.Сгаас Таймгийн Э сумын 3 дугаар багт байрлах Ш задгай гэх *** нэгж талбарын дугаартай 3 га газрыг чөлөөлж өгнө үү гэв.
3.-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х болон хариуцагчийн өмгөөлөгч Э.Х нар нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Нэхэмжлэгч О.У нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаартай Таймгийн Э сумын Засаг даргын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Таймгийн Э сумын 3 дугаар багт байрлах Ш задгай гэх *** нэгж талбарын дугаартай 3 га газрыг эзэмшиж эхэлсэн. Тухайн газарт байгаа иргэнийг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. 2010 оноос хойш нөхөр Д.Э гэх хүнтэй танилцаад тухайн газар дээр амьдарч ирсэн. Хавтаст хэрэгт тог, хогны төлбөр төлж байсан баримт байгаа. Т.С нь Д.Э хөрөнгөөр хувийн орон сууцыг барьсан. Т.Сд төрийн захиргааны байгууллагаас өөр хүний нэр дээрх эзэмшил газар гэх ямар нэгэн шаардлага гарж байгаагүй. Т.Сгийн амьдарч байсан хаягийн хувьд Налайх дүүргийн 6 дугаар хороо, Ш задгай, 11 тоот гэх хаягт байдаг. Тухайн маргаан бүхий *** нэгж талбарын дугаарт хамаарах газар нь Таймгийн Э сумын газар нутагт хамаарч байгаа боловч тусгай хамгаалалтай газар нутагт хамаарч байгаа. Газрын тухай хуулиар Таймгийн Э сумын Засаг даргад тусгай хамгаалалтай газарт газар эзэмших эрхийг олгох эрх байхгүй, тусгай хамгаалалтай газрыг аялал жуулчлалын сайд олгох зохицуулалттай. Иргэний хуулийн 106 дугаар зүйлээр шаардаж байгаа бол О.У газар нь хүчин төгөлдөр байх ёстой. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Горхи-Тбайгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 409 тоот албан бичигт хууль бус захиргааны акт гэсэн тайлбарыг ирүүлж байсан. Тухайн албан бичиг хавтаст хэрэгт байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн
О.У иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-4), Таймгийн Э сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/118 дугаар албан бичиг (хх-5), Таймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07/82 дугаар албан бичгийн хуулбар (хх-6), О.У *** нэгж талбарын дугаар бүхийн, 3 га газрын газар эзэмших гэрчилгээний хуулбар (хх-7), Таймгийн Э сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаар захирамжийн хуулбар (хх-8), 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 220 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний хуулбар (хх-9-12), 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 04176-2020/006 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний хуулбар (хх-13-16), О.У эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг (хх-17), О.У *** нэгж талбарын дугаар бүхий, 3га газрын газар эзэмших гэрчилгээний хуулбар (хх-18), 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04176-2022/00253 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний хуулбар (хх-19-22), О.У *** нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зураг (хх-23), Т.Сгийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-27), 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд гаргасан хүсэлт (хх-34), Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг (хх-35), 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б шүүхэд гаргасан хүсэлт (хх-36),О.У 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд гаргасан хүсэлт (хх-37), 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0379 дүгээр итгэмжлэл (хх-44), 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-45), 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-46), О.У 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд гаргасан хүсэлт, зураг (хх-47-49), 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-50), Налайх дүүргийн Налайх хот тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 168 дугаар албан бичиг, хавсралт (хх-51-61), Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/1945 дугаар албан бичиг (хх-82), 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-87-88), Таймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 123/ШЗ2024/0444 дүгээр захирамжийн хуулбар (хх-89-91), 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-101), Таймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 123/ШЗ2024/0560 дугаар захирамжийн хуулбар (хх-102-104), Таймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 321 дүгээр албан бичиг (хх-106), Таймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 123/ШЗ2024/0560 дугаар захирамжийн хуулбар (хх-107-109), 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-125), Горхи-Тбайгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 409 дүгээр албан бичиг (хх-126), өмгөөлөгч Э.Хы 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25/17 дугаар албан бичиг (хх-127), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/5084 дүгээр албан бичиг (хх-129), Таймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07/01 дүгээр албан бичиг (хх-130), Т.Сгийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Таймгийн Засаг даргад гаргасан гомдол (хх-131-132), 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-177), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Т.С нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0379 дүгээр итгэмжлэлээр Б.Хд олгосон байна. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч Т.Сгийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 3 жилийн хугацаатайгаар Б.Хд олгосон болох нь тогтоогдож байна. /хх-ийн 44 дугаар хуудас/,
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөгч Э.Хтай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулсан байна. /хх-ийн 46 дугаар хуудас/,
Харин нэхэмжлэгч О.У нь өөрийн хүсэлтээр эрх зүйн туслалцаа авахаар 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгч М.Б, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөгч Д.О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Д.О, М.Б нараас татгалзаж өмгөөлөгч С.Бг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. /хх-ийн 37, 47, 125 дугаар хуудас/,
7. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
8. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд эрхээ хэрэгжүүлэхийн тулд тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, шударга эзэмшигч байхыг ойлгоно.
