| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 101/2020/01640/И |
| Дугаар | 210/МА2021/00883 |
| Огноо | 2021-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2021/00883
| 2021 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 210/МА2021/00883 |
ЖДҮГ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/00525 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЖДҮГ-ын хариуцагч ТНУК ХХК, Б.Э-, Э.У-, Ш.М-, Ө.М-, Д.Д- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 476 746 404 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, прокурор К.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А-62 дугаар тушаалыг тус тус үндэслэн зээлдэгч ТНУК ХХК, түүнийг төлөөлж захирал Ш.Ц- нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2017/3-195 тоот зээл болон 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2017/Б-195 тоот барьцааны гэрээ байгуулан 500 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Сав баглаа боодлын үйлдвэр төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Э.У-, Б.Э- нарын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Парксайд резиденс хотхон /13312/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 822 дугаар байр, 803 тоотод байрлах, Ү-2204071037 улсын бүртгэлийн дугаартай, 000411246 гэрчилгээний дугаартай, 102.5 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш. Цогтбаярын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13373/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж 24 дүгээр байр, зоорийн давхрын 14 тоотод байрлах, Ү-2204059008 улсын бүртгэлийн дугаартай, 000308040 гэрчилгээний дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш.М-гийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамж, 4886 тоотод байрлах, Г-2206005560 улсын бүртгэлийн дугаартай, 000070110 гэрчилгээний дугаартай, 18636306907195 нэгж талбарын дугаартай, 405 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ш.М-гийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамж, 488Б тоотод байрлах, Ү-2206017381 улсын бүртгэлийн дугаартай, 000137192 гэрчилгээний дугаартай, 60 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 3.Уянга, Б.Э- нарын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Парксайд резиденс хотхон, /13312/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 822 дугаар байр, 803 тоотод байрлах, Ү-2204071037 улсын бүртгэлийн дугаартай, 000411246 гэрчилгээний дугаартай, 102,5 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш.Ц-ын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж 24 дүгээр байр, 1 дүгээр орц, 41 тоотод байрлах, Ү-2204059013 улсын бүртгэлийн дугаартай, 000308045 гэрчилгээний дугаартай, 93 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ө.М-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол хд-59/ 1 байр, зоорийн давхрын 7 тоотод байрлах, Ү-2205036623 улсын бүртгэлийн дугаартай, 000302433 гэрчилгээний дугаартай, 16 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Д-гийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолбор 4 дүгээр бүс, 1 дүгээр хэсэг гудамж, 7 тоотод байрлах, Ү-2201047080 улсын бүртгэлийн дугаартай, 000477776 гэрчилгээний дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Д-гийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолбор 4 дүгээр бүс, 1 дүгээр хэсэг гудамж, 6 тоотод байрлах, Ү-2201047082 улсын бүртгэлийн дугаартай, 000477777 гэрчилгээний дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 95 420 888 төгрөг, хүүгийн төлбөрт 29 634 673 төгрөг төлж нийт 125 055 561 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 804 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлийн 404 579 111 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5 037 359 төгрөг, зээлийн алданги 26 861 933 төгрөг, нотариатын зардал 6 000 төгрөг, нийт 436 484 403 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох дээр дурдсан 9 барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүүгийн төлбөрийг 6 339 646 төгрөгөөр нэмэгдүүлж 11 377 005 төгрөг, алдангийн төлбөрийг 33 922 355 төгрөгөөр нэмэгдүүлж 60 784 288 төгрөг нийт 40 262 001 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт нэхэмжлэлийн шаардлагыг 476 746 404 төгрөг болгон нэмэгдүүлж байна. