Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 301/ШШ2025/00195

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 301/ШШ2025/00195

Архангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

  Нэхэмжлэгч: ...... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Д.Д-д холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, 28,323,496.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ..... ББСБ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ............ дугаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 28,323,496.95 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Д миний бие ****** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 30,000,000 төгрөг зээл авсан нь үнэн. Дэлгүүрийн орлого муу байгаагаас үүдээд төлж чадаагүй. Одоо нэхэмжилж байгаа 28,323,496.95 төгрөгийг 2025 оны 06 дугаар сард багтаан төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ..... ББСБ ХХКнь хариуцагч Д.Д-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 28,323,496.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 28,323,496.95 төгрөгийг 2025 оны 06 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 299,568 төгрөгөөс 149,784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 149,784 төгрөг, хариуцагч Д.Д-гээс улсын тэмдэгтийн хураамж 149,784 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****** ББСБ ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ****** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 28,323,496.95 төгрөгийг хариуцагч Д.Д 2025 оны 06 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 299,568 төгрөгөөс 149,784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 149,784 төгрөг, хариуцагч Д.Дгээс улсын тэмдэгтийн хураамж 149,784 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д тус тус  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.Д нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН