Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 305/ШШ2025/00244

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн **************** оршин суух, Б овогт Ц-н Д-н хүсэлттэй,

мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлтийн агуулга: 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *************** багт эцэг, эхийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2.Хүсэлтийн үндэслэл: Миний бие 1973 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ****** сумд төрсөн. Би 8 дугаар анги төгсөөд аав, ээжийнхээ хамт мал маллах болсон. Аав маань 2004 онд нас барсан бөгөөд би ээждээ хань бараа болж байсан. Би 2014 онд гэр бүлтэй болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малын А данс өрхийн тэргүүний буюу аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ****************** багт эцэг, эхийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3.Иргэний хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтууд:

- Ц-н Д-н иргэний үнэмлэхийн лавлагаа

- Д-н Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа

-Р-н М-н төрсний бүртгэлийн лавлагаа

-Ц-н Д-н төрсний бүртгэлийн лавлагаа

-Д-н Н-н төрсний бүртгэлийн лавлагаа

- Говь-Алтай аймгийн ******* сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05/Б тоот албан бичиг

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай Ц.Д-н эх С-н Д-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасан лавлагаа, эх баримтын хуулбар.

-Ц-н Д-н ************** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт тус аймгийн ***** сумын ****** багийн малчин өрхийн тэргүүлэгч М-н Ц-н 1990-2000 оны мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар

- Ц.Д-н гэрлэсний бүртгэлгүй лавлагаа

-Говь-Алтай аймгийн ******* сумын ***************ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай албан бичиг

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03-08/900 дугаартай архивын лавлагаа /2000 оны хүн амын тооллого/

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03-10/2594 дугаартай архивын лавлагаа /1989 оны ****** сумын хүн амын тооллогод Ц.Д-тай холбоотой баримт байхгүй/

- Говь-Алтай аймгийн ******* сумын ************ ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаартай албан бичиг, түүний хавсралт./Ц.Д нь 1989-1990 оны хичээлийн жилд суралцаж төгссөн талаар/

-Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 58 дугаартай албан бичиг. /Ц.Д нь тус сургуульд суралцаж байгаагүй талаар/

4.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Ц.Д нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ******** сумын ****** багт эцэг, эхийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

3. Нэхэмжлэгч Ц-н Д нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *************** багт мал маллаж байсан болох нь:

- Нэхэмжлэгч Ц.Д нь М.Ц, С.Д нарын охин бөгөөд 1990-2000 онуудад эцэг, эхийн хамт ****** сумын ****** багт амьдарч байсан болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL*********************** дугаартай эцэг М Ц, эх С Д ... Ц Д ... гэх мэдээлэл бүхий төрсний бүртгэлийн лавлагаа, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай Ц.Д-н эх С-н Д-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасан С-н Д нөхөр Ц хүүхдүүдэд ... 6.Д 1976 онд төрсөн ... гэх агуулга бүхий лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03-08/900 дугаартай ... 2000 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн М Ц 62 настай, эхнэр С-н Д 57 настай ... охин Ц-н Д 26 настай ... гэх агуулга бүхий архивын лавлагаагаар нотлогдож байна.

4.Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн ******************* багийн малчин өрхийн тэргүүлэгч М-н Ц-н 1990-2000 оны мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.

-Нэхэмжлэгч Ц.Д-н эцэг М.Ц-н 1991-2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

5.Иймд Б овогт Ц-н Д-н 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ************* багт мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Харин 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн **************** багт мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Учир нь дээрх хугацаанд нэхэмжлэгч Ц.Д нь 1990 онд Говь-Алтай аймгийн********* сумын ************* ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангид суралцаж төгссөн байх бөгөөд 2001-2014 онд түүнийг мал маллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хяна н шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Ц-н Д-н 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ***************** багт мал маллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ************** багт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА