Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 317/ШШ2025/00322

 

 

 

 

2025 03 20 317/ШШ2025/00322

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Таймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овогт Д М,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.М нь Г.Бээс 2022 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Таймгийн З сумын 1 дүгээр баг Сэрүүн дэнжийн 29-6 тоотод байрлах 37 мкв 1 өрөө байрыг 16.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцжээ. Байр тухайн үед зээлийн барьцаанд байгааг хэлж, 2022 оны 10 дугаар сард зээлээ төлж дуусна, тэгээд таны нэр дээр шилжүүлж өгнө гэж худалдан авагч Д.Мд хэлсэн байдаг. Үүний дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Г.Б нь Д.Маас 3.000.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл худалдсан байраа болон зээлсэн мөнгөө өгөхгүй, утсаа авахгүй, оршин суух Таймгийн З сумын 1 дүгээр баг Цэлмэг хотхон 2 дугаар байр 1 тоот хаягтаа байхгүй байна.

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих ГБийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодорхойлж өгнө үү гэж тайлбарласан.

2. Нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0039 дүгээр итгэмжлэл (хх-3), 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Байр худалдах, худалдан авах урьдчилсан хүсэлт-ийн хуулбар (хх-4), 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Мөнгө зээлсэн хүсэлт-ийн хуулбар (хх-5), Таймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 266 дугаар тогтоолын хуулбар (хх-6), Таймгийн З сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 290 дугаар албан бичиг (хх-7), Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2.46/4329 дүгээр албан бичиг (хх-8), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Таймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 27/339 дүгээр албан бичиг (хх-18-19), Г.Бий иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-20), Таймгийн З сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 131 дүгээр албан бичиг (хх-25), зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Д.Мын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Д.М нь Г.Бээс 2022 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Таймгийн З сумын 1 дүгээр баг Сэрүүн дэнжийн 29-6 тоотод байрлах 37 мкв 1 өрөө байрыг 16.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцжээ. Байр тухайн үед зээлийн барьцаанд байгааг хэлж, 2022 оны 10 дугаар сард зээлээ төлж дуусна, тэгээд таны нэр дээр шилжүүлж өгнө гэж худалдан авагч Д.Мд хэлсэн байдаг. Үүний дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Г.Б нь Д.Маас 3.000.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл худалдсан байраа болон зээлсэн мөнгөө өгөхгүй, утсаа авахгүй, оршин суух Таймгийн З сумын 1 дүгээр баг Цэлмэг хотхон 2 дугаар байр 1 тоот хаягтаа байхгүй байна. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих ГБийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодорхойлж өгнө үү гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0039 дүгээр итгэмжлэл (хх-3), 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Байр худалдах, худалдан авах урьдчилсан хүсэлт-ийн хуулбар (хх-4), 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Мөнгө зээлсэн хүсэлт-ийн хуулбар (хх-5), Таймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 266 дугаар тогтоолын хуулбар (хх-6), Таймгийн З сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 290 дугаар албан бичиг (хх-7), Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2.46/4329 дүгээр албан бичиг (хх-8), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Таймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 27/339 дүгээр албан бичиг (хх-18-19), Г.Бий иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-20), Таймгийн З сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 131 дүгээр албан бичиг (хх-25), зэргээр хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Б нь Таймаг, З сум, 1 дүгээр баг, Номт цэлмэг 2 байр, 1 тоотод бүртгэлтэй боловч хаягтаа оршин суудаггүй болох нь нотлогдож байна.

4. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Д.М нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0039 дүгээр итгэмжлэлээр Л.Мд олгосон байна. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч Д.Мын нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 2 жилийн хугацаатайгаар Л.Мд олгосон болох нь тогтоогдож байна. /хх-ийн 3 дугаар хуудас/,

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргаж болно, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

5. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Бий хаана байгааг нэхэмжлэгч өөрөө олж тогтоох боломжгүй Таймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 27/339 дүгээр албан бичгээр Таймаг, З сум, 1 дүгээр баг, цэлмэг 2 дугаар байр, 1 тоотод оршин суух бүртгэлтэй гэх боловч Таймгийн З сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 131 дүгээр албан бичгээр уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.

6. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Бий оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Б овогт ГБ /РД:***/-г эрэн сурвалжилсугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Б овогт ГБ /РД:***/-г эрэн сурвалжлах, оршин суух газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Таймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4,  119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Таймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ТҮВШИНЖАРГАЛ