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани үндсэн зээл болон зээлийн хүүг хүлээн зөвшөөрч, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2019 оны 11 дүгээр сараас эхлэн нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарснаас шалтгаалж Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулж улс орон даяар бүх нийтийг хамарсан онцгой дэглэмд шилжсэн учир манай үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон. Ийм учраас зээл болон зээлийн хүүг төлөх боломжгүй болсон. Засгийн газрын тогтоолоор зээлийн хүүг хойшлуулж алданги тооцохгүй гэж зарласан.Иймд алданги нь үндэслэлгүй байна. Гэрээнд заасан давтагдашгүй хүчин зүйлд гэсэн заалтыг үндэслэн гэрээг дагаж мөрдөх боломжгүй байна. Иймд шүүх хэргийн үнэн зөвийг олж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ЖДҮХС-тай гэрээ байгуулж 500 000 000 төгрөг жилийн 3 хувийн хүүтэй зээлээр авч сав баглаа боодлын үйлдвэр байгуулсан боловч үйлдвэр ашиглалтад ороогүй байгаа. Гэрээний 8 дугаар зүйлд гэрээг цуцлах үндэслэл, 10 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох үндэслэлүүдийг заасан байдаг. Гэрээнд зааснаар 3-с дээш удаа график зөрчвөл гэрээг цуцална гэж заасан тул гэрээг цуцлах саналыг хүлээн авч байна. Үндсэн зээл болон зээлийн хүүг хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 8 дугаар сард зээл авснаас хойш Хятад улсаас зээл болон зээлийн хүү төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр барьцаа хөрөнгөөс нэг хөрөнгийг худалдан борлуулж зээл төлөлтийг хэвийн горимд оруулсан боловч цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй онцгой дэглэм тогтоосноос шалтгаалан үйл ажиллагаа явуулахгүй бүгд хаагдсан. Бидний хувьд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үндсэн зээл 404 579 111 төгрөг, хүүгийн төлбөрт 5 037 359 төгрөг, алданги 702 000 төгрөг байгааг Жижиг дунд үйлдвэрийн сантай тооцоо тулгасан байгаа. Хамгийн сүүлд алдангийн тооцоо 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 702 576 төгрөг байсан. Түүнээс хойш гэнэт 22 000 000 төгрөг болж нэмэгдсэн байна, энэ нь үндэслэлгүй. 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 111 824 989 төгрөг төлсөн. Үүнээс 95 420 888 төгрөг нь үндсэн зээл, 16 404 101 төгрөгийг зээлийн хүүд төлөөд зээлийг хэвийн байдалд оруулсан. Үүнээс хойш дотоод аудитын шалгалт хийсэн гэж алданги алдангийг 60 000 000 төгрөг болгон нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хугацаа хэтэрсэн шалтгаан бол зээл авсан зээлдэгч нараас шалтгаалаагүй. Улс орон даяар тархсан Ковид-19 вирустэй хамааралтай онцгой дэглэм тогтоосноос шалтгаалж бүх үйл ажиллагаа зогссон байдлыг шүүх онцгой анхаарч үзнэ үү. Зээл, хүү 702 576 төгрөгийн алдангийг зөвшөөрч байна. 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зээл болон барьцааны гэрээгээр 9 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Барьцааны гэрээ болон хэрэгт авагдсан итгэмжлэлийг харахад Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарагдах хэлцэл байна гэж үзэж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хийсэн гэрээ хэлцлийн үүргийн гүйцэтгэлд 2017 оны 7 дугаар сарын 02, 2017 оны 7 дугаар сарын 01, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд олгогдсон итгэмжлэлийн дагуу нөхөж хийгдсэн. Тухайн итгэмжлэлүүдээр нөхөж батлан даалтын гэрээ хийх эрх зүйн үндэслэлгүй. Итгэмжлэл хийгдсэн цагаасаа хойш хүчин төгөлдөр байдаг. Иймд үл хөдлөх эд хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас чөлөөлж өгнө үү. Бусад барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нар нь үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгэх ёстой бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелэгдээгүй тохиолдолд үүргийг зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ. Хариуцагч нараас 476 746 404 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийн газарт олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ТНУК ХХК, Б.Э- нараас 434 959 463 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖДҮГ-т олгож, нэхэмжлэлээс 41 786 941 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч ТНУК ХХК, Б.Э- нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Э.У-, Б.Э- нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Парксайд резиденс хотхон /13312/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 822 дугаар байр, 803 тоотод байрлах, Ү-2204071037 улсын бүртгэлийн дугаартай, 102,5 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш.Ц-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13373/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж 24 дүгээр байр, зоорийн давхрын 14 тоотод байрлах, Ү-2204059008 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш. Маяагийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамж, 488Б тоотод байрлах, Г-2206005560 улсын бүртгэлийн дугаартай, 18636306907195 нэгж талбарын дугаартай, 405 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ш.