| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2025/0033/З |
| Дугаар | 123/ШШ2025/0027 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 123/ШШ2025/0027
2025 03 18 123/ШШ2025/0027
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.*********ийн дүгнэлттэй Төв аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.***********т холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Төв аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.*********** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төв аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.*********** миний бие Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.*********ийн дүгнэлттэй танилцлаа. Миний шийдвэрлэсэн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 00047** дугаартай шийтгэлийн хуудасны “олсон”, “шийдвэрлэх” хэсгүүдийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 19.9.6.1 гэснийг Зөрчлийн тухай хуулийн 13.9.6.1-д гэж өөрчлүүлэх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. [1]
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Төв аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.*********** нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зөрчил гаргагч С.Мөнхмандухайд шийтгэл оногдуулсан 00047** дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон” хэсэгт “... Зөрчлийн тухай хуулийн 19.9.6.1 гэснийг Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д заасан шийтгэл оногдуулах ...”, мөн “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад 19.9.6.1-д гэснийг 13.9-6.1-д гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахаар Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.********* прокурорын дүгнэлт бичжээ. [2]
Хариуцагч Төв аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.*********** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.
Шүүхээс хариуцагч гомдолын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно. [3]
Иймд Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.*********ийн дүгнэлтийг хариуцагч Төв аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.*********** хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.*********ийн гомдолтой Төв аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.***********т холбогдох “Олсон” хэсэгт “... Зөрчлийн тухай хуулийн 19.9.6.1 гэснийг Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д заасан шийтгэл оногдуулах ...”, мөн “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад 19.9.6.1-д гэснийг 13.9-6.1-д гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах...” шаардлага бүхий гомдлыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.*********ийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