9. Хөрөнгийн өмчлөх эрхийн тухайд:
Газрын тухай хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар газар өмчлөх, эзэмшиж ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосноор үүсдэг.
Нэхэмжлэгч О.У нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар Таймаг, Э сум, 3 дугаар баг, Ш задгай гэх газар байрлах, *** нэгж талбарын дугаартай, 3 га талбайтай, улсын бүртгэлийн *** дугаар бүхий газрын хууль ёсны өмчлөгч, шударга эзэмшигч болох нь Таймгийн Э сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаар захирамж, Таймгийн Э сумын 3 дугаар баг, Ш задгай гэх газар байрлах, *** нэгж талбарын дугаартай, 3 га талбайтай, улсын бүртгэлийн *** дугаар бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэргээр нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 7, 8, 18, 23 хуудас/
9.1. Нэхэмжлэгч О.У нь Таймгийн Э сумын даамал Э.Э иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 220 дугаар гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 04176-2020/006 дугаар гэрээ, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04176-2022/00253 дугаар гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд гэрээний дагуу улсын бүртгэлийн нэгдсэн санд мэдээллээ баталгаажуулж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 9-22 дугаар хуудас/,
10. О.У тус маргаан бүхий газрын талаар Таймгийн Э сумын Засаг даргад хандсан байх бөгөөд Таймгийн Э сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/118 дугаар албан бичигт:
Иргэн таны 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг судалж үзээд, хариуг хүргүүлж байна.
Иргэн О.У нь сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаар захирамжаар тус сумын Баянтуул (3-р) багийн Ш задгайд 3.0 га аялал, жуулчлалын зориулалттай газрыг эрх шилжүүлэн эзэмшиж, газрын кадастрын мэдээллийн санд *** нэгж талбарын дугаартай бүртгэгдсэн байна.
...Таны эзэмшлийн газарт тус сумаас иргэн Т.С болон бусад этгээдэд нэгж талбар давхцуулан олгоогүй бөгөөд уг асуудлыг холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж эрх бүхийн байгууллагаас тодорхойлжээ. /хх-ийн 5 дугаар хуудас/,
11. Иймд дээрх Засаг даргын хариу албан бичгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч О.У зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
12. Таймгийн Э сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Э.Х нар нь маргасан.
13. Учир нь Горхи-Тбайгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 409 дүгээр албан бичигт ...Таймгийн Э сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаар захирамжаар иргэн О.Уд эзэмшүүлэх шийдвэр гаргасан 1104061501 нэгж талбарын дугаартай газар нь Горхи-Тбайгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хязгаарлалтын бүсэд олгогдсон байна. Таймгийн Э сумын Засаг дарга нь аялал жуулчлалын зориулалтаар *** нэгж талбарын дугаартай газрыг олгохдоо хамгаалалтын захиргаанаас ямар нэг санал аваагүй дээрх хуулийн заалтыг тус тус зөрчиж захиргааны илт хууль бус захирамж гаргасан байна гэсэн талаар дурджээ.
11.1 Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана, 14.1.1-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж зааснаар тусдаа хуулиар зохицуулсан, уг Засаг даргын захирамжтай холбоотой гомдол гаргах эрх нь нээлттэй бөгөөд харин маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтаар нотлоогүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ. /хх-ийн 127 дугаар хуудас/,
11.2. Таймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 151/Ш32024/02529 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар Таймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 123/ШЗ2024/0444 дугаар Захиргааны хэрэг үүсгэх, гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай захирамжтай захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдтэл О.У нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Сд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
11.3. Ингээд Таймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 123/ШЗ2024/0560 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт заасныг баримтлан Таймгийн Э сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 369 дүгээр захирамжаар иргэн Х.Маамаад, Таймгийн Э сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/516 дугаар захирамжаар иргэн Г.Дт, Таймгийн Э сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаартай захирамжаар иргэн О.Уд тус тус газар эзэмшүүлсэн шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Т.Сгийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.
11.4. Захирамж гарснаас хойш 30 хоногийн дотор Т.С нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргаагүй учир нэхэмжлэгч О.У нь хэргийн сэргээлгэх хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргажээ. /хх-ийн 101 дүгээр хуудас/,
12. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй, мөн хуулийн 135.4-т Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй гэж заасан зохицуулалт нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгтэй холбоотой бөгөөд ямар нөхцөл бүрдсэн үед газрын ашиглалтад нөлөөлөхийг хориглож болохгүйг зохицуулсан байна.
13. Дээрх хуулийн зохицуулалт үзэл баримтлалаас үзвэл нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа хариуцагчийн эзэмшил нь хууль бус болох нь нотлогдсон байхыг шаарддаг тул нэхэмжлэгч О.У нь маргаан бүхий газарт хариуцагч Т.Сгаас шаардах эрхтэй байна.
14. Тухайн маргаан бүхий газрыг чөлөөлүүлэх талаар нэхэмжлэгч шаардлага тавьсан болох нь Таймгийн Эрдэн сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/118 дугаар албан бичиг, Таймгийн Газрын харилцаа барилаг хот байгуулалтын газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07/82 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 5, 6 дугаар хуудас/,
15. Харин хариуцагч талаас Налайх дүүргийн Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 168 дугаар албан бичгийн дагуу Т.С нь нэхэмжлэгч О.Уянгыг тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаас өмнө амьдарч байсан хог хаягдлын хураамжийг 2014 оны 09 дүгээр сараас төлж байгаа гэх ч уг баримт бүхий газрын байршил нь Налайх дүүрэг, 6 дугаар хороо, Г-Ш 0 Т-11 тоот Д.Э газар болох нь тогтоогдож байна. Гэвч маргаан бүхий газар нь Таймаг, Э сум, 3 дугаар баг, Ш задгай гэх газар бөгөөд энэхүү газартай холбоогүй өөр газрын хог, хаягдлын хураамжийг нотлох баримтаар өгснийг үнэлэх боломжгүй байна. /хх-ийн 51-61 хуудас/
16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Т.С нь багаасаа энэ газарт оршин сууж байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүнийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
17. Мөн тухайн газраа өмчлөх, эзэмших талаар холбогдох эрх бүхий байгууллагад удаа дараа хандаж байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүнийг нотолсон нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй учир энэхүү тайлбар нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.
Удаан жил хашаа барьж оршин сууж байгаа газар өмчлөгч нь өөрийн газрын хилийг мэддэг, эсхүл мэдэх бололцоотой, газар өмчлөгч хашааг өөрөө барьсан бусдаар гүйцэтгүүлсэн эсэхээс үл хамааран бусдын өмчлөх эрхтэй газрын хилийн цэгийг кадастрын цэгийн дагуу мэдэх үүрэгтэй тул хариуцагч Т.Сг бусдын эзэмшил ашиглалтын газар хууль бусаар амьдарч байгаа гэж үзнэ. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар тухайн маргаж буй газарт Т.С нь 2010 оноос хойш амьдарч байгаа үйл явдалд маргаагүй байна.
18.-Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч О.У нь хариуцагч Т.Сгийн хууль бус эзэмшлээс Таймаг, Э сум, 3 дугаар баг, Ш задгай гэх газар байрлах, *** нэгж талбарын дугаартай, 3 га талбайтай, улсын бүртгэлийн *** дугаар бүхий газрыг чөлөөлүүлэх нь зүйтэй байна.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.У улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Сгаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Уд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.-Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Таймаг, Э сум, 3 дугаар баг, Ш задгай гэх газарт байрлах, *** нэгж талбарын дугаартай, 3,000 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *** дугаар бүхий газрыг Т.Сгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.У улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Сгаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Уд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Таймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