Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 301/ШШ2025/00206

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 301/ШШ2025/00206

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц овогт Э.Ж-гийн

Хариуцагч: Б овогт С.Б-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох 131,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Ж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П

Хариуцагч С.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц овогт Э.Ж, хариуцагч Б овогт С.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Б.У, 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.А, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Н, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Б.О нарыг эх Э.Ж-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Н, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Б.О нарыг тус бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Б-оор тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Нэхэмжлэгч Э.Ж нь охин Б.У, хүү Б.А нарт тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалыг дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ж гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох мөнгөн дүнгээр нэхэмжилсэн 131,700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 2 өрөө байр буюу 131,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, хариуцагч С.Б 2 өрөө байр буюу 131,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-оос улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ж-д олгосугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /А.Бизъяа/-д даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.ЖАРГАЛАН