М-гийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамж, 488Б тоотод байрлах, Ү-2206017381 улсын бүртгэлийн дугаартай, 60 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш.Ц-ын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, 41 тоотод байрлах Ү-2204059013 улсын бүртгэлийн дугаартай, 93 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ө.М-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2-р хороолол хд-59/1 байр, зоорийн давхрын 7 тоотод байрлах, Ү-2205036623 улсын бүртгэлийн дугаартай, 16 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Д-гийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолбор 4 дүгээр бүс, 1 дүгээр хэсэг гудамж, 7 тоотод байрлах, Ү-2201047080 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Д-гийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолбор 4 дүгээр бүс, 1 дүгээр хэсэг гудамж, 6 тоотод байрлах, Ү-2201047082 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 434 959 463 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийн газарт олгохыг НШШГГ-т даалгаж, Хариуцагч Э.У-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ТНУК ХХК, Б.Э- нараас улсын тэмдэгтийн хураамжид 2 402 947 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээл 404 579 111 төгрөг, зээлийн хүүд 11 377 005 төгрөг, алданги 60 784 288 төгрөг, нотариатын зардалд 6 000 төгрөг нийт 476 746 404 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч үндсэн зээл болон зээлийн хүүг хүлээн зөвшөөрч алданги 60 784 288 төгрөг төлөхгүй гэж маргасан болно. Анхан шатны шүүх нь хэргийг хянаж шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэгчээс зээлийн хүүд 11 377 005 төгрөг нэхэмжилж байхад шүүхийн шийдвэрийн дүгнэх хэсэгт зээлийн хүү 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 33 201 603 төгрөг байна гэж нэхэмжлээгүй хүүг нэмэгдүүлж тооцсон байна. Мөн Иргэний хэргийн 222 дугаар зүйлд хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй гэж заасан бөгөөд хариуцагч нь нийтийг хамарсан цар тахлын үед үйл ажиллагаа явуулж байсан, улс орны хэмжээнд онцгой байдал зарлаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноос гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон нь тогтоогдож байхад шүүх буруу дүгнэлт гаргаж хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн алданги оногдуулсан нь нь үндэслэлгүй байна. Улс орны хэмжээнд онцгой дэглэм тогтоож цар тахал Ковид-19 хорио цээрийн дэглэм хөл хорио тогтоож аж ахуй нэгж нь үйл ажиллагаа явуулахгүй ямар ч орлогогүй давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон байхад шүүх нөхцөл байдлыг үнэлэхгүй хуулийн дээрх заалтын хэрэглээгүй буруу дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгана гэж заасан. Гэтэл давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон байхад шүүх зээлийн хүү алдангийн хасах биш улам нэмэгдүүлсэн явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, зээл, зээлийн хүүнд 11 377 005 төгрөг нэхэмжилж байхад зээлийн хүү 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 33 201 603 төгрөг гэж шүүх дураараа нэмж дүгнэж байгаа нь буруу байна. Иймд шүүхийн шийдвэрээр ТНУК ХХК, Б.Э- нараас 434 959 463 төгрөгийг гаргуулах шийдвэрийн дүнгээс 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж 10 000 000 төгрөгийг хасаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ЖДҮХС- нь хариуцагч ТНУК ХХК болон Б.Э-, Э.У-, Ш.М-, Ө.М-, Д.Д- нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 436 484 403 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 476 746 404 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч нь үндсэн зээлийг хүүгийн хамт төлөхөөс татгалзаагүй, харин алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
ЖДҮХС-, ТНУК ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан2017/3-195 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 500 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргээс хоног тутам 0.1 хувийн алданги тооцож төлөх үүрэг хүлээсэн, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээл олгогдсон үйл баримтын тухайд талууд маргаагүй.
Дээрх зээлийн гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр хүү, алданги төлөх нөхцлийг харилцан тохиролцож тогтоосон нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн гэж шүүх дүгнэсэн нь зөв.
Зээлдэгч нар нь зээлийг хүлээн авч ашигласан хугацаанд нийт 125 055 562 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн, энэ дүнгээр талууд маргаангүй.
Зээлийн гэрээний 60 сарын хугацаа 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусах боловч зээлдэгч зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгч нь зөрчил үүссэн талаар 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдлээр мэдэгдэж, зөрчлийг арилгах хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй, сүүлийн төлбөрийг төлсөн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй байх тул талуудын зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн бол нэг тал буюу сангийн санаачилгаар гэрээг цуцална гэсэн гэрээний 8.1.1, 10.2.1 дэх заалтаар харилцан тохиролцсон нөхцөл бүрдсэн, гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан журамтай нийцсэн. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлийг буцаан шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон шаардсан ба зээл олгосноос хойшхи 2 жил 9 сарын хугацааны төлбөрийг гэрээнд заасан нөхцлөөр тооцоход хүүгийн төлбөр нь 41 250 500 төгрөг, үндсэн зээлийн хамт төлбөл зохих үүрэг нь 541 250 500 төгрөг болно. Үүнээс зээлдэгчийн төлсөн 125 055 562 төгрөгийг хасвал төлбөл зохих зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдэл нь 416 194 938 төгрөг байх ба нэхэмжлэгчийн зээл, зээлийн хүүгийн төлбөрт 415 956 116 төгрөг шаардсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэнэ.
Харин гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тохиолдолд төлбөрийг гэрээнд заасан хугацааг хэтрүүлсний хариуцлага болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг шаардах эрхгүй юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 434 959 463 төгрөгөөр хангаж шийдвэрлэснээс хариуцагч 10 000 000 төгрөгийг эс зөвшөөрч гомдол гаргасан хэмжээгээр хасч шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцэх юм. Өөрөөр хэлбэл, энэ нэхэмжлэлийг хангасан хэмжээнд алдангийн зарим шаардлага орж тооцогдсон бөгөөд энэ тооцогдсон хэмжээг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлийг хангасан дүнг 424 959 463 төгрөг болгож, уг өөрчлөлттэй холбоотойгоор хэрэгсэхгүй болгосон дүн, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ зэрэгт мөн өөрчлөлт оруулна.
Талууд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Э.У-, Б.Э- нарын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Парксайд резиденс хотхон Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 822 дугаар байр, 803 тоотод байрлах, Ү-2204071037 улсын бүртгэлийн дугаартай, 102.5 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш.Ц-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж 24 дүгээр байр, зоорийн давхрын 14 тоотод байрлах, Ү-2204059008 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш.М-гийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамж, 488Б тоотод байрлах, Г-2206005560 улсын бүртгэлийн дугаартай, 18636306907195 нэгж талбарын дугаартай, 405 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ш.М-гийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамж, 488Б тоотод байрлах, Ү-2206017381 улсын бүртгэлийн дугаартай, 60 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш.Ц-ын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, 41 тоотод байрлах Ү-2204059013 улсын бүртгэлийн дугаартай, 93 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ө.М-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол хд-59/1 байр, зоорийн давхрын 7 тоотод байрлах, Ү-2205036623 улсын бүртгэлийн дугаартай, 16 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Д-гийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолбор 4 дүгээр бүс, 1 дүгээр хэсэг гудамж, 7 тоотод байрлах, Ү-2201047080 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Д-гийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолбор 4 дүгээр бүс, 1 дүгээр хэсэг гудамж, 6 тоотод байрлах, Ү-2201047082 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байх бөгөөд гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156,1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх шаардлагад тус тус нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/00525 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 434 959 463 /дөрвөн зуун гучин дөрвөн сая есөн зуун тавин есөн мянга дөрвөн зуун жаран гурав/ төгрөг гэснийг 424 959 463 /дөрвөн зуун хорин дөрвөн сая есөн зуун тавин есөн мянга дөрвөн зуун жаран гурав/ төгрөг гэж, 41 786 941 төгрөгт гэснийг 51 786 941 төгрөгт гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтын 2 402 947 төгрөг гаргуулж гэснийг 2 282 747 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
А.ОТГОНЦЭЦЭГ