Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 123/ШШ2025/0016

 

 

 

 

 2025         02           26                                        123/ШШ2025/0016

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *************ийн дүгнэлттэй Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч *************д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч ************* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч ************* би Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн дүгнэлттэй уншиж танилцлаа. Би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02500** дугаар шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт хуулийн зүйл заалтыг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах" гэж өөрчлөлт оруулах дүгнэлт ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. [1]

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч ************* нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зөрчил гаргагч “Д.......... групп” ХХК-д шийтгэл оногдуулсан 02500** дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт хуулийн зүйл заалтыг Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14.1 гэж бичсэнийг Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *************ээс дээрх хуулийн заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах...” гэж өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлт бичжээ.

Хариуцагч Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч ************* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.

Шүүхээс хариуцагч гомдолын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно. [2]

Иймд Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *************ийн дүгнэлтийг хариуцагч Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч ************* хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *************ийн гомдолтой Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч *************д холбогдох “Төв аймгийн Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан хошууч Л.*********ын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №02500** дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон” хэсэгт “... Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах ...” гэж өөрчлөлт оруулах” шаардлага бүхий гомдлыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *************ийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                        Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

[1] хэргийн 29 дүгээр тал,

[2] хэргийн 28 дугаар тал,