| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2024/0075/З |
| Дугаар | 123/ШШ2025/0032 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 123/ШШ2025/0032
2025 03 28 123/ШШ2025/0032
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, ******* аймаг дахь Шүүхийн Тамгын газрын нэхэмжлэлтэй, ****** аймгийн Засаг дарга, ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга ********** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “**** аймаг дахь Шүүхийн Тамгын газраас **** аймгийн Засаг дарга, **** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлтэй холбогдуулан манай шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч нар нь өөрсдөө бие даан нэхэмжлэл гаргах хүсэлтийг шүүхийн Тамгын газарт гаргасан байна. Иймд уг хүсэлтийг хүлээн авч Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
****** аймаг дахь шүүхийн Тамгын газар нь **** аймгийн Засаг дарга, ***** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын дагуу ****** аймаг дахь Шүүхийн Тамгын газрын албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгох төсвийн төслийг боловсруулж ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхгүй байгаа ***** аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус тогтоолын дагуу ******* аймаг дахь Шүүхийн Тамгын газрын албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдэл олгох төсвийн төслийг боловсруулж ***** аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг ***** аймгийн Засаг даргад даалгуулах, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын дагуу *****аймаг дахь Шүүхийн Тамгын газрын албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгуулах хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэхгүй байгаа ***** аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус тогтоолын дагуу ***** аймаг дахь Шүүхийн Тамгын газрын албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдэл олгуулах хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэхийг ***** аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны орон нутгийн нэмэгдлийг цалингийн 40 хувиар тооцож нөхөн олгохыг Төв аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ****** аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга ********* нь “манай шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч нар нь өөрсдөө бие даан нэхэмжлэл гаргах хүсэлтийг шүүхийн Тамгын газарт гаргасан” гэсэн үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбарыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 107 дугаартай албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж, 66.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч ***** аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга *********** нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа ...татгалзсан тохиолдолд ....баталж...” гэж, 66.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрсөн болно. Иймд, ***** аймаг дахь Шүүхийн Тамгын газар нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, ***** аймгийн Засаг дарга, ***** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан ****** аймаг дахь Шүүхийн Тамгын газар “Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын дагуу ***** аймаг дахь Шүүхийн тамгын газрын албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгох төсвийн төслийг боловсруулж ***** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхгүй байгаа ***** аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус тогтоолын дагуу ***** аймаг дахь Шүүхийн Тамгын газрын албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдэл олгох төсвийн төслийг боловсруулж ***** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг ***** аймгийн Засаг даргад даалгуулах, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын дагуу ***** аймаг дахь Шүүхийн Тамгын газрын албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгуулах хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэхгүй байгаа ***** аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус тогтоолын дагуу ***** аймаг дахь Шүүхийн Тамгын газрын албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдэл олгуулах хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэхийг ***** аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны орон нутгийн нэмэгдлийг цалингийн 40 хувиар тооцож нөхөн олгохыг ***** аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, ***** аймгийн Засаг дарга, ***** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу ***** аймаг дахь шүүхийн Тамгын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН