Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 301/ШШ2025/00230

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 301/ШШ2025/00230

Архангай аймаг

 

         Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б овогт Д.Д-т холбогдох

1,424,686.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ББСБ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2057001426 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,413,686.88 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 1,424,686.88 төгрөгийг хариуцагч Даваасүрэнгийн Далайцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Миний бие Д.Д Н ББСБ-ийн 1,424,686 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үүнээс 1,100,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 324,686 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... “Н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа. Хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,424,686.88 төгрөгөөс 1,100,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн үнэн. Үлдэгдэл 324,686.88 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулна гэж хариу тайлбар гаргасан. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь хариуцагч Д.Д холбогдуулан 1,424,686.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.О, хариуцагч Д.Д нар нь харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,424,686.88 төгрөгөөс 1,100,000 төгрөгийг хариуцагч Д.Д2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулж, үлдэгдэл 324,386.88 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Зохигчийн байгуулсан дээрх эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 37,745 төгрөгөөс 18,872.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 18,872.5 төгрөгийг, хариуцагч Д.Д-ээс улсын тэмдэгтийн хураамж 18,872.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Хариуцагч Д.Д нь 1,424,686.88 төгрөгөөс 1,100,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулж, үлдэгдэл төлбөр болох 324,386.88 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор “Н ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 37,745 төгрөгөөс 18,872.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 18,872.5 төгрөгийг, хариуцагч Д.Д-ээс улсын тэмдэгтийн хураамж 18,872.5 төгрөгийг тус тус гаргуулж гаргуулж нэхэмжлэгч “Н ББСБ” ХХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.Днь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН